нийгэм

March, 2020

  • 19 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2020 оны 03 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун …

  • 18 March

    Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ

    Өнөөдөр тохиож буй “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэм цэргийн алба хаагчид, генерал, офицер, гэрээт болон хугацаат албаны ажилтан албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, энхийг сахиулагчид аа, Та бүхэнд “Монгол цэргийн өдөр” …

  • 18 March

    Стамбул-Улаанбаатарын нислэгээр 256 зорчигч, есөн тонн ачаа ирнэ

    Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ЗТХЯ-наас мөн мэдээлэл өглөө. Энэ үеэр ЗТХЯ-ны төлөөлөл мэдээлэл өглөө. Тэрбээр “Коронавирусын эрсдэлээс сэргийлэх үүднээс Улсын Онцгой комисс, Засгийн газраас өнгөрсөн хоёр сарын хугацаанд өгч буй үүрэг, чиглэлүүдийг Зам, тээврийн хөгжлийн яам шуурхай хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайд долоон удаа тушаал гаргасан. Салбарын ажилтнууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Зам, …

  • 16 March

    “Юнител” групп 100 сая төгрөгийг хандивлалаа

    Үүрэн холбооны “Юнител” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, 50 сая төгрөгийг бэлнээр өнөөдөр Улсын онцгой комисст хандивлалаа. Мөн 500 хүн онлайнаар хурал хийх боломжтой хурлын системийн жилийн эрх, хуралд шаардлагатай 50 ширхэг веб камер, Онцгой комиссын Улаанбаатар, орон нутгийн постуудад 50 ширхэг гэр интернетийг бүтэн жилийн эрхтэй, 450 ширхэг 12 GB дата …

  • 16 March

    Т.Бадрал: Гадны улсын иргэдийг хүлээж авахгүй гэдгээ хэлье

    Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Шуурхай штаб дээр ажиллаж буй баг төлөвлөгөөний дагуу ажилласаар байна. Гадаадад байгаа монголчуудаа татаж авах ажлыг үргэлжүүлж байна. Өнөөдөр нэг онгоц бууна. 18-нд Туркийн Истанбулаас нэг онгоц хүлээж авна. Өвчний халдвар бүртгэгдсэн улсын тоо 150 болчихлоо. Испанид л гэхэд 46 хүн гэрийн хорионд …

  • 11 March

    Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг тоймловол

    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний үдээс өмнө Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг тухай бүрт нь мэдээлсэн билээ. Тэгвэл одоо хуралдаанаар хэлэлцсэн асуудал, шийдвэрүүдийг товчоор тоймлон хүргэж байна.  “Тэнгэрийн тойрог” төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх болов. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу явуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа. “Тэнгэрийн тойрог” төслийг Монгол Улсыг 2050 он хүртэл …

  • 10 March

    Англи улсын иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлажээ

    COVID-19 -ын халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй Москвагаас Улаанбаатар чиглэлийн онгоцонд зэрэгцэн сууж зорчиж ирсэн Англи улсын иргэнийг Увс аймагт тусгаарлажээ. Англи улсын иргэн нь “Аэро монголиа” авиа компанийн онгоцоор Увс аймагт гуравдугаар сарын 5-нд ирсэн гэдгийг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ. Английн иргэнийг нэгдүгээр хавьтал гэж үзэн, одоогоор Бөхмөрөн сумын Хотгорын уурхайн ойролцоо тусгаарлаад байгаа …

  • 9 March

    Үндэсний сэтгүүл зүйн өдрөөр 108 сэтгүүлч “Тэргүүний залуу сэтгүүлч”-ээр шагнууллаа

    Монгол Улсад Үндэсний Сэтгүүлзүйн салбар үүссэний 107 жилийн ой, хэвлэл мэдээллийн ажилтны өдрөөр 108 залуу сэтгүүлч 99 жилийн түүхтэй Монголын Залуучуудын Холбооны “Андын Гэрэгэ”-гээ, энгэрийн тэмдгээ гардан авч, гишүүнчлэлээр бүртгүүллээ. Энэ өдөр мөн Монголын Залуучуудын холбоо салбартаа үнэт зүйл, үйл хэргээрээ тэргүүлсэн залуу сэтгүүлчдэд “Тэргүүний Залуу Сэтгүүлч” цол тэмдгийг гардуулсан бөгөөд цаашид байгууллагууд дээрээ “Залуу Сэтгүүлчдийн Зөвлөл”-ийг, мөн “Залуу Сэтгүүлчдийн Холбоо”-г хамтран байгуулж Монгол Залуу Иргэнийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын үйл …

  • 9 March

    УДБЭТ-ийн уран бүтээлчид гурван өдрийн цалингаа хандивлалаа

        Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлд нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны урлагийн байгууллагуудыг уриалан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр хандивын аянд нэгдлээ.      Тус театрын уран бүтээлчид гурван өдрийн цалин болох 23.942.615 төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм. Энэ үеэр …

  • 6 March

    Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлд ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана

    Нийслэлийн Засаг даргын  хуралдаанаар ОХУ- ын Москва хотод албан томилолтоор ажилласан талаараа нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцууллаа. Москва хотын нийтийн тээвэр, автозамын хөдөлгөөний болон ухаалаг авто зогсоолын удирдлага, хяналтын системийн технологийн шийдэл, мэдээллийн системүүүдийн хоорондын уялдаа холбоог судлах, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудад туршлага солилцох зорилгоор ажилласан талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч …

  • 5 March

    Эрчим хүчний салбарын ажилчид 315 сая төгрөгийг УОК-т хандивлалаа

    Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж Эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн инженер техникийн ажилчин, албан хаагчид нэгдэн нэг өдрийн цалингаа Улсын Онцгой Комисст хандивлалаа.  Хандивыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өгөв. Энэ үеэр Дэлхийн нийтээр эрчимтэй тархаж буй шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амар тайван байдлын …

  • 5 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 2020 оны 03 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд  6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан …

  • 4 March

    Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбосон авто зам тавигдана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагын хамтаар өчигдөр  /2020.03.03/ Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/-даа суун Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар  хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих  бөгөөд одоогийн …

  • 3 March

    Ө.Азбаяр, Ө.Азбилэг хөвгүүдэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон гэр бэлэглэлээ

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат ах дүү Ө.Азбаяр, Ө.Азбилэг нарт иж бүрэн тавилга бүхий өргөө цагаан гэрийг шинийн наймны Билэгт сайн өдөр барьж бэлэглэлээ. 2019 оны шилдгээр шалгарсан салбарын хамт олон уг ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн бөгөөд хоёр хүүгийн талийгаач ээж нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д ажиллаж байсан юм. Бөхийн спортоор амжилттай хичээллэж байгаа мундаг хөвгүүдийг өвөө эмээ …

  • 3 March

    “Хурд” хамтлагийн гишүүд гурван сая төгрөг хандивлалаа

    Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн дээр Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин бэлэн мөнгө, бараа материалын хандив өгч, дэмжлэг үзүүлсээр байна. Өчигдөр “Хурд” хамтлагийн гишүүд гурван сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив өргөж, 03 дугаар сарын 08-нд “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтоо хийж, “Монгол HD” телевизийн эфирээр …