Орон нутаг

August, 2017

  • 26 August

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

    Наймдугаар сарын 27-28-ны шөнө буюу маргааш нөгөөдөр газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна. Наймдугаар сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 27-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутаг, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар …

  • 24 August

    “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр Хөвсгөл аймагт үргэлжилж байна

    Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг бүрэлдэхүүн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг Хөвсгөл аймагт зохион байгууллаа. Хөтөлбөрийн нээлтэд Мөрөн хотын Засаг дарга Л.Ганболд, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж болон ХӨСҮТ, Улсын төв Гуравдугаар эмнэлгийн удирдлагууд оролцов.  Нээлтийн үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ “Монгол улсын Засгийн газраас баталсан “Элэг …

  • 21 August

    Хөвсгөл аймагт 200 гаруй мал хорогджээ

    2017 оны 08 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо, салхи шуурганы үеэр Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нутагт багагүй хохирол учраад байна. Тухайлбал, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Архангай аймгийн Цэцэрлэг сум, “Туулант” багийн “Дөрөө нуур” гэдэг газар Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат иргэн Э, Б, О, А нарын 200 …

  • 17 August

    “Говьмастер ХХК” 12 өрх, 10 мянган малыг нутаггүй болгов

    Хуулиас давсан эрх мэдэлтнүүд иргэдийн эрх ашгийг ноцтойгоор хэрхэн зөрчдөгийг “Говьмастер” ХХК харуулж байна. Тус компани нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хоёрдугаар баг “Цагаан өндөр”-т үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Үүнээс болж, тус сумын хоёрдугаар багийн 12 айл өрх өвөлжих өвөлжөөгүй болж, хахир өвлийг хаана өнгөрөөхөө мэдэхгүй сууна.  Олон жил идээшиж дассан өвөлжөө гэдэг бол үндсэндээ малчдын өмчөөс ялгаагүй. Ийм байсаар байтал …

  • 15 August

    С.Сүхбаатар: Шүүгчийг томилдог биш сонгодог байх нь зөв

    Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн говийн бүсийн хэлэлцүүлэг өнөөдөр Сайнцагаан суманд үргэлжиллээ. ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД АЖИЛД ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОЛЦОХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж “Аймгийн төвд зохион байгуулж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт Сайнцагаан, Луус, Дэлгэрцогт, Гурвансайхан сумын 200 …

  • 14 August

    Сонгогддог, томилогддог албан тушаалтныг эгүүлэн татах эрхийг ард түмэнд олгохыг санал болгов

    УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг Өвөрхангай аймгийн хоёр дахь бүсчилсэн хэлэлцүүлгийг өчигдөр  (2010.08.13) Арвайхээр хотод зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн Арвайхээр, Нарийнтээл, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Уянга, Тарагт, Өлзийт сумдын төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан хаагч, иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Хэлэлцүүлгийг нээж Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт нар …

  • 10 August

    А.Гылымхан: Баян-Өлгий аймагт Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг гурван удаа явуулна

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх сургалт хэлэлцүүлэг Баян-Өлгий аймгийн Толбо суманд эхэллээ.  Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан ““​25 жилийн өмнө Монгол Улс Үндсэн хуулиа батлахад нэг сая 200 мянган хүн амтай байсан.  Өнөөдөр Монгол Улсын маань хүн ам гурван саяд хүрээд байна. Нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага …

  • 10 August

    Дундговь аймгийн эмнэлгийн байр усанд автжээ

    Өчигдөр буюу энэ сарын 09-ны Дундговь аймагт өдрийн 15 цагийн үед орсон аадар борооны улмаас аймгийн Эрүүл мэндийн газар усанд автаад байна. Их хэмжээний усан болоо орсны улмаас барилгын нь подвалын хэсэг усаар дүүрч Онцгой байдлын газрын алба хаагчид усыг соруулах арга хэмжээ авчээ. Усанд автсан давхарт вакцин хадгалагдаж байсан бөгөөд ЭМГ-ын ажилчид, Онцгой байдлын алба хаагчид хамжин вакциныг усанд …

  • 8 August

    Орхон гол сэргэж эхэлжээ

    Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй алтны компаниудаас болж Өлтийн гол бохирдож, цугтгадаг Орхон голыг улаанаар нь эргүүлсэн асуудал гарсан. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн онд газар дээр нь ажилласнаасаа хойш холбогдох арга хэмжээг шат дараатай авсаар байгаа аж. Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулж, Засгийн газраас дэмжлэг аван Орхон голын эх …

  • 4 August

    Ой, хээрийн түймрийн эрсдэл ихтэй аймгууд ЗИЛ-131 автомашинтай боллоо

    Батлан хамгаалахын сайдын А/211 тоот тушаал, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын А/69 тоот тушаалаар Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ашиглагдаж байсан ОХУ-ын туулах чадвар сайтай 10 ширхэг ЗИЛ-131 автомашиныг Онцгой байдлын албанд хүлээлгэн өгөхөөр болсон. Эдгээр автоамшинуудыг Онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Орхон аймагт боллоо. Тус ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын ар тал, техник хангалтын хэлтсийн ахлах …

  • 4 August

    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн сургалт Говь-Алтай аймгийн төвд боллоо

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын алба /төсөл хэлэлцүүлэгч баг/ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр Баянхонгор аймгийн Баянхонгор, Богд, Галуут суманд 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Тэгвэл Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, …

July, 2017

  • 25 July

    Мөндөрт хоёр хүүхэд цохиулж, 20 айлын гэр нурж, 64 байшингийн дээвэр цөмөрсөн байна

    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 17:58 цагаас 18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой  мөндөр орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авсан. Одоогоор биеийн байдал нь хэвийн байна. Мөн 20 айл …

  • 24 July

    Төвийн бүсийн хурдан морины уралдаан болно

    Төвийн бүсийн  “Хангарьд”  хурдан морины уралдаан, баяр наамдыг энэ сарын 28-30-нд Хүй долоон худагт зохион байгуулах юм байна.Уралдаанд зургаан насны морьд мөн эрлийз гурван насны морьд уралдах юм байна. Тодруулбал, долдугаар сарын 28-нд Азарга, соёолон, шүдлэн, долдугаар сарын 29-нд Их нас, даага, хязаалан, долдугаар сарын 30-нд Эрлийз дээд, дунд бага насны морьдын уралдаан тус тус болно. Мөн “Хангарьд” уралдааны үеэр хүчит …

  • 17 July

    Дөрвөн түймрийг цурманд оруулаад байна

    Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутагт түймэртэй байна. Эдгээрээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчид багийн Гүнжийн даваа гэдэг газар гарсан түймрийг өчигдөр буюу энэ сарын 16-нд бүрэн унтрааж “Хандгай нуруу” ойн нөхөрлөлд хүлээлгэн өгсөн. Харин Төв аймгийн Батсүмбэр сумын Цацралтын ам, Цогт-Өндөр багийн “Мухар”, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газруудад гарсан гурван …

  • 16 July

    Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэхээр нислээ

    Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт гарсан ойн түймрийг унтраахаар ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагчийг тус ангийн захирагч, хурандаа Д.Намсрай, ОБЕГ-ын ГТТГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэхээр дөнгөж сая нислээ. Одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан уул, Арцат уул, Ар матах уул зэрэг …