Энтертайнмент

March, 2021

  • 15 March

    “Шилүүс” богино хэмжээний кино Аспен хотын кино наадамд шалгарлаа

    Залуу найруулагч, продюсер П.Лхагвадуламын эдгэрэл хайсан залуу бүсгүй болон өвөг дээдсийн сонголтоор идэр насаа зольсон залуу хоёрын нэгэн өдрийн түүхийг харуулсан “Шилүүс” богино хэмжээний кино Америкийн Нэгдсэн улсын Колорадо мужийн Аспен хотын кино наадам, Нидерланд улсын алдарт богино хэмжээний кино наадамд тус тус шалгарлаа. ЗОчир Филмз, Гуру Медиа студи болон Их Британийн Poisson Rouge Pictures-ийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг бүтээлийн гол …

  • 15 March

    Фото:“Ододтой бүжиглэе” шоунд оролцож буй эрхмүүд

    Дэлхийн хэмжээний шоу болох BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуны албан ёсны эрхийг “MongolTV” авсан билээ. Тэгвэл шоуны эхний дугаар өчигдөр /2021.03.14/ үзэгчдийн хүртээл боллоо. BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars” шоу нь 2004 оноос эхлэн зохиогдсоор нийтдээ дэлхийн 60 гаруй улсад амжилттай зохион байгуулагдсан. Улмаар дэлхийн хамгийн амжилттай телевизийн шоу нэвтрүүлэг болж гиннессийн номонд …

  • 12 March

    Ч.Номин:Хувь хүний авьяас билэг, ур чадвар дээр тулгуурласан бүтээл туурвилыг оюуны өмчөөр хамгаалах шаардлагатай

    Соёлын сайд Ч.Номин чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх “Монгол соёл, монгол баялаг” төслийн талаар танилцууллаа. Энэхүү төслийн стратеги төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болсон юм. Соёлын яамнаас төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол …

  • 10 March

    Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна

     Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, тус байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ч.Ундрам, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, П.Анужин нар өчигдөр /2021.03.09/ соёлын салбарын Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалтууд болон Соёлын яамны үйл ажиллагаатай танилцлаа.  Байгалийн түүхийн музей, Соёлын өвийн үндэсний төв, “Чингис хаан” хаад язгууртны музей, Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театр, Үндэсний …

  • 9 March

    “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай “Соёлыг түгээгч” –ээр тодорлоо

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөлөл болох ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс засалч Б.Одбаяр болон “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нарыг нийгэмд болон залуусд зөв үлгэр дуурайл үзүүлэх онцгой нөлөөтэй гэж үзэн “Соёлыг түгээгч”-ээр батламжиллаа. Соёлыг түгээгчид хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болоод сайн сайхны төлөө, ялангуяа зөв үлгэр дуурайлал бүхий гэр …

  • 4 March

    Соёл, урлагийн салбарынхан Төрийн дээд шагнал хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал гардуулах ёслол боллоо. Шагналыг Соёлын сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар гардуулав. Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг …

  • 1 March

    Жүжигчин Ж.Амарзаяа “Алтан гадас” одон хүртлээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ж.Амарзаяа өнөөдөр /2021.03.01/ Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ. Түүнийг хөгжмийн нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжавын охин гэдгээр нь хүмүүс мэднэ. Өдгөө тэрбээр “Black box” театрын жүжигчин, “G еntertainment” студийн найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд сүүлд Фантастик Продакшны “37 дугаар Точка” олон ангит кинонд Долгорын дүрийг бүтээсэн нь олны талархлыг ихэд хүлээсэн юм. …

  • 1 March

    УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх Алтан гадас одонгоор шагнагдлаа

    Өнөөдөр /2021.03.01/ Хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж Төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор шагнагдсан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин МУСТА О.Гэрэлсүхэд театрын удирдлага, хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. 33 жилийн турш соёл урлагийн салбарт зүтгэсэн тэрээр бага наснаасаа эхлэн Монголын хүүхдийн ордны Драмын дугуйлангаас жүжигчин болох гараагаа эхэлж байсан бөгөөд 1996 онд анхны Ромео болон драмын театрын тайзнаа гарч ирсэн …

February, 2021

  • 25 February

    Загвар өмсөгч Ж.Энэрэл “Mercedes-Benz” брэндийн нүүр царай боллоо

    Загвар өмсөгч Ж. Энэрэл Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай боллоо. Дэлхийд алдартай 120 жилийн түүхт, автомашины “Mercedes-Benz” брэндийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм. Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунд оролцож, амжилт гаргасан загвар өмсөгч бол Ж.Энэрэл. Тэрбээр 2012 онд Монголд болсон “Face of Mongolia” тэмцээнд тэргүүн байр …

  • 6 February

    Б.Эрдэнэцэцэг: “Ээж хадны домог” киногоороо дамжуулж хүн байгалийн уялдаа холбоог илтгэхийг зорьсон

    Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт орших Ээж хадыг хүн бүхэн мэднэ. Хүсэл биелүүлдэг, үр хүүхэд гуйдаг ч гэх нь бий. Тэгвэл энэхүү хайрханы тухай өгүүлэх “Ээж хадны домог” нэртэй кино домгоос амилсан кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. “Чононгоо фильм” продакшны уг бүтээл “Цөөвөр” хэмээх Цагаагчин Үхэр жилийн битүүний өдөр буюу энэ сарын 11-нд онлайнаар нээлтээ хийх гэж байна. Иймд …

  • 5 February

    “Тhe Woman” кино олон улсын кино наадмаас шагнал хүртлээ

    “Choi Hainzan” фильм продакшны анхны уран бүтээл “The Woman” уран сайхны кино Бангладеш улсын Дака хотноо болсон олон улсын кино наадмаас дахин нэг шагнал хүртжээ. Тодруулбал энэхүү наадмын Азийн шилдэг кино булангийн уралдаант хэсэгт өрсөлдөж, “Шилдэг зураглаач” шагналын эзэн болсныг уран бүтээлчид дуулгалаа. “Дака” олон улсын наадам нэгдүгээр сарын 16-наас 24-ний өдрүүдэд кино театр болон цахимаар кинонуудаа гаргаж, шагналын эздээ …

  • 5 February

    “Цагаан уул” дурсгалын зоос олон улсын шагнал хүртлээ

    ОХУ-ын “Russian Coin Constellation” 14 дэх удаагийн “Шилдэг Зоос” шалгаруулах уралдаанд улс орнуудын төв банк, зоос үйлдвэрлэгчид нийт 9 төрөлд өрсөлдлөө. Дэлхийн томоохон нэр хүнд бүхий “Шилдэг зоос” шалгаруулалтад нийт 17 орноос 26 оролцогч 2019 онд үйлдвэрлэгдсэн 200 гаруй дурсгалын зоос ирүүлжээ. Уг шалгаруулалтад Монгол улсын “Цагаал уул” франчайз дурсгалын зоос  “Шилдэг уран сайхан” төрөлд III байрт шалгарлаа. Тус зоос нь 33 мм диаметртэй, …

  • 4 February

    Олон улсын шилдэг гэрэл зурагчдын уралдаанд Ч.Ганбатын бүтээл дахин нэр дэвшлээ

    Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбат 2019 онд илгээсэн бүтээлээрээ дэлхийн 129 орны спортын гэрэл зурагчдаас шилдэг гуравт шалгарч “AIPS Sport Media Awards” шагналын эзэн болсон билээ. Тэрбээр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Sport Media Awards”-ын 2020 оны спортын гэрэл зургийн “Алтан агшин” номинацид Монголын гэрэл зурагчдаас ийнхүү анх удаа шалгарч байсан бол, энэ жилийн шалгаруулалтад мөн бүтээл …

  • 4 February

    Дуучин Т.Дэлгэрмөрөн “Ээж хадны домог” киноны дууг амилуулжээ

    “Ээж хадны домог” Монголын уран сайхны киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна. Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт …

  • 3 February

    А.Баярсайхан:Тайзны жүжигчдийг шууд кино жүжигчин болгосон нь маш том өөрчлөлт байлаа

    Дөрвөн есийн хүйтэнд гадаа ид жавар тачигнаж байхад кино зургийн багийнхан түмэн завгүй. Өвлийн улиралд кино бүтээх нь цаг агаараас эхлээд хүч хөдөлмөр, тэвчээр шаардаж байгаа хэдий ч цар тахлын нөхцөлд үзэгч түмнийхээ дархлааг дэмжихээр Дорноговь аймгийн уран бүтээлчид хамтран “Одонтой аав” инээдмийн уран сайхны кино бүтээжээ. Хоёрдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн IPTV-ээр дамжуулан үзэгчдийн хүртээл болох тус киноны зохиолч, найруулагч, Соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн …