Онцолсон

November, 2020

  • 18 November

    Б.Ууганбаяр: ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу өчигдөр орой 85 хүнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлаад байна

    ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын Шуурхай штаб  хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.  Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр“ Өнөөдрийн байдлаар 44 тусгаарлах байранд 1981 иргэн тусгаарлан ажиглагдаж  байна. Улаанбаатар хотын 26 байранд 1520, орон нутагт 13 тусгаарлах байранд 461 хүн байна.  ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар хавьтал болсон иргэдийг тусгаарлах ёстой гэсэн зөвлөмжийн дагуу өчигдөр орой 85 хүнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлаад байна. Арваннэгдүгээр сарын …

  • 18 November

    Ө. Шижир: Ерөнхийлөгчийн саналыг ЗГ хүлээж авахгүй бол бид хэлэлцээрийн ширээнд сууна

    Өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгчөөс Монгол улсын Ерөнхий сайдад үүсээд байгаа нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар 6 саналыг хүргэсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар 2019 оны 10 сарын 30 нд тэтгэвэрийн зээлийг тэглэх зурамаар 248000 өндөр настаны 690 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэрийн зээлийг төлсөн. Энэ нь эдийн засгийн …

  • 18 November

    А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын ойрын хавьтлын таван хүнээс коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 17-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод аймгийн лабораторид нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Харин 1623 хүнд коронавирус илрээгүй. Замын-Үүд болон Алтанбулаг боомтоор орж ирсэн 66 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 10 …

  • 18 November

    Хувийн тээврийн хэрэгсэл болон иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо

    Өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 18-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийг нэг цагаар богиносгож өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явуулахаар болов. Энэ хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай бол автомашинаараа чөлөөтэй явах бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Иргэд мөн дээрх тогтоосон цагаас бусад үед явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй. Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт …

  • 17 November

    Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдад үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, …

  • 17 November

    Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоолоо

    Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт “Ковид-19” цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоосон тухай Улсын онцгой комиссын гишүүд мэдээлэв. Төмөр зам болон ачаа тээврийн зам дагуу халдвар тархсан гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэн хариу арга хэмжээ авч байна. Өнгөрсөн долоо хоногт дээрх чиглэлд явсан, бусадтай харьцсан иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 14.00 цагийн …

  • 17 November

    Т.Мөнхсайхан: Ковидын үед эмнэлгүүдийн Эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна

    Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас үндсэн хоёр чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Нэгдүгээрт тархалтыг хурдан барьж авч зогсоох, хоёрдугаарт бүх нийтийг хамарсан тархалт боллоо гэж үзэхэд хохирол багатай даван туулахын тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх тал дээр төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Түүнчлэн Коронавируст халдварын эсрэг Монгол Улсын Засгийн газраас …

  • 17 November

    А.Амбасэлмаа:Нэг хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 1762 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1759 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. -Аравдугаар 28-нд Токиогоос ирсэн 202 хүн, -Франкфуртээс ирсэн …

  • 16 November

    УОК:Хэнтий аймагт сэжигтэй гурван тохиолдлын шинжилгээний эцсийн хариу гараагүй байна

    Улсын онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. Хуралдааны   дараа комиссын гишүүд мэдээлэл өглөө.  Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гурван хүнээс  халдвар илэрсэн. Гэхдээ PCR болон сорьцын шинжилгээ хийж баталгаажуулахаар Дорнод аймгийн вирус судлалын салбар лабораторид явуулж, гурван хүнийг тусгаарлаад байна. Түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээ эцсийнх биш. Тухайлбал …

  • 16 November

    А.Амбасэлмаа: Голомтот халдварын ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

    Коронавирус (COVID-19)-ын халдварын талаарх 17 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллийг ХӨСҮТ, ЦЕГ хамтран хийлээ. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 11 цагийн мэдээллээс хойш нэмж коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр 11:00 цагаас хойш 17:00 цаг хүртэл голомтот халдварын ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Сэлэнгэ аймгийн голомтын ойрын хавьтлын 181 хүнд түргэвчилсэн оношлуураар …

  • 16 November

    Олимпийн суу алдрын төлөө шөрмөсөө тасарсан ч тэмцсэн Монголын жирийн малчин хүү

    Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг Олон улсын олимпийн хороотой хамтран ажилладаг “AMP MEDIA” Спорт мэдээллийн агентлагийн захирал  Люк Норман онцлов. “AMP MEDIA” Спорт мэдээллийн агентлагийн захирал Люк Норман  Олимпийн наадам, рагби, хөлбөмбөг түүнчлэн гимнастикаас цанын спорт хүртэл бүх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг томоохон спортын үйл явдал, тэмцээн уралдааныг сурвалжилдаг. Мөн Ассошиейтэд Пресс (AP), Олон улсын …

  • 16 November

    А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нэг хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймаг дахь салбарт лабораторид нийт 1818 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1815 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. 10 сарын 26-нд Будапештаас ирсэн нэг хүний давтан …

  • 16 November

    Д.Нарангэрэл: Өчигдөр 17.00 цагаас хойш гурван тохиолдол нэмж бүртгэгдлээ

    ЭМЯ, ХӨСҮТ, СЭМҮТ-өөс хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирус халдвар дэлхийн 218 улс оронд бүртгэгдэж өнөөдрийн байдлаар 53.7 сая хүн халдвар авч 1.3 сая хүн эндсэн байна. Дэлхийн дахинд 24 цагийн дотор 594 мянган хүн шинээр халдвар авч, 6221 хүн нас барсан байна. Манай …

  • 16 November

    “КОВИД-19” халдварын ойрын болон дам хавьтлын шинжилгээг нэр бүхий 18 цэгт авна

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020.11.14-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний төвийг 11 цэгт байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг харьяа дүүрэгт нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.  Мөн өнөөдрөөс эхлэн дахин 7 цэг нэмэлтээр ажиллуулахаар боллоо. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө …

  • 16 November

    У.Хүрэлсүх:Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн вакцин бол Сахилга бат хариуцлага шүү

    Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдуулж, УОК-ын шийдвэрийг дүгнэн хэлэлцэж, Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгаж, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлийг тус тус гаргасан. Хурлын дараа ерөнхий сайд Засгийн гишүүд, төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт дараах албан даалгаврыг өглөө. –       Дотоодод гарсан багц коронавируст халдварын тандалт судалгааг эрчимжүүлэх, голомтын хүрээг …