Орон нутаг

November, 2017

  • 13 November

    Гашуунсухайт боомт дахь албан хаагчдын ундны усны асуудлыг шийдвэрлэв

    Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах асуудал олон жил яригдсан ч шийдвэрлэгдэхгүй удааширснаас шалтгаалан тэнд ажиллаж байгаа албан хаагчид Цагаан хадаас зөөвөрлөн авчирсан усыг худалдан авч хэрэглэж байна. Хатуулаг ихтэй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус хэрэглэх нь албан хаагчдын хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж байгаагийн зэрэгцээ ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн …

  • 13 November

    Г.Сэнгэдорж: Солонгосоос нутагтаа ирээд мал маллаж амьдралаа баталгаажуулсан

    ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Г.Сэнгэдоржийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Эднийх өвлийг өнөтэй давах бэлтгэлээ бүрэн базаасан байлаа. Өвөлжилтийн бэлтгэл гэдэг малчид биднээс их шалтгаална. Малынхаа өвс, тэжээлээс гадна түлээ түлш, аргал, хоол ундаа базаах,  өвөлжөөгөө төхнүүлэх гээд малчин бидний холч ухаан,  хөдөлмөрч зан маш чухал хэмээн Г.Сэнгэдорж хуучилсан. Тэрбээр биеийн тамирын багш мэргэжилтэй. 1992 онд БНСУ-д ажил …

  • 11 November

    Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулахаар болжээ

     Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан нь аймгийн Засаг даргаар сонгогдсоноос хойш хууль зөрчиж, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй нь улмаас аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн 16 гишүүн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауржанд засаг даргыг огцруулах үндэслэлээр ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага хүргүүлжээ. Гэвч ИТХ-ын дарга Д.Бауыржан нь ээлжит бус чуулган зарлаагүй тул хуулийн дагуу 15 …

  • 8 November

    Ховд аймаг дахь Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөл хуралдлаа

    Тус хурлаар Ховд аймаг дахь Улаан загалмайн холбооны үйл ажиллагаа болон санхүүгийн эхний 10 сарын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо. Энэхүү хурлыг аймгийн ЗДТГ-ын дарга буюу Зөвлөлийн дарга Б.Ганболд ахалж цаашид хийж хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар үүрэг чиглэл өглөө.    Тухайлбал, “Малчиддаа тусалъя” аяны талаар Монголын улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан төсөл хөтөлбөрийн байгууллага буюу гадна, дотны донор …

  • 7 November

    Дэлгэрмөрөн голд живж байсан иргэдийг аварчээ

    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Дэлгэрмөрөн голд тус сумын харьяат иргэн 55 настай,Н, 57 настай М нар живж байна гэсэн дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газрын ирсэн байна. Тус дуудлагын дагуу Онцгой байдлын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, хоёр иргэний амийг авран эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн Өвөрхангай аймаг, Тарагт сумын Их-Булаг багийн “Ноён-Уул” гэдэг газарт 13-86 …

  • 7 November

    Цасанд суусан автомашиныг татаж гаргав

    Ихэнх нутгаар их хэмжээний цас орсонтой холбогдуулан Өвөрхангай аймаг, Бүрд сум Их-Боригдой багийн “Шартын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т/ Улаанбаатар хотоос Өвөрхангай, Ховд, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны болон суудлын автомашин цасанд суусан дуудлагаар /2017.11.06-ны өдрийн 08:35, 10:10 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12-р ангийн  алба хаагчид ажиллан нийт …

  • 6 November

    Сэрэмжлүүлэг: Өвөрхангай аймгийн Шарт, Бумбатын даваанд үзэгдэх орчин хязгаарлагдаж байна

    Автотээврийн үндэсний төв ТӨҮГ- аас орон нутгийн автотээврийн төвүүд, холбогдох байгууллагуудтай шуурхай холбогдож замын нөхцөл байдлын талаар мэдээг тогтмол авч байгаа бөгөөд өнөөдөр /2017.11.06/-ны 11.00 цагийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй байна. Гэхдээ ихэнх нутгаар нойтон цас орж хүйтрэх бөгөөд хучтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд …

  • 4 November

    Ихэнх нутгаар цас орж, зам даваа хаагдаж болзошгүйг анхаарууллаа

    Энэ сарын 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, малын бэлчээрлэлт хүндрэх зэрэг зам, тээврийн салбар болон мал аж ахуйн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг зорчигчид, тээвэрчид, малчидад ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа. 11 дүгээр сарын 03-ны 20 цагаас 11 дүгээр сарын …

October, 2017

  • 31 October

    Жорлонгийн нүхэнд унасан нярайг Онцгой байдлын алба хаагчид аварчээ

    Өчигдөр Баянхонгор аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид нийтийн бие засах газрын нүх рүү унасан нярайн амь насыг аварсан байна. Тодруулбал, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн хоёрдугаар салааныхан эх нь яаралтай тусламж авч амжаагүйн улмаас төрсөн нярай хүүхдийг нийтийн бие засах газрын нүхнээс гарган авч амийг нь аварсан байна. Эх нярай хоёрыг яаралтай түргэн тусламжийнханд хүлээлгэн өгсөн бөгөөд …

  • 30 October

    Говь-Алтайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, цэцэрлэг сургуулийн хана цуурчээ

    Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алаг хайрхан ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 14 км-т, Ө-45037/00/, У-97084/00/ 10.29-ний өдрийн 20:05 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар Газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад, иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, 4 ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургууль, цэцэрлэгийн барилгын …

  • 26 October

    Замын-Үүд боомтод баригдсан Ариутгалын төхөөрөмжийг хүлээн авав

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр 2017 он гарсаар  БНХАУ-д шувууны томуугийн хүний болон шувууны өвчлөл, БНХАУ, ОХУ шүлхий зэрэг  гоц халдварт өвчин гарч , хил дамжин тархах эрсдэл хэвээр байна.Иймд хилээр нэвтрүүлж буй тээврийн хэрэгслэл, бараа, бүтээгдэхүүний ариутгал, халдваргүйтгэлийг чанартай гүйцэтгэх шаардлага байнга тулгарсаар байна. МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагч Н.Цагаанхүүгийн санаачлагаар 2017 …

  • 26 October

    Амьд гарсан 10 иргэн ангалын ирмэг дээр босоогоороо үүр цайлгажээ

    -Тэд нэгнийгээ ангал руу алдах шахсан бөгөөд түүнийгээ гаргаж авах гэж ноцолдсоор харанхуй болгосон байна- Газар дээрээс нь мэдээлж буйгаар бол осол гарсан үндсэн шалтгаан нь орой дээрээс буухдаа маршрутаа ялимгүй өөрчилснөөс үүдэлтэй гэж аврагчид урьдчилан дүгнэж байгаа бололтой. тэд хайрханы оройд 40-50 минут орчим болоод буухда хэн нэгний гэнэтийн санаачилгаар ангарлын ирмэгээр 100 метр яваад авирч ирсэн үндсэн замдаа …

  • 25 October

    Амиа алдсан хүмүүсийн шарилыг нисдэг тэргээр нийслэлд авчирлаа

    Отгонтэнгэр ууланд амиа алдсан 14 уулчдын цогцсыг өчигдөр Завхан аймгийн Отгон сумаас нийслэлд авчирлаа. Өчигдөр оройн 21:05 минутад ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр ахалсан ажлын хэсэг ослын газарт ажилласан бөгөөд нас барсан хүмүүсийн шарилыг авчрахад цагдаагийнхан оролцсон байна. Нисэхэд амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн ирээгүй бөгөөд тэд шүүх эмнэлгийн гадаа хүлээж байжээ. Амиа алдсан 14 хүний шарилыг ЦЕГ-ын хамгаалалттайгаар нисэх буудлаас авчирсан …

  • 23 October

    Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх 3 байр бэлэн байдалд ажиллаж байна

    Төрийн тахилгат Отгонтэнгэр ууланд 17 хүн сураггүй алга болсон тухай мэдээллийн дагуу ЭМЯ-аас дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна.  Үүнд: Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Шуурхай удирдлагын нэгжтэй холбогдож, цагийн байдлын талаар мэдээллийг солилцон, мэргэжил аргазүйн удирдлагаар ханган ажиллаж байна.Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийн 3 пунктийг тухайн газарт байгуулсан. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг, сумын Эрүүл мэндийн төвөөс 3 эмч, …

  • 23 October

    Сураггүй болсон 17 иргэнийг хайх шуурхай бүлэг нэмж байгууллаа

    Завхан аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тус газрын бүтцийн нэгжийн газар, хэлтсийн удирдлагад шуурхай үүрэг өглөө. Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг газар, орон дээр нь үнэлэх, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын …