Онцолсон

July, 2018

  • 3 July

    Хөрсөн цогцостой 3-4 цаг хурьцал үйлдэнэ гэж байх уу Г.Батбаяр өмгөөлөгчөө

    13 настай охиныг хүчиндэж амь насыг нь хохироосон дуулиант хэргийн шүүх хурлыг хүн бүр л анхааралтай ажиглаж байна. Гэтэл хохирогчийн  өмгөөлөгчөөр өнөөх тэрбумтан, дуулиант хэрэг бүрд дуугардаг Г.Батбаяр өмгөөлөгч гараад иржээ. Энд нэг зүйлийг онцлон хэлэх нь зүйтэй. Бид гэмт хэргээс болж хохирсон 13 настай  бяцхан охин М болон яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарын хэнийг ч өмөөрөх гээгүйг онцлон хэлье. Гол …

  • 3 July

    Б.Мягмар: Эмнэлгийн ажилтнуудыг ажлаас нь хална гэж сүрдүүлж байна

    Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрүүл мэндийн салбарын ажилтнууд төр засагт хандан цалин хөлсөө нэмэгдүүлэхийн тулд шаардлага хүргүүлж,  ажил хаялтын өмнөх суулт хийсэн ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй билээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд долдугаар сарын 5-наас эхэлж дахин  орон даяар ажил хаялт хийх болсон талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны …

  • 3 July

    Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

    ТУЛГАР ТӨРИЙН 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ 7 дугаар сарын 7. Бямба 9.00-19.00 Урианхай сурын харваа /Сурын талбайд/ 7 дугаар сарын 8. Ням 9. 00-18.00 Буриад сурын харваа /Сурын талбайд/ 7 дугаар сарын 9. Даваа 9. 00-19.00 Хүүхдийн сурын харваа /Сурын талбайд/ 7 дугаар сарын 10. Мягмар 8.00-11.00 …

  • 2 July

    СХД-ийн үйлдвэрлэгчид БНХАУ-ын Хайлаар хотод бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой боллоо

    БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотод байрлах “Монгол Брэнд-Монгол Чанар” СХД-т үйлдвэрлэв худалдааны төвийг Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулах уулзалт өнөөдөр Корпорейт Конвеншн Центр-т  зохион байгуулагдлаа. “Монгол Брэнд-Монгол Чанар” СХД-т үйлдвэрлэв худалдааны төвийн танилцуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Х.Нямбаатар, Хайлаар хотын “Гоёо Монгол” ХК-ий захирал Ү.Гэрэлээ, СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн болон Сонгинохайрхан …

  • 2 July

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 настай охин тогтой шонд хүрч ГССҮТ-д хүргэгджээ

    Өнгөрсөн амралтын өдөр буюу зургадугаар сарын 30-ны өдрийн 21:00 цагийн үед  Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 настай “Т” гэх охин тогтой утсанд хүрч гэмтэл авсан хэрэг болжээ.  Одоогоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн М.Мөнхшүр ”Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Урьдчилсан байдлаар “охин гэр …

  • 2 July

    Гэндэн, Сүхбаатарын гудамжийн замуудыг хэсэгчлэн хаана

    Долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болох гэж буйтай холбоотойгоор үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас төв зам дагуу хэсэгчлэн замын хөдөлгөөнийг түр хязгаарлалт хийгдэнэ. Үүнтэй холбоотойгоор  Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газраас хамтран мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Маргаашнаас …

June, 2018

  • 29 June

     Дим Сам бондын 370.5 тэрбум төгрөгийг төлж барагдууллаа

    2005 онд гаргасан 1 тэрбум юаний Дим Сам бондын эцсийн төлбөр болох  370.5 тэрбум төгрөгийг төлж барагдууллаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Дим сам бондын эргэн төлөлт өнөөдөр төлөгдөж байна. Энэ бол жилийн 7.5 хувийн хүүтэй зээл байсан. 2015 оноос хойших ханш уналтыг тооцож үзвэл жилийн 15 орчим хувийн хүүтэй зээл болж хувирсан байсан. Энэ өрийг төлж дуусгалаа. Нийтдээ зургадугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 753.3 тэрбум төгрөгийн өр …

  • 29 June

    Эмч, эмнэлгийн ажилтнууд долдугаар сарын 5-наас орон даяар ажил хаяна

    Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрүүл мэндийн салбарын ажилтнууд төв талбайд цалингаа нэмэгдүүлэхийн тулд есөн өдөр суулт хийсэн билээ. Тэдний суулт түр хугацаанд завсарлаж, зургаадугаар сарын 21-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа суулт зохион байгуулсан. Эмч, эмнэлгийн ажилчид Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг өнөөдрийг хүртэл …

  • 29 June

    Монгол хатдын өргөө цогцолборыг жилдээ 2000-3000 гаруй жуулчид ирж үздэг

    Богд хааны ордон музейд “Монгол Хатад” эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Богд хааны ордон музей, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ЗДТГ, ИТХ, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ажлын алба, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс хамтран зохион байгууллаа. Тус хуралд Монгол Улсын Шинжлэх Ухааны доктор, профессор С.Дулам “Эмгэнэлт түүхийн эзэн Өлзийт Хун Гоо Бэйжийн түүх домог”, Шинжлэх Ухааны доктор, профессор Л.Батчулуун …

  • 28 June

    Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга М.Энхболдыг  нээлттэй сонсголд  оролцохыг хүсч байна 

      УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын 17 гишүүн дэмжсэн юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ, Д. Тэрбишдагва нар гарын үсэг зурснаар нээлттэй сонсгол зохион байгуулах боломж бүрдсэн. Тэгвэл  “60 тэрбум”-ын хэргийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барихаар болсон талаар  мэдээлэл …

  • 28 June

    С. Жавхлан: АТГ эрх мэдэлтнүүдийг хаацайлдаг газар болсон байна

    УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга М.Энхболд нарт хандан шаардах бичиг хүргүүлэх болсон талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр“Би хоёр ч удаа гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд УИХ-д байгаа оффшор данстай хүмүүсийн мэдүүлгийг и ирүүлэхийг АТГ-д хүргүүлсэн. АТГ надад хоёр удаа учир битүүлэг хариуг өгсөн.АТГ-ыг хянаж байгаа байгууллага алга, тэнд хүмүүс дураараа дургиж байна. АТГ эрх мэдэлтнүүдийг хаацайлдаг …

  • 28 June

    60 тэрбумын олон нийтэд хүрээгүй бичлэгийн хэсгээс…

    УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Ц.Сандуй, одоогийн УИХ-ын дарга М.Энхболд нарын Төрийн албан тушаалыг үнэлж, 60 тэрбум төгрөг “босгох” тухай ярилцаж буй бичлэг олон нийтэд цацагдсан. Тодруулбал, “Төрийн байгууллагын газрын даргаас дээш сайд хүртэлх албан тушаалыг үнэлэн арилжиж, зөвхөн нийслэлээс л гэхэд 60 тэрбум төгрөг босгох” тухай яриа байв. “60 тэрбум”-ын талаарх яриа болсон нь үнэн, бичлэг эвлүүлэг биш гэдгийг МАН-ынхнаас хэлж байсан хүмүүс цөөнгүй байгаа. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд …

  • 27 June

    Магнай трейд, М-Ойл компаниуд хуурамч шатахуун худалдаалж байна

    Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун худалдагчид иргэдийг хохироож үнэ нэмж байгааг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн 400-500 ААН хуурамч шатахуун худалдаалж байна.Хоёр жилийн өмнөөс хуурамч шатахуун худалдаалагдаж байгааг төрийн байгууллагууд мэднэ.  Шинжилгээгээр ч нотоллоо гэдгийг онцлов. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр хэлэхдээ “УУХҮЯ, Газрын тосны газар, МХЕГ хуурамч шатахуун байгааг хүлээн зөвшөөрдөг ч НМХГ …

  • 27 June

    Г.Баасан: 60 тэрбумыг толгойлсон хүн УИХ-ыг удирдаад сууж байна

    Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Хуулийн байгууллагууд авлигачдын барьцаанд оржээ” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд 2018 оны хоёрдугаар улиралд ирсэн 87 гомдол АТГ-т шилжинэ орсон. Олон нийтийн зөвлөлөөс 187 иргэдтэй биечлэн уулзсан.Олон нийтийн зөвлөлд ирсэн анхны гомдол 2017 оны 10-р сарын 4-нд АТГ-ын мэдээллийн санд орсон. Өнөөдөр …

  • 26 June

    Энэ явдал миний бяцхан үрээр дуусаасай

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд байрлах эмийн сангийн төмөр хашлага руу унжиж байсан цахилгааны ил утаснаас болж, хүүхэд амиа алдсан  хэрэг өчигдөр 20:00 цагийн орчимд  гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал  тус хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Дэлгэр төв”-ийн гадаа тоглож явсан есөн настай хүү “Эко шинэс” эмийн сангийн хаалганы төмрөөс барьснаас, тогонд цохиулан амиа алдсан байна. Энэ хэргийн талаар амиа алдсан есөн настай хүүгийн ар гэрээс тодрууллаа Талийгаач хүүгийн аав Б.Бямбадорж: Миний …