Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” – ын хүрээнд жил бүр уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор тайз, дэлгэцийн оны шилдэг уран бүтээлчийг тодруулж “Мөнгөн мод” цомыг, мөнгөн шагналын хамт гардуулдаг билээ. Тэгвэл 2021 оны шилдэг уран бүтээлч, уран бүтээл тодруулах “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2022.03.23/ Дуурь, …
Энтертайнмент
March, 2022
-
17 March
А.Бөртө-Үжин “Дэлхийн мисс”-ийн тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулав
“Дэлхийн мисс-2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр өглөө эхэллээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа уран нугараач А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр эцсийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулав. Мисс А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон хэлний …
-
16 March
А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс”-ийн тайзнаа уран нугаралтын үзүүлбэр үзүүлнэ
“Дэлхийн мисс-2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт маргааш АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд нийт 130 гаруй орны мисс өрсөлдсөнөөс эцсийн шалгаруулалтад 40 орны гоо бүсгүйчүүд үлдээд байна. Тус тэмцээнд Монгол Улсаас оролцож байгаа мисс А.Бөртэ-Үжин уран нугаралтын үзүүлбэрээрээ “Авьяас” үзүүлбэрийн ялагч болж “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа билээ. Финалын шатанд …
-
15 March
Магваны Эрдэнэбат: Уран бүтээл бүр өөрийн хувь заяатай, замналтай
Уншигч олонд “Хөлгүй цэнхэр нуур”, “Юу ч мартаагүй”, “Хүйтэн бороо” тэргүүтэй ном, “Хөлгүй цэнхэр нуур, “Би нар”, “Гэргий” уран сайхны кино, “Сэтгэл мэднэ”, “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар” олон ангит кино, “Хүйтэн сэтгэл”, “Хүний үнэр” телевизийн жүжиг зэрэг олон арван зохиол бүтээлээрээ оюуны таашаал хүртээж, ухаарал хайрласан Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Программын нэгдсэн захиргааны дарга …
-
14 March
“Нарны садан” уран сайхны кино энэ сарын 17-нд нээлтээ хийнэ
UBS телевиз, PickPack болон White Arch Studios, UB Pictures-ийн хамтын бүтээл “НАРНЫ САДАН” уран сайхны кино 3-р сарын 17-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү бүтээлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Соёлын тэргүүний ажилтан Б.Алимцэцэг, Д.Мөнхтөмөр, Г.Алтангэрэл болон “Говийн домог”-ийн Эгээрэл гүнжийн дүрийг бүтээж олноо танигдсан Б.Замилан нар тогложээ. Мөн зохиолч, ерөнхий найруулагчаар СТА …
-
14 March
Б.Халиун: Би өөртөө “чи ялагч” гэж бат итгүүлж чадсан
Загварын салбарын шилдгийг тодруулдаг America’s Next Top Model нэвтрүүлгийн албан ёсны эрхтэй монгол хувилбар 3 дахь улиралдаа “The Models” нэртэйгээр 2021 онд бүтээгдсэн билээ.Нэвтрүүлэгт оролцсон 22 үзэсгэлэнт охидоос зан чанар, ур чадвар, эрдэм мэдлэгээрээ онцгойрсон нэг оролцогч нэвтрүүлгийн ялагч болж, Монголын Дараагийн Топ Модель хэмээх алдрыг хүртсэн юм. Тэр хүн бол Ханна буюу Халиун. Ингээд “The Models” нэвтрүүлгийн ялагч, загвар …
-
11 March
Найруулагч М.Батболдыг Ф.М. Достоевскийн медалиар шагнахаар болжээ
“Орфей” театрын найруулагч Мягмарнарангийн Батболдыг “Агуу зохиолч Ф.М. Достоевскийн медаль” -иар шагнахаар болжээ. ОХУ-ын Соёлын яамнаас их зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Великий русский писатель Ф.М. Достоевский 1821-2021” хэмээх энэхүү медалийг улс орондоо Ф.М. Достоевскийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүртээж буй ажээ. Найруулагч М.Батболд Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн …
-
9 March
Жүжигчин Г.Ундармаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР: Нийслэлийн Ерөнхий боловсролын “Сэтгэмж” сургуулийн ахмад багш Ядамжавын Дархиа; ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Сэдэнсодномын Халтар; …
-
3 March
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улс үзэсгэлэнгээ гаргана
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /2022 FIFA World Cup/ 2022 оны 11-р сарын 21-нээс 12-р сарын 18-ны өдрүүдэд Катар улсад зохион байгуулагдана. Энэ үеэр хүн төрөлхтний түүхэнд нүүдлийн соёлын өвийг тээж өнөөг хүрсэн, газар зүйн гурван өөр бүс бүслүүрт аж төрж буй Араб, Сахарын хагас нүүдэлчид болон Төв Азийн Монголчуудын нүүдлийн аж амьдрал, нийгэм ахуй, уламжлалт шинэчлэлтийг илтгэх “On the …
-
1 March
Болгар улс дахь олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс анх удаа оролцлоо
Болгар Улсын Аялал жуулчлалын яамны ивээл дор 38 дахь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Хэвийн амьдрал руу эргэж очье!” уриан дор хоёрдугаар дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Софи хотноо зохион байгуулагдлаа. Нийт 20 улсын 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцсон уг үзэсгэлэнд Болгар Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам нь Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, …
February, 2022
-
24 February
“Зола Брос” циркийн уран бүтээлчид олон улсын тэмцээнээс хүрэл цом хүртлээ
Испани улсын Жирона хотод зохион байгуулагдсан Олон Улсын циркчдийн тэмцээнд Монгол Улсын “Зола Брос” хувийн циркийн “Есөн өрлөг” хамтлагийн залуу уран бүтээлчид амжилттай оролцож гуравдугаар байр эзэлсэн байна. Дэлхийн 28 улсын уран бүтээлчид оролцсон уг наадмаас Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Зола Брос” хамтлаг хүрэл цом, “Росгос” циркийн тусгай шагнал хүртжээ. “Зола брос” цирк нь 2015 онд байгуулагдсан бөгөөд одоо 40 …
-
24 February
Г.Эрхэмбаяр: Найруулагчийн санал болгосон дүрийг мөрөөдлийн дүр юм шиг бүтээхийг зорьдог
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа. –Хэдхэн хоногийн өмнө “Этгээд” УСК-оо нээсэнд баяр хүргэе. Киноны зураг авалт хэр удаан үргэлжлэв? -Жүжигчин Г.Эрхэмбаярын хувьд бие дааж продюсерлосон анхны уран бүтээл. Киноныхоо гол дүрд тоглосон, анх Мөрөөдлийн театрыг байгуулж байсан шиг бүх зүйл шинэ мэдрэмжийг дахин мэдэрлээ. Найруулагч, зурагчнаар Баатар ажилласан. Хөрөнгө оруулалт, продюсерийг Мандах гэдэг найз маань хариуцсан. Бид гурвын хамтын …
-
23 February
“Хотулун гүнж” кино Berlinale EFM-д амжилттай оролцов
Шүүдэр продакшн, VОО-н хамтын бүтээл “Хотулун гүнж” түүхэн, тулаант уран сайхны кино хоёрдугаар сарын 10-20-ны өдрүүдэд Герман улсын Берлин хотноо зохион байгуулагдсан 72 дахь удаагийн Berlinale олон улсын кино фестивалийн “Eвропын кино зах зээл” /Berlinale European Film Market – EFM/ хөтөлбөрт амжилттай оролцов. “Berlinale” олон улсын кино фестиваль жил бүрийн хоёрдугаар сард Берлин хотноо зохион байгуулагддаг дэлхийн гурван том А …
-
22 February
Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино Осакагийн фестивальд шалгарчээ
Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит уран бүтээл “Худалдагч охин” уран сайхны кино 2022 оны Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарчээ. Осакагийн Азийн кино фестивалийг 17 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Азидаа нэртэй өндөр зэрэглэлийн фестивалийн нэг юм. Уг фестиваль Япон улсын Осака хотод ирэх гуравдугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд болж, шилдэг киног шалгаруулах юм. Фестивалийн уралдаант хэсэгт шилдэг 15 киног …
-
21 February
Кино урлагийг дэмжих хуулийн хүрээнд Унгар улстай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улс 2021 онд Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн тул Соёлын яам олон улстай кино урлагийг дэмжих хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд 7.5 сая ам.долларын өртөгтэй Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төслийг эхлүүлэх асуудлыг ярилцаж байсан бөгөөд кино зураг авалтын тодорхой хэсгийг Монгол Улсад хийж, 2 сая орчим ам.доллар нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл