Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас хойд зүгт 41 км-ийн зайд газар хөдөлжээ. Одон орон геофизик судалгааны хүрээлэнгээс /У-105099/;Ө-43032// өчигдөр 21:06:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлжээ. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга Э-ээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэлээ гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.
Орон нутаг
August, 2015
July, 2015
-
31 July
Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн хийжээ
Хэнтий аймгийн прокурорын газар нь “Прокурорын байгууллагын 85 жилийн ойг угтаж зохион байгуулах бүтээлч аяны удирдамж”-ийн хэрэгжилт, 2015 оны эхний хагас жилийн мэдээ, тайлангийн дүн зэрэгт үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр сүүлийн хагас жилд прокурорын үндсэн хяналтын ажлын чанар, үр дүнг сайжруулах, урьд өмнө нь хийсэн зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтийг тооцон тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 07 …
-
30 July
Буянт голын бохирдол хэрээс хэтэрлээ
Ховд аймгийн дуунд мөнхөрч, хөшөө нь сүндэрлэдэг Буянт голын орчны бохирдол ихэсч, хэрээс хэтэрлээ. Айлууд ахуйн хэрэглээний хог хаягдал, үнс зэргийг ил задгай асгаж овоолсон, бие засах газаргүй байна. Голын дэргэд амрахаар ирсэн хүмүүс уусан ундааныхаа сав, архины шил, цаас хогоо хаана сууж амарсан тэр газраа орхиод явж байна. Тэнд зориулалтын хогийн сав байрлуусан байтал хогоо ил задгай хаяж,хүүхэд багачууд …
-
29 July
Монгол улсын заан Ч.Бямбадорж Ховд аймгийн 18 дахь хүндэт иргэн боллоо
Чандмань сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын хурлын үеэр Монгол улсын нэрийг тив, дэлхийд дуурсгасан бөхчүүдийг бэлтгэж, Үндэсний их бахархал хүчит бөхийн барилдааны торгон ногоон дэвжээнээ аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөн Монгол улсын заан цолыг хүртэж, олон арван улсын заан, харцага, начин цолтнуудыг бэлтгэн дасгалжуулсан Ховд аймгийн Чандмань сумын харъяат багш, дасгалжуулагч Чадраабалын Бямбадоржид аймгийн “Хүндэт иргэн”-ий тэмдэг, үнэмлэх, …
-
27 July
Дэлгэр зуны налгар говьд Дэнж хотойтол Монгол наадам эхэллээ
Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадам өнөөдөр ёслол төгөлдөр эхэллээ. Энэ жилийн наадам Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Говийн бүсийн хурдан морины уралдаан, “Говь шанхын хурд-5” наадмыг Өмнөговь аймгийн төвд зохион байгуулахаар шийдвэрлэснийг аймаг байгуулагдсаны 84 жилтэйгээ хамтатган тэмдэглэж байгаагаараа онцлог юм. Монгол эх орныхоо үүдэн босгонд өнө мөнх оршихын бэлэгдэл болж ирсэн Өмнөговь аймгийнхаа баяр наадам болон …
-
27 July
Малчид чуулж тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцлээ
Өмнөговь аймгийн “Малчдын зөвлөгөөн 2015” арга хэмжээ өнөөдөр болж өндөрлөлөө. Хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг Малчдын зөвлөгөөнд 15 сумын 300 гаруй малчид оролцсон юм. Малчдын зөвлөгөөнөөр “Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдвээр аймгийн Засаг дарга Б.Бадраа илтгэл тавьсан бол зөвлөгөөнд оролцогчдод хандан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ үг хэлсэн юм. Мөн 2012 оны Малчдын зөвлөгөөнөөс …
-
25 July
Увсын наадмын дөрвийн даваа өндөрлөлөө
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваа өндөрлөлөө. С.Мөнхбат аварга аймгийн начин Т.Энхбаяраар, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн начин Т.Мөнх-Эрдэнээр, улсын гарьд Б.Гантогтох аймгийн заан Ням-Эрдэнээр, Ө.Бат-Орших харцага аймгийн арслан Сүрэнжаваар, улсын харцага Б.Пүрэвсайхан аймгийн арслан Ганболдоор, улсын харцага А.Бямбажав аймгийн арслан На.Ганзоригоор тус тус дөрөв давлаа. Улсын заан Д.Бумбаяр, аймгийн заан Цээсүрэнд, улсын Ж.Алтансүх аймгийн арслан …
-
25 July
Өмнөговь аймгийг Хөдөлмөрийн гаяьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, Говийн бүсийн “Говь шанх-5” хурд уралдаан өнөөдөр нээлтээ хийж байна. Нээлтийн үеэр Өмнөговь аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Монгол Улсын эдийн засагт өндөр хувь нэмэр оруулсан тус аймгийн иргэдийн хичээл зүтгэлийг үндэслэн ийнхүү Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Тус …
-
22 July
Жуулчдыг амраах биш тамлаж орхисон Хөвсгөлийн дүр зураг
Хөвсгөл зүг рүү энэ зун төмөр хүлэгтэй бүхэн жолоо мушгиж байна. Засмал замаар сүнгэнүүлсээр шууд Хатгал орчихож байгааг хэлэх үү. Цэнхэр “далай” руу ойртох тусам хөдөө нүдний гэм машины түгжрээ энэ наадмаар тэнд байдаг л нэг үзэгдэл болов. Хатгал орох хэсэг дээр гэхэд яг нийслэлийн зам шиг их түгжрээ үүссэн нь тавиад удаагүй шинэхэн засмалын буян л даа. Жижиг тэрэгнээс …
-
22 July
Дорноговь аймагт гурвалжин будааны ургалтын явц сайн байна
Дорноговь аймаг Япон улсын Шизүока мужийн тариалангийн газартай хамтарч говийн нөхцөлд гурвалжин будаа ургуулах туршилтын ажлыг 2013 оноос эхэлсэн бөгөөд энэ онд туршилтын ажлыг дахин хийхээр Япон улсын мэргэжилтэн Коикэ ирж газар дээр нь заавар зөвлөгөө өгч туршилтын тариалалт хийснээс хойш гурвалжин будааны ургалтын явц сайн байгаа аж.
-
18 July
Далан сэтэрснээс Даланзадгадын ихэнх хорооллууд үерт автлаа
Энэ сарын 16-ны оройн 15 цагаас 15:30 минутын хооронд түр зуурын дуу цахилгаантай усархаг борооны улмаас Баруун сайхан уулын үер хүчтэй бууж, үерийн далан урд хэсгээрээ сэтэрсний улмаас Далангийн гол орчмоор үерийн урсгал ширүүсэн Ногоочид, Зүүнсайхан, Дундсайхан, Баруунсайхан, Жаргалант, Оюут хорооллыг дайрч өнгөрлөө. Үерийн ус замдаа дайралдсан айл, аж ахуйн нэгж, дэлгүүр, засварын газрыг усанд автуулж, их хэмжээний хохирол учруулсны …
-
18 July
Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнав
Архангай аймгийн Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тус сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус суманд хүрэлцэн очиж гардуулж өгсөн юм. Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …
-
17 July
Улсын харцага Н.Батзаяаг нэг өрөө байраар мялаалаа
Энэ жилийн улсын наадам сонин содон барилдаан ихтэй сайхан болж өнгөрлөө. Бөх сонирхогчдын наадмын тааврыг эрс өөрчилсөн барилдаанууд ч гарсан. Эдгээр барилдаанаас онцлон тавын давааны барилдаан болох дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын начин Н.Батзаяа нарын барилдаан өнөөдөр ч гэсэн Монголчуудын дунд амнаас ам дамжин яригдсаар байна. Дархан аваргыг “нэг барилдаанд 3 удаа давсан” Батзаяа начин, унасан атлаа унаагүй гэж зөрүүдлэн …
-
16 July
Уулчдын цогцсыг зөөвөрлөхөөр нисдэг тэрэг хөөргөлөө
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Хүйтний оргилд” авиралт хийгээд буцахдаа осолдон нас барсан Г /38 настай эрэгтэй/, Д /57 настай эмэгтэй/, Г /49 настай, эрэгтэй/, Б /32 настай эмэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нарын шарилыг зөөвөрлөн авч ирэхээр өнөө өглөөний 07:04 цагт нисдэг тэрэг хөөргөлөө. “Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан 5 иргэн сураггүй болсон …
-
16 July
Говь-Алтайд 3,6 баллын хүчтэй газар хөдөлжээ
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл гол багийн “Хасагт хайрхан” гэдэг газарт энэ сарын 14-ний 19.59 цагт 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэсэн байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл