Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. Уудам эх орныхоо өнцөг булан бүрт амьдарч буй Уужим эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист тархан суугаа Эх орон нэгт, элэг нэгт нийт Монголчуудаа Та бүхэндээ Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын түүхт 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. …
Онцолсон
July, 2018
-
11 July
М.Энхболд: Дэлхийд ганцхан монгол наадамдаа дэлгэр сайхан наадаарай
УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. Бахархах түүх, омогших алдар, хайрлах эх орон нэгтэй, элгэн садан монголчууд аа, Та бүхэндээ Тулгар төрийн 2227, Их Монгол Улсаа байгуулсны 812, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Монгол түмний гайхамшигт соёлын нэгэн тод илэрхийлэл, даян дэлхийд биднийг …
-
10 July
Л.Оюун-Эрдэнэ: АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигалын хэргийг санаатайгаар нуун дарагдуулж байна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 28-ий өдөр УИХ-ын дарга М.Энхболдод нийгэмд дуулиан тарьсан “60 тэрбум”-ын гэх хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх асуудлаар нээлттэй сонсголыг УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө зохион байгуулахыг шаардсан УИХ-ын 19 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг хүргүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр “60 тэрбум”-ын асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжсэн УИХ-ын 25 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг УИХ-ын дарга М. …
-
9 July
Д.Нарангэрэл: Наадмын хуушуурыг баталгаатай газраас авах нь зүйтэй
Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ” Энэ жилийн наадам нэлээн өргөн олон хоног амрахаар байна. Эрүүл мэндийн яаманд 24 цагийн турш жижүүр ажиллаж 323002 гэсэн дугаарт иргэдийнхээ санал гомдол хүлээж авна.Наадам болох бүх талбайд эмнэлгийн яаралтай тусламжийн багууд тусгайлан ажиллана. Нийслэлийн эрүүл мэндийн …
-
9 July
Г.Равдан: Ард түмэн минь надтай хамт баярлаж байна
Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. Монгол Улсын Ардын жүжигчин Г.Равдан Монголын урлагийн салбарт 40 гаруй жил зүтгэсэн зүтгэлээ өнөөдөр үнэлүүллээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ардын жүжигчин цол тэмдэг аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо. …
-
9 July
Монголчууд олуулаа болох боломж
Өмнөд Солонгосын үндсэн хуулинд нэг гайхамшигтай заалт бий. БНСУ-аа тэд солонгос үндэстний албан ёсны улс засгийн газар гэж тунхагласан тул Хойд Солонгосын иргэд ч солонгос үндэстэн болохынхоо хувьд иргэн болох эрх нь нээлттэй. Тийм учраас л Хятадаар дамжин (нэг хэсэг Монголоор ч дамжсан) Сөүлд очсон хойд солонгосчууд шууд БНСУ-ын иргэн болцгоодог. Энэ бол үндэстнээ хамгаалсан, уг язгуураа эрхэмлэсэн аугаа их бодлого юм. …
-
7 July
Хөгждөггүйн тухай тэрс үгэндээ нэмэрлэе
Сэдэвт шууд биш, дам хамаарах нэг эшлэл авъя. Путины найз, Сангийн сайд асан Алексей Кудрин эх орноо дэлхий дээр хамгийн муу үзүүлэлттэй орнуудтай нэг түвшинд нэг үзүүлэлтээрээ зэрэгцлээ, Орос орон ядуурлын «шивгийн» түвшинд явж байна, ДНБ-ий түвшин ядуурлын түвшин хоёроо харьцуулбал бүр «шившгийн» хэмжээнд байна. Энэ бол Оросын гамшиг сүйрэл хэмээн айлджээ. Монгол Улс яагаад хөгжихгүй байна, эсвэл яагаад удаан …
-
7 July
ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад 2018 оны 07 сарын 3-7-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ. Ли Жихөн даргыг Монгол улсад айлчлах ажлын айлчлалыг зохион байгуулж, хоёр улсын хооронд тогтоосон их бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Монгол Улсын Гадаад Хэргийн Яам болон Монгол …
-
6 July
Дугуйтай явж байсан хүүхэд цахилгааны утас нь дээр унаж тогонд цохиулж амиа алдсан
Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр 17:00 цагийн орчимд гарсан. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “2018 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллага амь насаа алдсан 34 хүүхдийн хэргийг шалгаж байгаа. 833 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Хүүхэд бэртэж гэмтэх тохиолдол өмнөх жилүүдийг бодвол 34 хувиар өссөн үзүүлэлттэй байна. …
-
6 July
Авто машины долоон төрлийн зөвшөөрөл олгож байна
Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын Хэвлэл мэдээллийн салбар хорооноос баяр наадмын үеийн зохион байгуулалт, хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Цагдаагийн хурандаа Х.Амгалан “Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих бэлтгэл ажил хийгдэж дууслаа. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих, нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор бусад …
-
5 July
“60 тэрбум”-ын асуудлаар ээлжит бус чуулган зарлах уу?
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар АТГ-ын дүгнэлтийг олон нийтэд танилцуулж, нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж УИХ-ын 19 гишүүн дэмжлэгийг авсан. Иймд өнгөрсөн сарын 28-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод нийгэмд дуулиан тарьсан “60 тэрбум”-ын гэх хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх асуудлаар нээлттэй сонсголыг УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө зохион байгуулахыг шаардсан УИХ-ын 19 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг хүргүүлсэн …
-
4 July
Эрүүл мэндийн салбарын ажилчид ажил хаялт зарлахаа түр зогсоожээ
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд улс орон даяар ажил хаялтыг маргааш 08:30 цагаас эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан юм. Тэгвэл өнөөдөр ажил хаялтыг түр зогсоох шийдвэр гаргасан талаар Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл хийлээ. Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар“Өнөөдөр 13:00 цагт Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг ХНХЯ-ны сайд С.Чинзориг тэргүүтэй салбарын ажилтны төлөөллүүд хүлээн авч уулзсан. …
-
4 July
Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцны ажлыг төлөвлөсөн хугацаанаас гурван сарын өмнө дуусгах үүрэг өглөө
НИТХ-ын дарга С.Амарсайхан Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц болон Яармагийн шинэ гүүрний ажлыг газар дээр нь шалгаж, гүйцэтгэлийн ажлыг хангалтгүй байна гэж дүгнэн, хүн хүчээ нэмж 24 цагт бүрэн хүчээр ажиллахыг үүрэг болгов. Замын цагдаагийн газрын уулзварын гүүрэн гарц нь БНХАУ-ын 30 орчим сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 1.6 жилийн хугацаанд баригдаж дуусахаар төлөвлөж эхэлсэн бүтээн байгуулалтын ажил юм. …
-
4 July
Насны хишгийг олгож эхэллээ
Монгол Улс ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргаж, Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өгч байхаар болсон билээ. Насны хишгийг зургаадугаар сарын 21-нээс олгож эхэлжээ. Үндэсний их баяр наадмын өмнө насны хишгийг олгож дуусах юм байна. Наадмаас өмнө нийт 125,166 ахмад насны хишиг авах аж. Өмнө нь бүртгүүлсэн бол дансанд нь шууд ордог бол …
-
4 July
Долдугаар сарын 9, 10-нд амрахгүй
Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долдугаар сарын 9,10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаар дэмжээгүй байна. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудаснаа “Засгийн газар 27 асуудал хэлэлцэхээс 1 асуудал нь Үндэсний их баяр наадмаар амралтын өдрийг шилжүүлэх тухай байлаа. Баяр наадмаар 5 хоног амарна. 7 сарын 9-нд, 10-нд амрах хувилбарыг ЗГ хэлэлцээд хувийн хэвшилд халтай,төрийн …