Зөвлөгөө

December, 2019

  • 14 December

    Жингээ амжилттай хасах 10 зөвлөмж

    Жингээ хасах болон жингээ барих нь үнэндээ нэг зоосны хоёр тал юм. Жин хасахад тусалж буй дадал зуршлууд жингээ барихад ч мөн тусална. Ер нь хассан хэмжээндээ жингээ барьж чадахгүй бол жин хассаныг амжилт гэж тооцохгүй шүү дээ. Хэрвээ та жингээ амжилттай хасаж чадсан нэгнээс жингээ хэрхэн хассаныг асуувал тэд жин хасах амархан, харин хассан хэмжээндээ жингээ барих тун хэцүү гэж хэлэх …

  • 14 December

    Таргалалтын талаар таны мэдээгүй нууц

    Таргалалт гэдэг нь эд эрхтэн, арьсан дор хэвийн бус өөхний хуримтлал буюу биеийн жин хэт нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм. Таргалалтын үндсэн шалтгааныг дурьдвал:Хоол тэжээлээр авч байгаа илчлэг, илч зарцуулалт, авбал зохих илчлэгийн тэнцвэр алдагдах; хөдөлгөөний хомсдол; өөхөн эд, өөхлөг эдээс ялгарах даавруудын нөлөө юм. Эдгээрт нөлөөлөх гол хүчин зүйлүүд гэвэл: Өөх тос, нүүрс ус ихтэй хоол, түргэн хоол, хийжүүлсэн …

  • 14 December

    Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх вэ

    Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн …

November, 2019

  • 18 November

    Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн өдөрлөг 11 дүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн …

  • 15 November

    Хөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу

    Хүн бүхэн л урт  наслахыг хүсдэг билээ. Ингээд урт наслахын тулд өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийг таны эрүүл мэнд болон арьсанд ямар нөлөө үзүүлэх эсэхийг бодоод үзэх хэрэгтэй . Хөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу тэгвэл дараах зүйлс танд туслана. -Хүзүүндээ 7 хоногт 2-3 удаа бүлээвтэр ургамлын тос түрхэж, иллэг хийж байвал цагаасаа …

  • 15 November

    Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

    Овьёосны гурил нь арьсанд гайхалтай сайн нөлөө үзүүлдэг. Хараад байхад хүмүүс овьёосыг төдийлөн ошоодоггүй юм шиг санагддаг. Арьсанд хамгийн сайн зүйл шүү дээ. Батгатай арьсанд зориулсан овьёос, сонгины маск Сонгино нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд овьёос нь арьсны нүхийг гүн цэвэрлэнэ. Түрхээд л зүгээр болчихдог гайхамшигт маск биш л дээ: Гэхдээ л хамгийн үр дүнтэй нь шүү. Найрлага: 1/4 аяга …

  • 15 November

    Цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэх зөвлөгөө

    Цагаан хоол нь хувь хүний эрүүл мэндээс эхлээд эх дэлхийн оршин тогтнолд үзүүлэх ач тустай. Цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд:Долоо хоногт цагаан хоол идэх өдрийн тоог календарь дээрээ тэмдэглээрэй. Эдгээр өдрүүдэд цагаан хоол хэрэглэхээ гэр бүлийнхэн, найз нөхөддөө хэлж тэдний дэмжлэгийг авах хэрэгтэй. -Өөрийн идэх дуртай, хийж чадах цагаан хоолны жагсаалт гаргаарай. – Хэрэв та сайхан амттай цагаан хоол хийж …

  • 15 November

    Гэрийн нөхцөлд үсээ зөв будаж чаддаг уу?

    Гэрийн нөхцөлд үсээ хэрхэн будах талаар мэргэжлийн үсчний зөвлөгөөг хүргэж байна. Үснийхээ зах хэсгүүд болох дух,чихний хавиар будагны толбо үлдэхээс сэргийлж вазелин түрх. Ингэхдээ үсэндээ вазелинаа битгий хүргээрэй. Будагны хайрцаг дахь зааврын дагуу найруулж бэлд. Будгаа найруулахдаа төмрөөр хийсэн сав бүү сонгоорой. Энэ нь будагны өнгөнд өөрчлөлт оруулж болзошгүй. Үсэндээ будгаа түрхэхдээ толгойн араас урагш нь чиглүүлнэ. Шилэн хүзүү, толгойн …

  • 13 November

    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

    Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх аргуудыг энэхүү зөвлөмжөөс сонирхоорой. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч бойжих нөхцөл бололцоог нь …

  • 12 November

    Монгол оюутнуудын хооллолтын ЗУРГААН алдаа 

    Оюутан залуус маань амьдралын хэв маяг, орчин нөхцөл эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед суралцаж байна. Тухайн оюутны амьдралаа хэрхэн, яаж зохицуулж байгаа нь тэдний амьдралын хэв маяг болдог. Оюутан залуучуудын амьдралын хэв маягийн бодит байдал, баримтуудад дүн шинжилгээ хийхэд ихэнх оюутны амьдрал зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй байгааг гэрчилдэг. Үүнийг нэг тод жишээ нь зохисгүй, буруу хооллолт юм. Оюутнууд хооллолтын байдалдаа …

  • 12 November

    Сэтгэлийн шархыг анагаах энгийн гурван арга

    – Сэтгэл зүйч зөвлөж байна – СЭТГЭЛ ХАРАГДАХГҮЙ Ч МАШ ИХ ӨВДӨЛТ ШАРХЫГ ТЭЭЖ БАЙДАГ Та хэн нэгэнд амархан гомдож, уур бухимдал хүрч, гуниглаж эвсэл санаа зовниж айж түгшиж байна уу. Эдгээр мэдрэмж таныг зовоож улмаар сөрөг бодлууд толгойд тань эргэлдэж нойр хулжих, анхаарал төвлөрөхгүй, үр бүтээлгүй болох, амьдралын идэвх санаачлага байхгүй болох, эрч хүчгүй болох гэх мэт шинж тэмдэгүүд …

  • 12 November

    Монгол хосуудын харилцаан дээрээ гаргадаг нийтлэг дөрвөн алдаа

    2015 болон 2016 оны байдлаар манай сэтгэл зүйн төвд хандсан нийт үйлчлүүлэгчдийн дийлэнх хувийг хүүхэд болон хосуудын зөвлөгөө эзэлж байгаа бөгөөд асуудлын хувьд авч үзвэл харилцааны асуудал зонхилох байр суурийг эзэлж байгаа болно. Тиймээс энэ сэдэвтэй холбоотой зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна. БУУЛТ ХИЙХ ДУРГҮЙ Ямар ч харилцаанд аль нэг тал буулт хийхгүйгээр эвлэрэх боломжгүй. Буулт хийснээр доошоо орсон гэсэн …

  • 4 November

    Өвлийн улиралд хүүхдүүдээ өвчлүүлэхгүй байх буюу өвөлжих арга

    Өвлийн улирал хаяанд ирж байна. Гурван сар үргэлжлэх хүйтний энэ үеэр хүүхэд багачууд маань ханиад томуу тусах нь ихэсдэг. Тэгвэл эцэг, эхчүүд сэтгэл зүйн шинжлэх ухааныг ашиглаж, хүүхдүүдийнхээ дархлааг хамгаалах талаар ямар том алхам хийх боломжтой талаар “Сэтгэл зүйн булан”-гаараа хүргэснээ сийрүүлж байна.  Хүүхэд хэмээх үеийн гол онцлог хэрэгцээ нь энэ үедээ хүн Хөдөлгөөний ур чадваруудыг өөртөө бий болгох Уураг тархины буюу …

October, 2019

  • 26 October

    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж

    Томуугийн улиралд томуу, томуу төст өвчний 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөл эзэлдэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүүхдийн байгууллагын удирдлага, эмч, багш нарт зөвлөмж болгон хүргэж байна. Үүнд: Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж томуу, томуу төст өвчин /ТТӨ/, амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, өвчилсөн багш ажилчдыг …

  • 24 October

    Цистит өвчний үед дур мэдэн эмчилгээ хийх нь сөрөг үр дагавартай

    Цистит буюу давсагны үрэвслийг уламжлалт анагаах ухаанд шээс чавдагших, шээс хаагдах өвчин гэж үздэг. Шээс хаагдах өвчин нь хийн гэмээр үүссэн бол шээс гарахгүй, бэлгэ эрхтэнээр хатгаж өвдөнө, шараас шалтгаалсан бол шээс нь улаан шар өнгөтэй, давсаг, шээсний сүвээр хатгуулж өвдөх зовиур илэрдэг. Бадганаас шалтгаалсан үед шээс нь ногоон, шар өтгөн салстай гарна. Хурмалаас шалтгаалсан бол дээрх бүх шинж илрэх …