нийгэм

July, 2022

  • 25 July

    НОБГ:Аюулт үзэгдэл, ослоос 47 иргэнийг аварч, 68 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

    Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 27, аврах ажиллагааны 10 дуудлагаар алба хаагчид шуурхай ажиллалаа. Гал түймрийн утаажилтын бүсээс 68 иргэнийг гарган аюулгүй байдлыг хангаж, аюулт үзэгдэл, ослоос 47 иргэний амь нас, 4 тэрбум 290 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Амралтын өдрүүдэд нийслэлийн ногоон бүс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын эргээр зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, …

  • 25 July

    З.Төмөртөмөө: Сайжруулсан шахмал түлшний 60 мянган тонн нөөц бүрдүүлэн хадгалж байна

    Ерөнхий сайд саяхан “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” албан даалгаврыг гаргасан. Түлш үйлдвэрлэхэд санхүүжилт болон тулгарч буй бусад хүндрэлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болгосон. Тэр дундаа аравдугаар сарын 1-ний дотор шахмал түлшний нөөцийг 200 мянган тоннд хүргэх үүргийг өгсөн билээ. Энэхүү …

  • 25 July

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална. 2022 оны 07 сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад …

  • 22 July

    Үндэслэлгүйгээр үнэ нэмж ашиг олсон бол буцаагаад хураалгана

    Коронавируст халдварын цар тахлын улмаас авто болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэхдээ үнийн хөөрөгдөл үүсгэж, 2 сая төгрөгийн тээврийн хөлсийг 26 сая хүртэл өсгөж, хэрэглэгчийг хохироосон гэж, ШӨХТГ-аас тээврийн жолооч Р.Б-г 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25 сая …

  • 22 July

    С.Энхболд: Омикорны тав дахь давалгаа эхэлж байна

    Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Манай улсад халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа шалтгаан юу вэ? -Омикроны БА4 ба БА5 хувилбарууд дэлхийн олон улс орнуудад давалгаа үүсгэж байна. Энэ хувилбар бол сүүлийн хувилбар биш. Мөн нэг асуудал нь аль ч  вирус тасралтгүй мутацид орж шинж тэмдэг нь илүү хөнгөн болох хандлагатай байдаг атал  энэ вируст ийм хандлага харагдахгүй …

  • 21 July

    Баянзүрх дүүрэгт хаягийн бүртгэл нь тодорхой бус цэцэрлэгийн насны 5 мянга орчим хүүхэд байна

    Улаанбаатар хотод 2-5 настай 102 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Харин цэцэрлэгийн гадна үлдэж байгаа 34 мянган хүүхэд байна. УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 34 мянган хүүхдийг энэ ондоо багтаан цэцэрлэгт хамруулах үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Нийслэлийн засаг дарга нарт өгсөн. 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх сар гаруйн хугацаанд нийслэлд 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах төлөвлөлт, зохицуулалтыг …

  • 20 July

    Үнийн хөөрөгдлийг хазаарлах эрт ургацын төмс худалдаанд гарч эхэлжээ

    Хүлэмжийн өргөст хэмх, ногоон сонгино, навчит ногооны хураалт жигдэрч, эрт ургацын манжин, лууван, төмсний түүвэр хураалт эхэлжээ. Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж, борлуулалтад гараад байна. Төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 7 дугаар сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна. Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, …

  • 20 July

    Ургац хураалтад иргэдийг сайн дураар оролцуулна

    “Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын  тогтоолыг баталлаа. Ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.   Мөн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд …

  • 20 July

    Г.Ёндон:Аи-92 автобензиний үнийг он дуустал тогтвортой байлгах боломжтой болсон

    ОХУ-ын “Роснефть” компаниас энэ оны долдугаар сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 1255 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллараар, Аи-95 автобензин 1355 ам.доллар, Аи-98 автобензин 1405 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллараар, дизель түлшний үнэ өмнөх сараас 135 ам.доллараар нэмэгдэж 1230 ам.доллар болж үнэ нь өссөн байна. ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын …

  • 19 July

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07 сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун …

  • 18 July

    ОБЕГ: Омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, тархалт нэмэгдэж байна

    Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалт болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Манай улсад коронавируст халдварын “Омикрон” хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа аж. Мөн өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, 10 орчим …

  • 18 July

    Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар мэндчилгээ дэвшүүлэв

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ МЭНДЧИЛГЭЭНД: “Үндэсний их баяр наадам болон …

  • 18 July

    Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүлэв

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүллээ. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Танд болон Монголын ард түмэнд энэ 07 дугаар сарын 11-ний өдөр …

  • 18 July

    Ломбардаас мөнгө зээлсэн бол…

    Иргэн Г.М нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг Ломбардад өөрийн машиныг барьцаалан 1,400,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ. Г.М нь гэрээний үүргээ зөрчсөн тул Ломбардын зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,400,000 төгрөг, хүү 494,400 төгрөг, алданги 425,565 төгрөг, нийт 2,320,465 төгрөгийг …

  • 13 July

    50 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлжээ

    Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэл Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээг хангах сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх, хичээлийн шинэ жил, намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах асуудлуудаар албан даалгавар гарган ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэр дээр ажиллалаа. …