virtual

February, 2014

  • 20 February

    Куба улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Хэргийг түр хамаарагч ноён Омар Лауро Маррерог хүлээн авч уулзлаа. Ноён Омар Лауро Марреро нийслэлийн Засаг даргад хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Бүгд найрамдах Куба Улсын нийслэл Гавана хотын Захирагчийн мэндийг уламжиллаа. Тэрээр хоёр улсын нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан ёсны харилцааг идэвхжүүлэх хүсэлтэй …

  • 20 February

    Сайншандад салхин цахилгаан станц барина

    Германы “Ferrostaal” компани Дорноговь аймгийн Сайншанд суманд салхин цахилгаан станц байгуулахаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байгаа юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн судалгаагаар говийн бүс нутагт салхи ихтэй аж. Нөгөө талаас Сайншандад инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал шийдэгдсэн, төвийн сүлжээнд холбогдсон учраас энэхүү байршлыг сонгожээ. Сайншанд салхин парк нь Монгол Улсад хэрэгжиж байгаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хоёр дахь …

  • 20 February

    “Буянт -Ухаа ” хорооллын бүртгэлийг ирэх сарын 1-нээс бүртгэж эхэлнэ

    “Буянт -Ухаа 1” хорооллоос орон сууц худалдаж авах иргэд ямар материал бүрдүүлэх болон хэзээнээс захиалга авч эхлэх талаар ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаас зарим асуултад хариулт авлаа. -Шинээр барьсан “Буянт-Ухаа” хороололд орон сууц худалдаалах журмыг Засгийн газраас батлаад байгаа. Орон сууц авах хүсэлтэй иргэдийн бүртгэл хэзээнээс эхлэх бэ. Хамрагдах иргэд ямар бичиг баримт бүрдүүлсэн байх ёстой вэ? -Одоогоор зээлд хамрагдах хүсэлтэй …

  • 20 February

    Мэдэгдэл

    Манай нийгэмд айдас, эргэлзээ, хардлага төрүүлж буй цөмийн хог хаягдлын эсрэг бодлого, хууль, ерөнхийлөгчийн зарлиг байгааг цохон тэмдэглэмээр байна. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын цөмийн хаягдал булшлах асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Аливаа цуурхал, худлаа мэдээлэлд хууртахгvй байхыг иргэд, олон тvмэнд сэрэмжлvvлж байна. Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга бөгөөд Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын …

  • 20 February

    ИНЕГ-дарга С.Буяндалай “удахгүй халагдах юм чинь” гээд ажилдаа ирэхээ больжээ

     ИНЕГ-дарга С.Буяндалай огцрох нь тодорхой болжээ Зам, тээврийн  сайд А.Гансүх өнгөрсөн до­лоо хоногт ИНЕГ-ын дарга С.Буяндалайг “Чи аж­лаа хийж  чадахгүй   байна. Чамтай хамтарч ажил­лах­гүй, гар чи” хэмээн зандарч, яамны шуурхай зөвлөл­гөө­нөөс хөөж гаргасан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Гэтэл энэ сарын 17-ны өглөө болсон Зам, тээврийн яамны шуурхай зөвлөлгөөнөөс мө­нөөх С.Буяндалайг “Чи энд юугаа хийгээд сууж байгаа юм …

  • 20 February

    Эмэгтэй хүний алдаа эр хүнээс л шалтгаалдаг

    Амьдралыг хөлөг онгоц гэвэл  тэрхүү хөлгийн ахмад мэдээж өрх гэрийн тэргүүн Эр хүн байх нь дамжиггүй. Тэгвэл тэр гэрийн хамгийн эрхэм, хамгийн нандин гишүүн нь Эмэгтэй хүн. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэгч, эв эвийг  сахиулж, ариун цэврийг тунхаглаж, бүгдэд зааж зөвлөж, аливаад зоригжуулан чиглүүлж, олсныг хурааж эд баялагийн санг бий болгож, ном эрдэмд шамдуулж, хагархай цоорхой, таагүй муухайг …

  • 20 February

    Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг дэмжих төслийг танилцуулав

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өчигдөр  Азийн хөгжлийн банкны Манела дахь Зүүн өмнөд Азийн Нийгмийн салбар, хотжилтын асуудал хариуцсан салбарын захирал ноён Дивеш Шараныг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Ноён Дивеш Шаран Монгол Улсад шинээр хэрэгжүүлэх гэж буй “Хөдөлмөр эрхлэх, ур чадвар сайжруулах” төслийг танилцуулсан юм. Энэхүү төсөл нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг дэмжих, багш нарын …

  • 20 February

    Хүмүүсийг ятгах 5 арга

    Хүмүүсийг ятгана гэдэг үргэлж хялбар биш байдаг. Гэхдээ шинэ ч хуучин ч харилцаанд итгэл үнэмшилтэй байх чадвар чухал. Яг юу нөлөөлдөг вэ? Энгийнээр авч үзэх юм бол нөлөөлөл гэдэг бол тухайн хүнийг/хүмүүсийг тодорхой зорилгын хүрээнд хүсч байгаа үйлдлээ хийлгэх гэсэн үг. Бург үүнийг сэтгэл татах байдал хэмээн тодорхойлсон байдаг. Энэ бүхний дараа хэн нэгний уулга алдахыг сонссон уу? Итгэл бол …

  • 20 February

    Иргэд хөрөнгө оруулалтад хяналт тавих боломжтой

    Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2014 оныг ил тод байдлыг хангах жил болгон зарлаж, “Шилэн тендер” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс нийслэлийн иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын худалдан авах ажиллагаан дахь оролцоо, хяналтыг дээшлүүлэх зорилгоор “Шилэн тендер ба иргэний  оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулахаар боллоо. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд орж ажилладаг, худалдан …

  • 20 February

    Манай улсын нийт малын тоо 45,127,158 толгойд хүрсэн байна

    Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн 2013 оны эцсийн мал тооллогын дүнгээр манай улсын нийт малын тоо 45,127,158 толгойд хүрсэн. Өнгөрсөн оныхтой харьцуулахад 4.2 сая толгой буюу 10.3 хувиар өссөн байна. Малын тоог 5 төрлөөр авч үзвэл, хонь 20.060.254, ямаа 19.218.499, үхэр 2.908.491, адуу 2.618.452, тэмээ 321.462 толгой байна. Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймаг …

  • 20 February

    Баваричууд Арсеналыг бөмбөгдөв

    Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 багийн тулаан үргэлжилж  байна. Өнгөрсөн шөнө манай цагаар 03:45-аас Английн “Арсенал” талбай дээрээ Германы “Бавари Мюнхен”-ийг хүлээн авлаа. Тоглолт эхлээд найм дахь минутад “Арсенал” гоолдох тун дөхөв. Довтолгоог Озиль гүйцэтгэсэн боловч “Бавари”-гийн хаалгач бөмбөгийг аюулгүй болгож чадлаа. Тоглолтын 37 минутад “Арсенал”-ын хаалгач Щенснй Роббены довтолгоон дээр алдаа гаргаж, улаан хуудсаар шагнуулан талбайгаас чөлөөлөгдөв. Үүнээс …

  • 20 February

    Үнэт цаасны бүртгэлийн журмыг шинэчлэн баталлаа

    Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Үнэт цаасны бүртгэлийн журмыг шинэчлэн баталлаа. Ингэснээр 2009 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр батлагдсан үнэт цаасны бүртгэлийн журам хүчингүй болж байна. Шинээр батлагдсан “Үнэт цаасны бүртгэлийн журам” нь хөрөнгийн зах зээлийн шинэ орчин, систем болон зах зээлд шинээр нэвтэрсэн эрх зүйн актуудтай уялдаа холбоотой байх бөгөөд үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагааг илүү олон улсын стандартад …