Онцолсон

December, 2018

  • 17 December

    Д.Цэнд-Аюуш: Зайсан Хилл нь заалаа түрээслүүлэх зарчмаар ажилладаг байгууллага, хоолны хордлогод хамааралгүй

    Өндөг болон тахианы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг НВЦ холдинг компанийн ажилчид хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл цацагдах болсон. Тус байгууллагын хамт олон Зайсан хилл цогцолборт 12 дугаар сарын 07-ны өдөр шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Үүнээс гурав хоногийн дараа ажилчдад нь хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Гэхдээ цөөн тооны хүн одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин эдгээр ажилчид яг юунаас хордсон бэ …

  • 17 December

    Ж.Чүлтэмсүрэн: Пиротехникийн хэрэгсэл худалдах, зөөвөрлөх, хадгалах эрхтэй хоёр компани байдаг 

    Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Шинэ жилээр олныг хамарсан үйл ажиллагаа ихээр зохион байгуулагддаг. Энэ үеэр эрсдэл бага байлгах үүднээс цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, замын цагдаагаас чиглэл чиглэлээрээ хяналт шалгалтын …

  • 14 December

    Мэдэгдэл

    Зайсан Хилл цогцолбор нь Монгол Улсын холбогдох хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа билээ. Гэтэл 2018.12.10-с эхлэн нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр соёл амралтын Зайсан Хилл цогцолборын нэр хүндэд халдсан худал мэдээ, мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн явуургүй оролдлого цөөнгүй гарах боллоо. Тухайлбал, ѳдѳр тутмын Өдрийн Сонины 2018.12.13-ны дугаарт нийтлэгдсэн мэдээлэл нь …

  • 13 December

    Монгол, Япон улсын Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэл гаргалаа

    Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнөөдөр  Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав. 1. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд Ш.Абэ эрх чөлөө, ардчилал, хүний …

  • 13 December

    Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээсэн хүнийг олуулахаар цагдаагийн байгууллагад хандсан

    Өнгөрсөн мягмар гарагийн орой фэйсбүүк дэх “Medee.mn” хэмээх нэр бүхий хуудаст “Хотын дарга нар албан өрөөндөө зодоон хийж нэгнээ алах шахжээ” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Отгонбаяр, Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Өлзийбаяр нар тайлбар өглөө. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд …

  • 13 December

    Г.Ганболд: Иргэн Г.Оюуны биед нь халдсан зүйл байхгүй

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд тус улсад хүүхдээ эмчлүүлж буй иргэн Г.Оюуныг зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа билээ. Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд дараах тайлбарыг өгчээ. Тэрээр “Иргэн Б.Батчулуун, Г.Оюун нар 12 дугаар сарын 7-нд тус ЭСЯ-д ирж, “Шинэ Дели хотын “BLK” эмнэлэгт цаашид охиноо …

  • 12 December

    Хангарди одонгоор Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг шагналаа

    Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, СТӨ-ний дэргэдэх Эртний сайхан чуулгын гоцлол дуучин, МУАЖ А.Долгор, Монголын дижей, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав. Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч …

  • 12 December

    НМХГ:Хүүхдийн бэлэг сонгохдоо хаяг шошго, хадгалах хугацааг нь заавал шалгаж худалдан аваарай

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 3-ны өдрөөс эхлэн шинэ жилийн баярын урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дөрвөн чиглэлээр хийж гүйцэтгэжээ.Уг шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. Шалгалтад шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газрууд, хүнсний худалдааны төвүүд, өндөг хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газруудыг хамруулжээ. Урьдчилан сэргийлэх шалгалтад 85 аж …

  • 12 December

    Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд эмэгтэйг зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна

    Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд яамныхаа үүдэнд хүүхдээ эмчлүүлэхээр Энэтхэгт ирээд буй эмэгтэйг зодсон тухай мэдээлэл фэйсбүүкт  түгээд байна. Элчин сайдад зодуулсан гэх эмэгтэй нь нөхөр “Бид хоёр энд ирээд дөрвөн сар болж байна. Хүүхдээ эмчлүүлээд эх орон руугаа буцах гэсэн чинь баахан асуудал тулгараад, үнэхээр аргагүйдсэн. Би охиноо сахиж үлдээд эхнэрээ нааш нь явуулсан чинь Ганболд …

  • 11 December

    Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хамгийн хөнгөн зүйл ангиар шийтгэх гээд байна

    Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Б.Махбал тус яамны газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэг наймдугаар сарын 9-ний өдөр гарсан. Хэрэг гарснаас хойш талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамт хоёр дахь удаагаа мэдээлэл хийлээ. Талийгаачийн аав Р.Төмөрхуяг“Би 49 хоног дээр нь мэдээлэл хийж байсан. Үүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө.Хуулийнхан үнэн мөнийг олчих болов уу гэж хүлээсэн. Бодсоноор болсонгүй. Хуулийн …

  • 11 December

    Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлжээ

    Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирсэн санал хүсэлт, иргэдийн зорчих эрэлттэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг иргэдэд хүртээмжтэй байхаар зохицуулж, автобусны тоог нэмэгдүүлжээ. Өглөөний оргил ачааллын цагаар дараах богино эргэлтийн чиглэлүүдэд өглөөний  7:10, 7:25 цагуудад тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдсэн. “Саппоро – МУБИС” “25 дугаар эмийн сан – Зүүн 4 зам” “5 богд – МУБИС” “7 буудал – МУБИС” …

  • 7 December

    Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа

    Уул уурхайн яамнаас “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу өнөөдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа. Цаашид шатахууны үнэ үе шаттайгаар буурахыг салбарын яамнаас мэдэгдлээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн …

  • 7 December

    Энхийг сахиулагчид 30 хүний амийг аварчээ

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гал түймрийн голомтод ажиллаж, орон нутгийн 30 орчим иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ. Тодруулбал  11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны 14 цэргийн алба хаагч, гурван  нэгж техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ. Тухайн  үед Парианг суурингаас найман км зайтай …

  • 6 December

    УИХ-ын даргыг огцрохыг шаардаж чуулганы үүдэнд суулт зарлалаа

    УИХ-ын  дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гишүүд  чуулганы нэгдсэн хуралдааны танхимын өмнө суулт зарлалаа. УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар “60 тэрбум” төгрөг босгох төлөвлөгөө боловсруулж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан Уг хэрэгт УИХ-ын дарга М.Энхболд нэр холбогдсон тул түүнийг чуулган даргалах эрхгүй хэмээн …

  • 6 December

    Төв цэвэрлэх байгууламжийн тендерт олон улсын ХАР ЖАГСААЛТАД орсон компани ялах уу?

    Манай нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж Улаанбаатар хот 230 орчим мянган хүн амтай байхад буюу 1964 онд ашиглалтад оржээ. Энэ цагаас хойш хагас зуун жил өнгөрөхөд нийслэлийн хүн ам зургаа дахин буюу 1,4 сая болсон ч цэвэрлэх байгууламжид ямар нэгэн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдсэнгүй.ТиймээсТөв цэвэрлэх байгууламжийн даац хэтэрсэн, элэгдэж хоргодсон учраас нийслэлчүүд лагийн өмхий үнэрт эрүүл мэндээ хордуулсаар олон жилийн нүүр үзлээ. Харин …