ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Өчигдөр вирус судлалын таван лабораторид нийт 307 шинжилгээ хийгдлээ. Шинжилгээ хийсэн таван лаборатори: ХӨСҮТ- 2, ЗӨСҮТ-1, Дорнод-1, Дархан-Уул-1 Мөн Ховд аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж байгаа. Ачаалал нэмэгдээд ирвэл ЭХЭМҮТ-д шинээр лаборатори ажиллуулахад бэлэн болсон. Тусгай үүргийн нислэгээр ирсэн …
Онцолсон
May, 2020
-
5 May
Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ
Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хурал өчигдөр Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын өрөөнд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн/богино хугацааны/ сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргалаа. Ингэснээр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах …
-
5 May
С.Амарсайхан: Үйл ажиллагаагаа хязгаарлуулж буй бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх ямар боломж байгааг судалж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн даваа гарагт олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу өчигдрийн мэдээллийн цагаар баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох, гэр оронгүй хүмүүст зоруилсан халамжийн төв барих зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэл хотын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн …
-
4 May
Ш.Анхмаа: Нийслэлийн хэмжээнд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8.2 хувиар бага байна
Ugluu.mn сайт “Өглөөний зочин” буландаа Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэлийн Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмааг урьж, ярилцлаа. Нийслэлийн Жендэрийн хорооны даргын хувьд Та нийслэл Улаанбаатар хотод жендэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулжээ. Жендэрийн асуудалд анхаарч байгаа нь Таны хүний эрхийн байгууллагад ажилладаг байсантай холбоотой болов уу? “Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг …
-
4 May
И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй
“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.05.04/ онлайнаар зохион байгуулж тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө. “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 470 тэвшээр 32.9 мянган тонн нүүрс ачиж, 428 тэвшээр 48.6 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2 сая 560 мянган …
-
4 May
Б.Отгонсүх: Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам засварын ажил энэ сарын 13-нд дуусна
Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн бол үргэлжлүүлэн Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар өнөөдөр нийслэлийн …
-
4 May
Салхитын мөнгө, алтны ордын одоогийн нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр /2020.05.03/ Дундговь аймгийн Гурвансайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгө, алтны ордын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 12 дугаар сард тус ордыг төрийн мэдэлд авч, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан юм. Монгол Улсын …
-
4 May
Зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 40 боллоо
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. 40 гаруй хоног эмчлэгдээд гарлаа гэсэн үг. Нийт батлагдсан тохиолдол 40 болсон. Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Өчигдөр гурван лабораторид 332 …
April, 2020
-
30 April
Л.Элдэв-Очир: Ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгоно
Улсын Их Хурлын өчигдрийн (2020.04.29) чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нар өнөөдөр (2020.04.30) дээрх тогтоолын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн …
-
30 April
Ковид-19 халдварт цар тахлаас хамгаалах дадлага сургуулилалтыг зохион байгуулна
Цаг үеийн асуудлаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, …
-
30 April
ХӨСҮТ: ОХУ-аас ирсэн оюутнуудад 3-4 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд буюу өчигдөр коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдээгүй. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн нийт гурван лабораторид 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд: ХӨСҮТ-д тусгаарлагдсан -12, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан-1, Тандалтын 46 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтад Өвөрхангай аймаг болон …
-
29 April
Л.Мөнхтүшиг: 86 настай иргэнийг транзит нислэгт багтаасан
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас 4-р сарын 30, 5-р сарын 1, 2 –ны өдрүүдэд хийгдэх тусгай нислэгийн талаар өнөөдөр /04.29/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай нислэгээр иргэдээ татан авах ажлын талаар мэдээлэл өглөө. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ойрын өдрүүдэд гурван онгоц хүлээн авахаар төлөвлөөд байна. УОК-оос …
-
29 April
ХӨСҮТ: Өчигдөр улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь нэг лабораторид нийт 315 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй . Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 112, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан хоёр, ажиглах байрны 25 хүн, Дорноговь аймагт тусгаарласан зургаа, SOS медикал …
-
29 April
ЗГ: Эх баригч, нярайн эмч, сувилагчид цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тэгвэл хуралдаанаар “Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалт”-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэр гаргалаа. Түүнчлэн 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувь нэмэхэд орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, …
-
29 April
Л.Бямбасүрэн: Нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж тусгаарлалтанд авч байна
Эрүүл мэндийн Дэд сайд, Улсын онцгой комиссын Шуурхай штабын орлогч Л.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Улсын онцгой комиссын шуурхай штабын үндсэн чиг үүргийн талаарх мэдээллийг өгөхгүй юу? Монгол Улсад коронавируст халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэгтэй Улсын онцгой комиссын шуурхай штаб байгуулагдсан. Өмнө нь манай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл