нийгэм

May, 2022

  • 19 May

    “Сая тонн сая мод” хөтөлбөр үргэлжилж байна

    “Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд хангай болон говийн бүс нутагт 2021-2030 он хүртэлх хугацаанд 180 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.  Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид 2021 оны намар нийслэлийн СХД-ийн Бумбатын рашаан орчимд бургас, хайлаас, гоёлын мод, чацаргана гэх мэт 100 гаруй суулгацыг тариалсан. Өнөөдөр буюу 2022 …

  • 19 May

    Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааг Япон улс дэмжиж ажиллана

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсын байгаль орчны сайд Ц.Ямагүчи, дэд сайд Т.Оока нартай уулзаж, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, усны менежмент, нүүрс төрөгчийн хий шингээлт, агаар орчны бохирдол, Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа зэрэг өргөн сэдвээр санал солилцож, байгаль орчны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол, Япон …

  • 19 May

    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ зарлалаа

    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зарлалаа. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр тогтвортой байгаа гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ: Монгол Улсын засаглалын үзүүлэлтүүд, нэг хүнд ногдох орлого нь “В” түвшинтэй бусад орнуудтай харьцуулахад өндөр байна. Мөн дунд хугацаанд эдийн засгийн өсөлт таатай төлөвтэй …

  • 19 May

    Шаардлага хангасан 30 ферм байгуулснаар дотоодын сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Макс Агро” ХХК-ийн ажилтай танилцлаа. “Макс” групп,  “Сүү” ХК хамтран 2014 онд Бүгд Найрамдах Словак Улсаас Глоштейн  үүлдрийн 300 үнээ оруулж ирэн, “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор  ферм байгуулсан байна. Энэ үүлдрийн үнээ саалийн 305 хоногтоо 7500-14000 литр сүү өгдөг, амьдын …

  • 19 May

    Тужийн нарсны 15 мянган га талбайг ойжуулжээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Ерөө суманд газар тариалан эрхэлдэг “Доолт” ХХК-ийн тариалалтын явцтай танилцлаа.   Тус компани 2,624 га эргэлтийн талбайтай, жилд дунджаар 1,400-1,900 га талбайд улаанбуудайн тариалж, нэг га талбайгаас 15-32 цн ургац хураан авдаг байна. Ерөнхийлөгч мөн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдагойн мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, иргэдийн төлөөллийн  хамт тариалангийн талбайн ойн зурвас байгуулах ажилд …

  • 19 May

    ОБЕГ:Хэнтий аймгийн Батширээт, Норовлин суманд гарсан ойн түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна

    Он гарсаар ой, хээрийн гал түймрийн 59 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Батширээт, Норовлин сумдын нутагт ойн түймэр гарч, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн “Ононгийн живхээртэй-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т ойн түймэр гарсан …

  • 19 May

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарч, тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 05 сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос …

  • 18 May

    Үндэсний үйлдвэрлэгчид монгол ургамлын тосыг экспортод гаргаж эхэлжээ

    “Майнд Теч” ХХК хар рапсын үрийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах  “Сэлэнгэ” үйлдвэрт боловсруулж “Эзэгтэй” нэртэйгээр зах зээлд нийлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйлдвэр хоногт 100 тн тослог ургамлын үр боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн байна. Цаашид 300 тн болгож нэмэх боломжтой, бүрэн автомат үйлдвэр юм. Ард санхүүгийн нэгдэл “Гүүд” платформоор дамжуулан рапс тариалах, хураах, …

  • 18 May

    Их дэлгүүрийн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

    Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөө, Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлийн ажил тавдугаар сарын 13-наас эхэлсэн. Энэ хүрээнд тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг ажлыг зургаадугаар сарын 1-н хүртэл хийх юм. Тэгвэл энэ баасан гараг буюу тавдугаар сарын 20-ны 20:00 …

  • 18 May

    Нийтийн тээврийн шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо

    Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцлээ. Хуралдаанаас 2024 он гэхэд нийтийн тээврийн салбарт бүрэн шинэчлэл хийх үүргийг  өгсөн. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. -Нийслэлийн нийтийн тээврийн салбарын шинэчлэлийн талаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Улаанбаатар хотод нэн шаардлагатай байгаа нийтийн тээврийн парк …

  • 18 May

    Засгийн газар: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Соёлын сайд Ч.Номингийн танилцуулгад дурдсанаар, циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, циркийн урлагийн цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай тул Засгийн газрын хуралдаанд …

  • 17 May

    УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгохыг холбогдох албаныханд үүрэг болголоо

    УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулахыг үүрэг, чиглэл болголоо. Энэ хүрээнд: 1.Төрийн ордонтой танилцахаар ирсэн иргэдийн хувцаслалтад тавигдах ёс зүйн шаардлага буюу “дресс код”-ыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх; 2.Төрийн …

  • 17 May

    “Кансат-2022” үндэсний тэмцээн үргэлжилж байна

    Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “Кансат-2022” үндэсний V тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, “Шинэ монгол”, “Монгол коосэн” зэрэг сургуулиас бүрдсэн нийт 15 баг оролцож буй. Багууд тэмцээнд оролцохоос өмнө чиглүүлэх сургалтад хамрагдаж, урьдчилсан болон …

  • 17 May

    Н.Баярмөнх:Баянзүрх дүүрэгт шинээр ТҮЦ тавиулахгүй

    Баянзүрх дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцсэн. Үүнд Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн талаарХаламжаас хөдөлмөрт төсөл хөтөлбөрийн талаарИргэдийн зүгээс ТҮЦ нэмж байршуулахгүй гэх өгсөн шаардлагын талаар хэлэлцлээ. Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн хувьд Баянзүрх дүүрэгт өнөөдрийн байдлаар 3 ээлжээр хичээллэдэг цэцэрлэг, сургууль байхгүй ч цаашид хүн амын өсөлт, суурьшилтаас болж үүсэх эрсдэлтэй. Тиймээс нэг хороонд дор хаяж нэг цэцэрлэг, сургууль …

  • 17 May

    АТГ-аас өнгөрсөн долоо хоногт 10 объектод нэгжлэг хийжээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 108 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 615 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …