virtual

March, 2014

  • 26 March

    Бурхан халдуныг дэлхийн өвд бүртгүүлнэ

    Бурхан халдун уулын төрийн тахилга, тайлгыг дөрвөн жилд нэг удаа үйлддэг. Ээлжит тахилга энэ жил болох юм. Тиймээс Бурхан халдун хайрхны төрийн тахилгын товыг тогтоох хэлэлцүүлэг уржигдар БОНХЯ-нд боллоо. Хэлэлцүүлэгт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батболд, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хэнтий, Төв аймгийн удирдлага, ШУА-ийн Археологийн болон Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд, Дашчойлин хийдийн хамба …

  • 26 March

    Дэлхийд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас амиа алджээ

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хүний эрүүл мэндэд хамгийн их аюул занал учруулж байгаа зүйл нь агаарын бохирдол гэж мэдэгдлээ. Өнгөрөгч оны судалгаагаар агаарын бохирдлоос үүдсэн өвчнөөр дэлхийд долоон сая гаруй хүн амиа алджээ. Тэдний ихэнх нь Зүүн өмнөд Азийн ядуу болон хөгжиж буй орнуудын иргэд юм. Агаарын бохирдол зүрх, уушгийг үрэвсүүлж буй нь хүрээлэн буй орчны асуудал тулгамдаж байгааг дахин …

  • 26 March

    Цаазын ял оноолоо

    Египетийн шүүхээс Лалын ахан дүүс хөдөлгөөний 528 дэмжигчийг өнгөрсөн наймдугаар сард Миня хотод болсон мөргөлдөөнд буруутай гэж үзэн цаазын ял оноожээ. Түлхэгдсэн унасан Ерөнхийлөгч Мохаммед Мурсийн дэмжигчид болон цандаа нарын хооронд болсон тус мөргөлдөөний үеэр олон хүн амиа алдсаны дунд цагдаагийн нэг офицер байсан хэмээн шүүхийн тогтоолд дурдсан байна. “Ahram Online” сайтын мэдээлснээр, энэ нь орчин үеийн Египетийн түүхэнд нэг …

  • 26 March

    Нийслэлийн замын ажилд 74 тэрбум төгрөг төсөвлөжээ

    Нийслэлийн авто замын газар, энэ онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагуудын уулзалт өнөөдөр боллоо. Нийслэлийн авто замын газраас энэ онд Улаанбаатар хотод хэрэгжих зам, зам засварын ажлаа товч танилцуулж,  цаашлаад компаниуд юунд анхаарах, хайрга, шороо, карьерыг яаж ашиглах, хэрэглэх материалын лаборторийн шинжилгээг яаж баталгаажуулах болон зураг төсөл дээр гарч буй алдаа дутагдлын талаар дэлгэрэнгүй …

  • 26 March

    Манай дартсчид хилийн дээс алхана

    Азийн дартсын холбооноос зохион байгуулдаг тэмцээн Хонконгт эхлэх гэж байна. Энэ сарын 28-нд болох “The 10th ADA international darts tour”тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн тамирчин оролцох бөгөөд тэд “International cup-International team challenge” төрөлд өрсөлдөх ажээ. Үүнээс гадна ирэх сарын 5-нд Макаод болох дэлхийн уян дартсын холбооны “Soft darts world championship 2014” тэмцээнийн эхний шат болох “Dartslive asia open …

  • 26 March

    БНХАУ-тай эдийн засаг, бизнесийн салбарт хамтран ажиллана

    БНХАУ-тай эдийн засаг, бизнесийн салбарт хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийг Улаанбаатар хотноо байгуулахаар болсон талаар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ. Уг зөвлөл нь төрийн аливаа байгууллагаас ангид, хувийн, биеэ даасан статустай байх гэнэ.  Түүнчлэн Монгол, Хятад хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас эдийн засаг, бизнесийн чиглэлээр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх аж. Зөвлөлийн гишүүдийг ирэх дөрөвдүгээр сард шалгаруулах аж. …

  • 26 March

    Монголбанк найман сая ам.доллар худалдан авлаа

    Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 38.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 1781.10 төгрөгийн хаалтын ханштайгаар 8.0 сая ам.доллар худалдаж гадаад валютын дотоодын захад ам.доллар нийлүүлэв. Юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк оролцоогүй болно. Мөн банкууд төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, …

  • 26 March

    Н.Удвал иргэдийн асуултад хариулна

    Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд гүйцэтгэх засаглалын сайд, холбогдох албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд оролцон иргэдээс онлайнаар ирж буй асуултад шууд хариулт өгдөг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр 11.00 цагаас эхлэх “Уулзах цаг” уулзалт ярилцлагад Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцох аж.  Эрүүл мэндийн сайдаас салбартай нь холбоотой асууж тодруулах зүйл байгаа бол http://live.11-11.mn/ цахим хуудсаар нэвтэрч асуултаа илгээх боломжтой юм. Д.Амар

  • 26 March

    5 байршилд таксины зогсоол шинээр байгуулна

    Энэ онд Улаанбаатар хотод таксины зориулалтаар 5 зогсоол шинээр  байгуулах юм. Нэг таксийн зогсоолд 3-5 такси зогсох боломжтой байхаар төлөвлөж байгаа бөгөөд ХУД-ийн Жаргалант үйлчилгээний төвийн хойд талд, Баянгол дүүрэг Бичил хорооллын аркны баруун урд, хотын төв рүү чиглэлд, Сонгинохайрхан дүүрэгт Сүлжмэлийн автобусны буудлын зогсоолын ард талбайд, Хар хорин захын урд , Баянзүрх дүүрэгт Сандэй Плазагаас хотын төв рүү чиглэлд …

  • 26 March

    Улаанбаатарт 9 хэм дулаан байна

    Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж байна.  2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Идэр, Хангайн нуруунаас усжих Чулуут, Хойттамир, Түй, Буянт, Завхан, Зүйл, Шарга, Байдраг, Заг, Онги, Хэнтэйн нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Барх, Онон, Халх, Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд болон Түргэний уулсаас эхтэй Түргэн, Тэс, Алтай нурууны Ховд, Буянт, Сагсай, Булган …

  • 26 March

    Улаан бич өдөр

    Аргын тооллын 3 сарын 26, Буд гараг. Билгийн тооллын 25, Булаагч одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ …

  • 25 March

    Ойрад түмний түүх соёлын судлаач На.Сүхбаатар багш СТА боллоо

    МУБИС-ийн Дэлхийн Түүхийн тэнхмийн эрхлэгч Доктор, дэд Профессор Сорон овогт Надмидын Сүхбаатар өнөөдөр буюу  2014.03.25-ны өдөр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан  хэмээн цол тэмдгээр энгэрээ мялаажээ.Тэрээр дэлхий даяар тархан нутаглаж,   амьдран сууж байгаа Ойрад түмний түүх соёлыг судлах,  энэ салбарын судалгаа шинжилгээний ажилд  Халимаг, Буриад, Тува, Өвөр монгол, Уйгар, Дээд монголын   оюутан залуус, судлаачдыг татан оролцуулах үйл хэрэгт …

  • 25 March

    Архидан согтуурахтай тэмцэх төсөл шалгаруулна

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, тогтоолын хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Оролцогч архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар гарсан хууль тогтоомжийн талаар сургалт, сурталчилгаа явуулах,  хор хөнөөл, эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгэмд учрах хор уршиг болон архины зохистой, соёлтой хэрэглээг олон нийтэд төлөвшүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг архины хамааралтай сөрөг …

  • 25 March

    Түүхэн дэх цуутай “биеэ үнэлэлт”-үүд

    Хов жив, хормойн эргэн тойрон дахь жигтэй “шар” мэдээллүүдээс түүхэн дэх хамгийн алдартай хэмээн онцолсон биеэ үнэлэлтүүдийн тухай дуулгаж байна. 1. Рассель Брэнд (1975.06.04 ) Английн нэрт дуучин, жүжигчин, зохиолч Рассель Брэндийг ийн алдартай биеэ үнэлэгчээр сонгох болсон нь тэрээр хаа ч явсан хар тамхи, мансууруулах бодисонд донтож эмс хүүхнүүдтэй орооцолддог нэгэн байсан төдийгүй бараг 2000 гаруй эмэгтэйтэй нэг оронд …

  • 25 March

    “Цэвэр шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхлэлээ

    “Цэвэр шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөр өнөөдөр БЗД-ийн 79 дүгээр сургуулиас эхэллээ. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, БЗД-ийн 17 дугаар хорооны засаг даргын ажлын баг, Дэлхийн зөн Дарь эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Орхон түшээ мөрөн” өрхийн эрүүл мэндийн төв, 79 дүгээр сургуулийн хамт олон болоод ХОУЗ-ийн төлөөлөгчид оролцлоо. Тус үйл ажиллагааны зорилго нь …