Орон нутаг

October, 2017

  • 6 October

    Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд хүрэхэд бэлэн болжээ

    Монголын ард түмний сэтгэлд хоногшсон 60,70-аад оны эстрадын дууг тайзнаа дахин  амьдруулж яваа дуучдын нэг МУГЖ, Ж.Уранчимэг, П.Хатанбаатар нар юм. Эх үрсийн элбэрэл, Ханийн дуу, Оюутны намар, Орчлон дэлхийд бид жаргалтай, Нарлаг хорвоо зэрэг олон сайхан дуугаараа үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуучид маань хамтарсан уран бүтээлээ монгол орноо нар зөв тойрон хүргэж үзэгчдээс ахин дахин ирэх урилгатай буцдаг уран бүтээлчид. Гэр …

  • 4 October

    Энэ сарын 5-8-ны өдрүүдэд цасаар шуурах төлөвтэй байна

    Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ сарын 5-8-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч зарим газарт шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5  градус дулаарч салхины хүч зарим газарт 14-16 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд малчин, тариаланчид болон нийт иргэд онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, гарцаагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох иргэд өөрийн …

  • 4 October

    Ховд аймаг ахмадын баярыг 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ

    НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Ховд аймгийн хэмжээнд 7700 гаруй ахмад настан бий. Ахмадуудын ардын язгуур урлагийн өв санг өсвөр үе, залуучуудад өвлүүлэх зорилгоор бий …

  • 3 October

    Өлзийт голын сав дагуу хууль бусаар алт олборлох гэж байсан компанийн үйл ажиллагааг зогсоолоо

    Хууль бус алт олборлолтын уршгаар байгаль орчин, тэр дундаа голын сав газрууд ихээр сүйддэг. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цаг тухай бүрт нь арга хэмжээ авч, холбогдох бусад яам, агентлагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажилласаар ирсэн юм. Тэгвэл уг ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Галуут суман дахь Өлзийт голын сав дагуу буюу Их тойруу хэмээх газар хууль бусаар …

September, 2017

  • 29 September

    Бусдыг зодож хүнд гэмтээсэн В.Мөнхбат ял авчээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт бүсийн уралдааны үеэр иргэн Б-г зодож, хүнд гэмтэл учруулсан Ваанчигийн Мөнхбатад өчигдөр Ханбогд сумын шүүхээс эрүүгийн хуулийн дагуу торгуулийн ял оноожээ. В.Мөнхбат нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, “Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг юм байна. Д.Самбуу Эх сурвалж: dorgio.mn

  • 29 September

    Ховд аймагт Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ажиллаж байна

    Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт 9 сарын 28-30-ны өдрүүдэд ажиллана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдөр эрүүл мэндийн салбар байгууллага болох ЭМГ, БОЭТ, “Зооноз” өвчин судлалын газар болон аймгийн удирдлагуудтай уулзаж аймаг орон нутгийн талаар мэдээлэл сонсож, харилцан ярилцлаа. Мөн үргэлжлүүлээд Зооноз өвчин судлалын газар, Эрүүл мэндийн газар, Амаржих газар, БОЭТ зэрэг байгууллагуудаар орж тэдний үйл ажиллагаатай газар …

  • 28 September

    Ургац хураалт улсын хэмжээнд 76 хувьтай байна

    Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал сэрүүсч хөрсөн дээр -1-7 хэм хүрэх магадлалтай байна. Иймээс ургац хураалтын ажлыг түргэвчилж, ирэх 10 дугаар сарын 15-ны дотор багтаан дуусгахаар зорьж байгаа талаар албаныхан мэдээллээ. Ургац хураалт улсын хэмжээнд одоогоор 76 хувийн гүйцэтгэлтэй байна. Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 90 гаруй хувьтай харин Булган аймаг хамгийн …

  • 28 September

    Дөрвөн иргэний амь насыг аврав

    2017 оны 09 дүгээр сарын 27 ны өдрийн 18 цагт Хэрлэн голд автомашинтайгаа суусан, усанд осолдох гэж байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн ахлах дэслэгч Д.Ганболд захирагчтай 4-р салаа ажиллаж дөрвөн хүний амийг аварчээ.  Багануур дүүргийн иргэн Ч /32 настай/ найз иргэн Б, ихэр охидын хамт /9 настай / Рajero-60 …

  • 23 September

    Тарвага агнахыг гурван жил хориглов

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол  тушаалаар  ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хориглолоо. Монгол Улсын нийгэм, эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомстож, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар 5 сая болтлоо цөөрсөн гэх харамсалтай тоо баримт гарч байжээ. Улмаар …

  • 22 September

    Ховд:ОУХМ Л. Мягмарсүрэнгийн нэрэмжит шатрын тэмцээн болов

    Монгол Улсын Гавъяат тамирчин, Олон улсын мастер Лхамсүрэнгийн Мягмарсүрэнгийн нэрэмжит “ХОВД-2017” нээлттэй тэмцээн боллоо.  Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн ЗДТГ, Монголын шатрын холбоо, Жаргалант сумын ЗДТГ, ИТХ-ын нийгмийн хороо, аймгийн Шатрын холбоо хамтран Ховд аймгийн Биеийн Тамир Спортын Газрын 70 жилийн ойн хүрээнд 9 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Уг  тэмцээнд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, Ховд, Увс, …

  • 21 September

    Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд зуны дугуйтай зорчихгүй байхыг сануулав

    Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замд нойтон цас орж замын зорчих хэсэг мөстсөн, хальтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох мөн хөдөө орон нутгийг зорих гэж байгаа бол зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.  Эх сурвалж: Замын цагдаагийн алба

  • 20 September

    Дөнгөж төрсөн ихэр нярайд мэс засал хийж амь насыг нь аварчээ

    Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2017 оны 09 сарын 14-нд Баянговь сумын иргэн Ч.Ц нь жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр заалтаар кесар мэс заслаар амаржиж, 2250гр, 2610гр жинтэй ихэр хөөрхөн охидтой болсон билээ. Ихэр охидод “Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин”-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь …

  • 18 September

    Өмнөговь: 57 оюутан тэтгэлгээр суралцахаар боллоо

    Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК-ны хамтарсан “Говийн оюу хөгжлийн дэмжих сан” нийт 47 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн аймаг орон нутгийн хөгжилд хамтран оролцож байна. 15 төслийг зөвхөн боловсролын салбарт хэрэгжүүлэхээр санхүүжүүлсэн ба шинээр сургууль, цэцэрлэг, спорт заал барьж байгуулсан байна. Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу залуусыг сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломжийг дэмжиж “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг 2 дахь …

  • 18 September

    УАШ “Дөл ” тоглолтод зүүнбаян багийн сурагчид оролцоно

    Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, Монгол Улсын Төрийн цэргийн байгуулалтын тогтолцоо, Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагаа, орон нутагт болон олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Батлах хамгаалах яамны сайдын нэрэмжит Цэрэгжил-Спортын “Дөл” тоглолтыг 2017 оны 09 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг суман дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулах юм. …

  • 16 September

    Ховд хотод дөрвөн чиглэлд 3.7 км хатуу хучилттай автозам баригдана

    Жаргалант сум буюу Ховд хот дотор дөрвөн чиглэлд 3.7 км хатуу хучилттай автозам баригдахаар 9 сарын 4-нд ажлын гэрээ хийгдсэн байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ш.Батсүх болон бусад холбогдох албаныхан тус чиглэлийн замын маршрутаар явж замын трасст орсон шугам сүлжээний асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээ хэлэлцлээ. Нийт 2.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр баригдах тус …