Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 17:58 цагаас 18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой мөндөр орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авсан. Одоогоор биеийн байдал нь хэвийн байна. Мөн 20 айл …
Орон нутаг
July, 2017
-
24 July
Төвийн бүсийн хурдан морины уралдаан болно
Төвийн бүсийн “Хангарьд” хурдан морины уралдаан, баяр наамдыг энэ сарын 28-30-нд Хүй долоон худагт зохион байгуулах юм байна.Уралдаанд зургаан насны морьд мөн эрлийз гурван насны морьд уралдах юм байна. Тодруулбал, долдугаар сарын 28-нд Азарга, соёолон, шүдлэн, долдугаар сарын 29-нд Их нас, даага, хязаалан, долдугаар сарын 30-нд Эрлийз дээд, дунд бага насны морьдын уралдаан тус тус болно. Мөн “Хангарьд” уралдааны үеэр хүчит …
-
17 July
Дөрвөн түймрийг цурманд оруулаад байна
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутагт түймэртэй байна. Эдгээрээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчид багийн Гүнжийн даваа гэдэг газар гарсан түймрийг өчигдөр буюу энэ сарын 16-нд бүрэн унтрааж “Хандгай нуруу” ойн нөхөрлөлд хүлээлгэн өгсөн. Харин Төв аймгийн Батсүмбэр сумын Цацралтын ам, Цогт-Өндөр багийн “Мухар”, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газруудад гарсан гурван …
-
16 July
Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэхээр нислээ
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт гарсан ойн түймрийг унтраахаар ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагчийг тус ангийн захирагч, хурандаа Д.Намсрай, ОБЕГ-ын ГТТГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэхээр дөнгөж сая нислээ. Одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан уул, Арцат уул, Ар матах уул зэрэг …
-
6 July
Уурхайн нурангид гурван хүн амиа алджээ
Өвөрхангай аймагт уурхайн осол гарч гурван хүн амиа алдсан харамсалтай осол гарчээ. Энэ талаар “Өвөрхангай аймгийн төвөөс 75 км зайтай орших Уянга сумын “Бөөрөлжүүт” 6-р баг “Бөөрөлжүүтийн гол” гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн О-ын бичил уурхайд 10-15 метрийн гүнд нуралт үүсч хувиараа алт олборлогчид нурангид дарагдсан тухай дуудлага 2017 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 05:02 цагт /05:10 цагт/ …
June, 2017
-
29 June
Хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах шугамд гарсан гэмтлийг сэргээн засварлаж байна
-Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, газар дээр нь ажиллаж байна- Өчигдөр орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон хэмжээний гэмтэл гарлаа. Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог …
-
29 June
Олон тооны хотон шувууны хошууг хууль бусаар хил нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлэв
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Монгол Улсын хилээр хууль бусаар олон тооны хотон шувууны хошууг нэвтрүүлэн бусдад худалдаалахыг завдсан үйдлийг илрүүлэн шалгаж байна. Шалгалтаар уг хэргийг Увс аймгийн Ховд сумын харьяат С, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат А, С нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон. Борцгор хотон шувуу нь Монгол Улсын нэн ховор, ховор амьтан, ургамлыг багтаасан “Улаан …
-
28 June
Төв аймаг хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо
Төв аймгийн Зуунмод сумын Баруун зуунмод багийн 3,5 км авто зам, Баянхошуу багийн 2,5 км нийт 6 км хатуу хучилттай авто зам баригдаж хөдөлгөөний хэсгээ өнөөдөр нээлээ. Тус замын ажил 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан боловч хөрөнгө нь шийдэгдэлгүй ажил нь зогссон байсан юм. Дутуу орхигдоод удсаны улмаас эвдэрч өмнө хийсэн ажил нь үр дүнгүй болсон, тээврийн …
-
27 June
Төв аймагт гемодиализийн эмчилгээ хийдэг боллоо
Төв аймгийн Эрүүл мэндийн төв нь удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиализ эмчилгээг хийдэг боллоо. Ингэснээр аймгийн хэмжээнд хяналтад байдаг 120 орчим хүн, үүнээс гемодиализ эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай 48 хүн хүлээгдэл, чирэгдэлгүйгээр нутагтаа уг тусламж, үйлчилгээг авдаг болж байгаа юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Төв аймагт бөөрний дутагдалтай иргэдэд зориулсан гемодиализийн тусламж үзүүлэх тасаг нээлтээ хийснээр 21 аймгаас …
-
23 June
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна
“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжинд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын 60 үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Хуурай сүүний жишиг үйлдвэрийн нээлтийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 2017 оны зургаадугаар сарын 24-нд хийх юм. Тус үйлдвэр нь 1 цагт 80 л шингэн сүү боловсруулах хүчин чадалтай юм. Үйлдвэрүүдийг байгуулах …
-
22 June
Дарханы зам 4 эгнээтэй болно
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил өчигдөр эхэлж байна. Тус замыг 1-р зэрэглэлийн, 4 эгнээтэй, цементбетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж ирэх 2018 онд хүлээлгэн өгнө. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Э.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Дархан-Уул аймгийн удирдлагууд, хамтран хэрэгжүүлэгч БНХАУ-ын талын төлөөллүүд тэргүүтэй зочид төлөөлөгчид …
-
22 June
П.Сэргэлэн: ХХАА-н салбарын мэргэжилтнүүдээ дэмжих бодлого баримталж байна
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ЖДҮХБХЗГ-ын дарга М.Дондогдорж, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, Мал хамгаалах сангийн дарга н.Цэдэндамба болон бусад албаны төлөөлөл Архангай аймагт ажиллалаа. Тодруулбал, Архангай аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж тулгамдаж байгаа асуудлын талаар сонсож, харилцан санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Архангай аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж газрынхаа үйл ажиллагааны …
-
20 June
Үүлэнд зориудаар нөлөөлж Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа
2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотод бороо орж байна. Цаг уурын байгууллагаас Төв аймгийн Эрдэнэ сумын “Шороот” даваанаас үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, мөн аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Сэлэнгэ аймгийн …
-
20 June
Өсвөр насны хүүхэд газ үнэрлэж амиа алджээ
Өсвөр насны хүүхдүүд буюу сургуулийн сурагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч, улмаар амиа алдсан хэрэг сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай болжээ.Дээрх төрлийн гэмт хэрэг ихэвчлэн нийслэлд үйлдэгддэг байсан бол одоо хөдөө орон нутагт гарах болсон байна. Тодруулж хэлбэл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр, Дэнжийн задгай тоот хашааны гадаа энэ сарын 10- 11-нд шилжих шөнийн 05 цагийн …
-
19 June
Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ
Дорнод аймгийн Баяндун суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчдын гэр бүл, төрөл төрөгсөд болон Дорнод аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид үе, үеийн аврагч, гал сөнөөгчдийн яруу алдрыг мөнхжүүлэх, ард иргэдэд сурталчлан таниулах, орчин үеийн залуучуудыг эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх ач холбогдол бүхий хөшөөг барьж бүтээн байгуулах санаачлагыг гаргажээ. Уг хөшөө Дорнод …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл