Энтертайнмент

November, 2017

  • 20 November

    “Оддын академи” шоу нэвтрүүлгийн чиглүүлэгч, продюсер нар хэн бэ?

    Дэлхийн телевизийн салбарын хамгийн том контент “Оддын академи” шоуг “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид эх орондоо хийхээр болсон. Дэлхийн 44 оронд “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр хийгддэг тус шоу нэвтрүүлэг нь дуулах хүсэлтэй залуусын мөрөөдлийг биелүүлэх томоохон боломж болдог юм. Тэгвэл тус шоу нэвтрүүлгийн чиглүүлэгч, продюсераар Монголын урлагт нэр хүндтэй эрхмүүд сонгогджээ. Тухайлбал продюсер Б.Наранзун, реппер Big Gee, “Никитон” …

  • 20 November

    “People” сэтгүүлээс Блэйк Шелтоныг хамгийн тачаангуй залуугаар тодруулжээ

    Америкийн“People” сэтгүүлээс  “2017 оны хамгийн тачаангуй залуу”-гаар кантри дуучин, жүжигчин “Эн-Би-Си” телевизийн “Дуу хоолой” шоу нэвтрүүлгийн шүүгч Блэйк Шелтоныг тодруулжээ. “Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Блэйк Шелтон  энэ тухай сонссоныхоо дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би бүх л амьдралынхаа турш царай муутай байсан. Харин ганц жил тачаангуй харагдаж л дээ” гэж хошигнон ярьжээ. Жүжигчин Дуэйн Жонсон,  хөл бөмбөгчин Дэвид Бекхэм нар Блэйк Шелтоноос …

  • 20 November

    Жүжигчин Майкл Дуглас, Кэтрин Зета Жонс нар хуримынхаа 17 жилийн ойг тэмдэглэлээ

    Жүжигчин, 73 настай Майкл Дуглас, 48 настай “Зорро” киноны од Кэтрин Зета Жонс нар саяхан хуримынхаа 17 жилийн ойг тэмдэглэжээ. Кэтрин өөрийн “instagram”-даа “Бид үүнээс илүү аз жаргалтай байна гэж төсөөлж чадахгүй нь. 17 жилийн өмнө би “Тийм” гэж хэлж байснаа санаж байна. Майкл миний нөхөр төдийгүй хамгийн сайн найз минь юм.” хэмээсэн байна. “Бид хоёр хүүхдийнхээ сайн эцэг эх. Бие биенээ …

  • 20 November

    Селена Гомез, Хайди Клум нар “American Music Awards”-ыг чимэв

    Өчигдөр Лос-Анжелесын “Microsoft’ театрт болсон “American Music Awards”-т олны танил дуучид болон алдартнууд ирсэн. Шинэ төрх, өмссөн хувцсаараа Селена Гомез, Хайди Клум нар онцгойрч харагдаж байлаа. Селена Гомезын хувьд хар өнгийн хувцастай байсны дээр үсээ цайвар өнгөөр будсан нь олны харааг булаав. Харин 44 настай загвар өмсөгч Хайди Клумын хувьд ягаан өнгийн даашинз өмсчээ. Сүүлийн үед Авьяаслаг Америкчууд шоуны шүүгчээр ажилласан тэрээр хуруундаа гялтаганасан …

  • 19 November

    Жүжигчин П.Шүүдэрцэцэгт төрсөн өдрөөр нь сюрприз барьжээ

    Жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийн төрсөн өдөр энэ сарын 15-ны болжээ. Тэрбээр жил бүрийнхээ төрсөн өдрийг найз нөхдийн хамтаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил ч мөн адил найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэжээ.Энэ үеэр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэг, загвар зохион бүтээгч З.Гүлээ зэрэг бусад гурван найзын хамт П.Шүүдэрцэцэгт сюрприз барьжээ. Ингэхдээ төрсөн өдрийн эзэнд мэдэгдэлгүйгээр нууцаар гэрт нь баярын ширээ засаж, түүнийг …

  • 19 November

    “Дэлхийн мисс-2017” титмийн эзэн Мануши Чиллар

    Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн өчигдөр БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдлаа. “Дэлхийн мисс-2017”  тэмцээнд Английн гоо бүсгүй гуравдугаар байранд, хоёрдугаар байранд Мексикийн гоо бүсгүй шалгарч тэргүүн байр буюу дэлхийн миссээр Энэтхэг улсын мисс Мануши Чиллар  шалгарч титмийн эзэн боллоо.

  • 19 November

    “Дэлхийн Мисс 2017” тэмцээнд Ц. Энхжин ТОП-15-д шалгарчээ

    Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн өчигдөр БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Олон Улсын хэмжээний мастер Б. Цэвээндашийн охин Ц. Энхжин амжилттай оролцож шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарлаа. Ц.Энхжингийн “Miss World 2017” тэмцээнд гаргасан амжилтууд –Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан -Miss Multmedia төрлийн ялагч -Beauty with a purpose TOP …

  • 18 November

    Дарангуйлагчдын үзэсгэлэнт эхнэрүүд

    Орчин үеийн зартай дарангуйлагчдыг олон талаар шүүмжилж болох ч эхнэр сонгох чадварыг нь магтахаас өөр аргагүй аж. Энд дурдагдсан эмэгтэйчүүд (ганц нэгээс бусад нь) бүгд нөхрийнхөө найдвартай өмөг түшиг, зөвлөн туслагч, халамжлан хамгаалагчид нь болж зарим тохиолдолд тэдэнд хандах хандлагыг зөөлрүүлж байдаг гэнэ. Үүнээс гадна тэд сэтгэл татам гоо үзэсгэлэнтэй. Сирийн тэргүүн хатагтай Барууныхны үзэн яддаг Сирийн ерөнхийлөгч Асадын эхнэр …

  • 18 November

    Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд ялагч боллоо

    Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд ялагч болжээ. Ингэснээр тэрбээр шилдэг 40-д шууд орж байгаа юм. Мөн спортлог мисс төрөлд шилдэг наймд бичигдэж Дэлхийн миссийн тайзнаа гоцлог бүжиглэх эрхтэй болсон билээ. 67 дахь удаагийн “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцогчдын дунд одоо нэг л шалгаруулалт үлдээд байгаа нь “People’s choice” буюу “Ард түмний сонголт” төрөл. Энэхүү …

  • 18 November

    Т.Саруултөгс: Монголд хип хоп соёл хараахан том байр суурь эзэлдэггүй

    AIMR продакшны захирал, бүжигчин Т.Саруултөгс RAPZILLA  сайтад өгсөн ярилцлага сошиал сүлжээнд тархаж хүчтэй шүүмжлэлд өртөөд буй. Тэрбээр өөрийн цахим хуудастаа тус сайтад нийтлэгдсэн ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан бичжээ. Тэрбээр саяхан бүжгийн урлагийн гайхамшгийг залууст багахан ч гэсэн мэдрүүлэхээр “Бүхнээс дээгүүр” нэртэй уран сайхны кинонд гол дүр бүтээж үзэгчдэд хүргэсэн билээ.  Англи хэл дээрээс уншихад асуудал тулгарч буй буруу ойлголт …

  • 18 November

    Т.Батхүү “21000” реалити шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорлоо

    “25-р суваг” телевизийн “21 000” реалити шоуны долоо дахь дугаарын ялагч өчигдөр тодорлоо. Энэ удаагийн дугаарт Нарантуул олон улсын худалдааны төвийн тэрэгчин Т.Батхүү, “Наран” рестораны захирал С.Дэлгэр нар оролцож, арван хоногт хэн нь бага зарцуулахаар өрсөлдсөн юм. Оролцогч Т.Батхүүгийн хувьд уг шоунд ялвал шагналын мөнгөө АШУҮИС-д сурдаг охиныхоо сургалтын төлбөрт зарцуулна гэсэн бол С.Дэлгэр “Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтад хандивлана …

  • 17 November

    Америкийн жүжигчин Ричард Гир Монголд ирж, Төрийн ордонд зочиллоо

    Холливудын нэртэй жүжигчин Жулия Робертстой “Хөөрхөн хүүхэн” уран сайхны кинонд хамтарч  тоглосон Америкийн жүжигчин Ричард Гир  өнөөдөр Төрийн ордонд зочилж байгаа зураг цахим хуудсаар цацагдлаа. Тэрээр шинэ киноны судалгааны ажлаар манай улсад хүрэлцэн иржээ.Өмнө нь 2010 онд Ричард Гир Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулсан “Монголын бурхан шашин” нэртэй олон улсын хэмжээний бага хуралд оролцож байсан юм.

  • 17 November

    2020 оноос өмнө усан дээрх хот байгуулна

    Усан дээрх хот уран зөгнөл байхаа больжээ. Америкийн Сан-Франциско хотын “Seasteading” институт 2008 оноос хойш усан дээрх хотыг Францын ойр орчны арлуудын хэсэгт байгуулах төслийг эхлүүлжээ. Тэд эхлээд далайг судлах зөвшөөрөл авсан. Ирээдүйд бий болох усан дээрх хотод орон сууц, албан газар, зочид буудал болон ресторон байх аж. Хотыг бүтээн байгуулах инженер, архитекторууд бүтэц, зохион байгуулалтыг хийсэн. Тус хотыг илүү …

  • 17 November

    Ц.Энхжин: Намайг дэмжиж эцсийн мөч хvртэл хамт байгаарай

    Олон Улсын хэмжээний мастер Б. Цэвээндашийн бага охин болох Ц. Энхжин  маргааш  БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн  амжилттай оролцож байгаа билээ. Тэрбээр Head to Head challenge-д группээсээ шалгарч, шилдэг 40 оролцогч,  “Спорлог мисс”  тэмцээний наймд,“Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд шилдэг 20-д шалгарсан юм. 67 дахь удаагийн “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцогчдын дунд одоо нэг л шалгаруулалт үлдээд байгаа …

  • 17 November

    Рита Ора “Bambi Авардс”-ыг чимэв

    АНУ-ын дуучин Рита Ора өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн MTV хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолын үеэр ваннын алчууртай хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр энэхүү стилээ өөрөө санаачилсан бөгөөд “Угаалгын өрөөний стиль” гэж  хэлсэн юм. Харин энэ удаад өчигдөр  Герман улсын нийслэл Берлин хотод зохин байгуулагдсан “Bambi Авардс”-д  өдөн ягаан өнгийн даашинзтай хүрэлцэн иржээ.