Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан”С.Баяр 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хорих 461-р ангид хоригдсон. Бид дөрөвдүгээр сарын 30-ны өдөр түүнийг хоригдсон эсэхийг бүртгэлийн дэвтэр дээрээс хянаж, олон түмэнд мэдээлсэн. Тавдугаар сарын 3-ны өдөр С.Баярыг АТГ-д авчраад Х.Энхжаргал дарга өрөөндөө дуудан дарамталсан …
Онцолсон
May, 2018
-
23 May
Хөрөнгийн биржээр дамжуулж Төрийн банкны хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн банк, Хөдөө аж ахуйн бирж гэх мэт томоохон компаниудын 49 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж, олон нийтэд хувьчлах шийдвэрийг гаргалаа. Тус хувьчлалтай холбоотой асуудлаар Төрийн ордонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мэдээлэл хийлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн үр ашгийн сайжруулах өмч хувьчлалын үндсэн чиглэлийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. …
-
23 May
Х.Амгаланбаатар: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цалин нэмэгдүүлэх ажлыг хэсгийг ахална
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан” ажил хаялтын өмнөх суулт Сүхбаатарын талбайд ес дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр МҮЭ-ийн холбооноос “Цалин нэмэгдүүлэхийн төлөө” явуулж буй нэгдсэн тэмцлийн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар”Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо гишүүн байгууллагуудынхаа хүсэлтээр нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг хэсгийн МҮЭХ-ны тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн. …
-
23 May
Баабар мөнгө авсан учраас Рио тинтог хамгаалдаг уу?
БААБАРЫН КОМПАНИ МОНГОЛЧУУДЫН ТАРХИЙГ УГААХ ДААЛГАВРААР “РИОТИНТО”-с БАЙНГА МӨНГӨ АВДАГ! Олон хүн Баабар ОюуТолгой болон гадаадын хөрөнгө оруулалтыг үхэн хатан магтдагийг сайн мэднэ. Учрыг нь ч гадарладаг. Гэхдээ баталгаа байдаггүй. Тэгвэл би баталгааг нь хэлж өгье… Олон юм ярихгүй ердөө л хэдхэн баримт хэлье: 1. 2006 оны 10 дугаар сарын 6-нд Баабарын Непко компани ОюуТолгой (RioTinto) компаниас 16 сая төгрөг …
-
22 May
Хуурамч шатахуун байгаа эсэхийг нэн яаралтай шалгаж, тогтоомоор байна
Шатахуун хэрэглэгчдийн холбоо төрийн бус байгууллагын тэргүүн О.Бямбадэлгэр “Монгол Улсын хэмжээн 400-500 шатахуун түгээх станц хуурамч шатахуун зардаг” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байна. Хуурамч шатахуун гэдгийг эрдэмтэд, лабораторийн шинжилгээгээр тогтоосон гэжээ. Үнэхээр хуурамч шатахуун зарж байгаа бол манай хяналтын байгууллагынхан ажлаа хийхгүй байна гэсэн үг үү. Ямар ч байсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар энэ асуудалтай холбоотой хяналт шалгалт хийхээр …
-
22 May
“Карл Марксын онолын өв ба орчин үе” сэдэвт (ЭШБХ)-ын үйл ажиллагаанаас өдөөгдсөн бодол
МАН-ын дэргэдэх Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны Стратеги академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУ-ын ЗГ-ын Удирдлагын академи хамтран энэ ЭШБХ-ыг 2018.05.03-нд явуулах гэж байгааг би тохиолдлоор мэдээд тэнд сууж сонирхсон юм . Сонирхсон гол шалтгаан гэвэл МАХН 2017 оны 11 дүгээр сард Карл Марксын “Капитал” зохиолын ойд зориулсан Дугуй ширээний ярилцлага зохион байгуулсныг “TV9” телевизийн нэвтрүүлгээс үзсэнтэйгээ харьцуулмаар санагдсан билээ. Бас сүүлийн …
-
21 May
Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэйн урилгаар НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид 2018 оны 5 сарын 14-16-ны өдрүүдэд Бээжин хотод ажлын айлчлал хийлээ. Айлчлалын эхний өдрийн өглөө Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэй, Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны орлогч дарга ноён Жан Чанг, …
-
21 May
Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн
Налайх дүүрэг хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах, ус ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ асуудлаар Налайх дүүргийн “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбаттай ярилцлаа. -Усны аюулгүй байдлыг хангах, чандмань эрдэнэ болсон усаа хайрлан хамгаалах тал дээр Налайх дүүрэг усны аюулгүй байдлын төлөвлөгөө батлуулсан. Ингэж тусгайлан …
-
21 May
Засгийн газар өр дарж, Монголбанк зээлэв
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 2.8 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 3 минут 17 секунтийн live /шууд бичлэг/-ээр тун ойлгомжтой тайлбарласан. Хүндхэн үед У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллаж, өмнөх Засгийн газруудын бодлогогүй тавьсан өрийг барагдуулах ажлыг чадлаараа гүйцэтгэж, жилийн хугацаанд ямар ч байсан 2.8 их наяд төгрөгийн өрийг төлж, …
-
19 May
Гёте сургуульд эзэн суухыг санаархсан Ц.Оюун сурагчдын эцэг эхийн эсэргүүцэлтэй тулгарлаа
Монгол улсын шилдэг 10 сургуулийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа Гёте сургуулийг хаалгахын төлөө Да.Ганболдын эхнэр Ц.Оюун гэгч санаархаж эхэлжээ. Өөрийн болгож чадахгүй бол хаалгаж байж санаа нь амрах Ц.Оюуны “газар авахгүй” үг, үйлдэл Гёте сургуулийн сурагчдын эцэг эхийн эсэргүүцэлтэй тулгарч өнөөдөр асуудал нийслэл, яамны хэмжээнд яригдаж байна. 2002 онд буюу 16 жилийн өмнө П.Хажидмаа, Ц.Оюун гэх хоёр эмэгтэй хамтран …
-
18 May
Монголын “СЕЖОНГ”
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрөл ба хоцрогдлын асуудлыг бий болсон цагийнх нь сэтгэлгээнээс нэг эрэмбээр дээгүүр түвшнээс харж шийдэх шаардлагатай. Сүүлийн 30-аад жилд гурав, дөрвөн мастер төлөвлөгөө гаргаж баталсан ч Улаанбаатарын хөгжилд алийг нь ч ашиглаагүй. Нийслэлийн үе үеийн дарга нар хотын ирээдүйг сонгуулийн дөрвөн жилээс цааш хараагүйгээс гадна намынхаа болон хувийнхаа халаасыг дүүргэхийг урьтал болгож ирсэн эмгэнэлтэй. Нийслэлийн …
-
18 May
Б.Баатархүү: “Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагын хууль зөрчсөн цуглааныг албадан тараах ажиллагааг явуулсан
Сүхбаатарын талбай дээр “Гэр хороолол хөдөлгөөн” ТББ-аас 100 улаан майхан бариад жагсаал зохион байгуулсан иргэдийг цагдаагийн байгууллагаас тараасантай холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү“2018 оны тавдугаар сарын 17-ны 11:30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд “Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас бүртгэлгүй майхантай цуглааныг зохион байгуулсан. Энэ нь Монгол Улсын Жагсаал, цуглаан …
-
18 May
Монгол хүн бүр жагсаж, тэмцэх цаг болсон
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт ажиллагсад хэдэн өдрийн турш “ажил хаялтын өмнөх суулт” хийж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Үнэхээр эсэргүүцэх, тэмцэх цаг үе ирсэн. Монголын нэг хэсэг нь сарын 500 мянган төгрөгийн цалингаа амьдралдаа хүргэж ядан аж төрж байна. Гэтэл цөөн хэсэг нь сарын 10 мянган долларын цалин авч, офшор дансанд сая сая ам.доллар мартаж байгаа энэ цаг үеийг …
-
17 May
С.Баяр, М.Энхсайхан нарыг элчин сайдын суудлаас нь эргүүлэн татлаа
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Ийнхүү чуулганы хуралдаанд оролцсон гишүүд Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баяр нарыг эргүүлэн татахыг дэмжиж шинэ элчин сайдуудыг томиллоо. Шинээр томилогдсон элчин сайдууд: – Монгол …
-
17 May
Х.Амгаланбаатар: Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэх шийдвэрт хариу ирүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлнэ
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос төрийн албан хаагчдын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар энэ оны хоёрдугаар улиралд багтаан нэмэгдүүлэх саналын хариуг ирэх Даваа гариг ирүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэх болсон талаараа хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийн эхэнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг 50-иас доошгүй хувиар энэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл