Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Сүүдрээр гэтэгч” уран сайхны киноны нээлт өчигдөр /2022.01.13/ “Prime Cineplex” кино театрт боллоо. Кино багийнхан, урлаг, соёлын зочид оролцсон “Сүүдрээр гэтэгч” киноны нээлтийн үеэр давхар баяр тохиосон нь тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Э.Пүрэвжаргал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаав. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Пүрэвжаргал “Үргэлж намайг дэмждэг хайртай гэр бүл, үнэнч найзууддаа, …
Энтертайнмент
January, 2022
-
14 January
“Мөнгөн мод” наадмын шилдгүүд энэ сарын 23-нд тодорно
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд жил бүр уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор тайз, дэлгэцийн оны шилдэг уран бүтээлчийг тодруулж “Мөнгөн мод” цомыг, мөнгөн шагналын хамт гардуулдаг. “Мөнгөн мод-2021” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээ 2022 оны 01 …
-
10 January
Ц.Ариунзаяа “Neon Makeup” төрөлд дэлхийн аварга боллоо
“DIVA” академийг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Ариунзаяа “Neon Makeup” төрөлд дэлхийн аварга болжээ. Мэргэжлээрээ ес дэх жилдээ ажиллаж буй тэрбээр БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр суралцсан байна. Ц.Ариунзаяа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван төрлийн неон гэрлийг ашигласан бүтээл хийж гүйцэтгэн аваргын алтан медаль хүртжээ. Гоо сайхны олимп гэгддэг уг тэмцээнд 50 гаруй орны гурван мянга гаруй …
-
5 January
“Emily in Paris”цувралаас суралцах 6 зүйл
Сүүлийн үед Netflix-ийг байлдан дагуулж буй цувралуудын нэг бол яах аргагүй “Emily in Paris” билээ. Маркетингийн мэргэжилтэй 20 гаран насны залуухан Америк бүсгүй компанийнхаа Парис дахь салбарт 1 жил ажиллахаар томилогдон, Парисын амьдралын хэв маяг, хүмүүстэй хэрхэн зохицож буй болон түүнд тохиолдож буй хөгжилтэй адал явдлуудаар цувралын үйл явдал өрнөдөг. Түүнчлэн гол дүрүүдийн өнгөлөг, загварлаг, гайхалтай хувцаслалтууд үзэгчдийн харааг булаадаг …
December, 2021
-
28 December
С.Наран:Миний дууг сонсдог, намайг хайрладаг бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган салбар бүртээ үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөт уран бүтээлч, поп …
-
28 December
Монгол Улс анх удаагаа “Poster body painting make up” төрлөөр дэлхийн аваргын цом хүртлээ
АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулсан “Global vega beauty championship 2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон эгч дүүс болох Л.Цэрэндулам, Л.Чимэддулам нар нийт таван төрөлд түрүүлсэн амжилтыг гаргалаа. Тодруулбал, тус тэмцээнд дэлхийн 45 улсын 26 багийн 4700 оролцогч өрсөлдсөн бөгөөд Монголын уран бүтээлчид “Poster Fantasy make up, Poster body painting make up, Poster make up wedding, Poster Fantasy make up, …
-
27 December
Яруу найрагч Б.Болорцэрэн “Болор цом”-ын эзнээр тодорлоо
Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 24-ний өдөр Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “Болор цом”-ын эзнээр яруу найрагч Б.Болорцэрэн тодорлоо. Хоёрдугаар байранд яруу найрагч Т.Бямбасүрэн, гуравдугаар байрт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, дөрөв, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, яруу …
-
22 December
“Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааны шилдгүүд тодорлоо
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит “Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааныг Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвөөс энэ сарын 01-20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус уралдаанд эх орны өнцөг булан бүрээс, хилийн чанадаас сэтгүүлч, нийтлэлч, чөлөөт уран бүтээлчид болон оюутнууд өөрсдийн харах өнцөг, сэтгэх оюун, илэрхийлэх мэдрэмжээ шингээсэн өөр өөрийн онцлог өнгө …
-
14 December
А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс-2021” тэмцээний “Авьяаслаг мисс”-ээр шалгарлаа
“Дэлхийн мисс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ. Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгарлаа. “Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг таван оролцогчоор Монгол, Норвеги, Япон, Чили, Ирланд улсын мисс багтсан байна. А.Бөртэ-Үжингийн хувьд өмнө нь тус тэмцээний “Head-to-head challenge” шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарсан …
-
10 December
Мисс А.Бөртэ-Үжин шилдэг 16-д шалгарчээ
70 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн уран нугараач, мисс А.Бөртэ-Үжин оролцож байгаа билээ. Тэрбээр тэмцээний “Head-to-head challenge” шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарчээ. Мисс бүсгүй өмнө нь тэмцээний “Авьяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорсон юм. Мисс А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон, Герман, …
-
10 December
Энэ өвлийн тренд болж буй 6 өнгө
Тэсгэм хүйтэн өвлийн улирлыг даван туулдаг бидний хувьд өвөлдөө хар, хөх, саарал гэх мэт завсрын бараан өнгүүд сонгож өмсөх нь түгээмэл байдаг. Гэхдээ энэ жил нэгэн хэвийн хэв маягаа эвдэж, 2021 оны өвлийн тренд болж буй тод хурц өнгүүдээр хувцаслахыг загварын мэргэжилтнүүд зөвлөж байна. 1. Шар өнгөний цуглуулга Гэрэлтсэн шар өнгө үргэлж л нөхөрсөг байдал, баяр баясал, өөдрөг сэтгэлийг илэрхийлж …
November, 2021
-
25 November
П.Цэрэндагва:Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань байдаг
“Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 гаруй дүрийг бүтээж, драмын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, ард түмнийг соёл, урлагаар соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, бэлтгэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин П. Цэрэндагвад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва “Төрдөө гурав дахь удаагаа …
-
24 November
Б.Жаргалсайхан, Д.Гүрсэд нарт Ардын жүжигчин цол хүртээлээ
Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 90 жил, Циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 шахам дүрийг урлан бүтээж, театр, кино урлагт …
-
19 November
“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа
70 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар шалгарсан уран нугараач А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа. А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. Уран нугараач А.Бөртэ-Үжин нь 2017 онд Өмнөд Солонгос улсад зохиогдсон “Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон нэгдүгээр байр, …
-
9 November
Фото:Улсын Филармони үзвэрийн 50 дахь жилийн нээлтээ хийлээ
Улсын Филармони энэ сарын 5-ны өдөр үзвэрийн 50 дахь жилийн нээлтийн тоглолтоо зохион байгуулсан байна. Энэ жилийн нээлтийн тоглолтоороо Монголын алдарт хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн “Тэнгэр тал” концертыг Симфони найрал хөгжмийн хамт олон амжилттай толилууллаа. Тоглолтод хөгжимчин Д.Азбилэг, Ө.Болормаа, М.Номужин, Т.Энх-Отгон, О.Урангоо болон үлээвэр хөгжимчин Г.Гантулга, Х.Тунгалагтамир гоцлон хөгжимдөж гоцлол дуучин МУГЖ Э.Анхбаяр, Б.Дэлгэрбаяр /СТА/, Д.Дүйнхэржав /СТА/ ая нар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл