Онцолсон

May, 2018

  • 16 May

    Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох асуудлаар хэн хэн юу хэлэв

    Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их хурлын зарим гишүүд хүүхдийн мөнгийг 100 хувь бүх хүүхдэд олгох асуудлаар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт:Хүүхдийн мөнгө олгоё гэж байгаа бол асуудлаа хурдан хэлэлцэж хурдан шийдэх хэрэгтэй байна. Хоёр талд гарчхаад заавал …

  • 16 May

    Б.Мягмар: ҮЭХ-ны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж шахалт дарамт үзүүлэхийг хориглодог

    Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран Засгийн газраас Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суулт дөрөв дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэ үеэр Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б. Мягмараас дараах зүйлийг тодрууллаа. – Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суултад …

  • 16 May

    С.Баяр, Ч.Сайханбилэг нарын өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй 

    Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх өмгөөлөгчдийн хүсэлтийг хянах боломжгүй гэж үзэж нэг сар цагдан хорихыг хэвээр нь үлдээлээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын өмгөөлөгч нар нь цагдан …

  • 15 May

    Цэц гэж “хугацаа нь дууссан” улс төрчдийн хоргодох байр уу

    Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тэдний дунд бидний танил Д.Сугар ч багтаж байгаа юм. УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс гурав гурван хүний томилгоо хийж, Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг бүрдүүлдэг билээ. Мөн бүрэн эрх нь дууссан гишүүний томилгоог анх институц нь нөхөн томилдог юм. Эндээс Ерөнхийлөгчийн томилсон гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусчээ. Тодруулбал, Н.Жанцан, …

  • 15 May

    Томчууд тоодоггүй ногоон хөгжил

    Мянганы тунхаглал хэмээх бодлогын бичиг баримтыг батлагдсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2000 оны хурлаас хойш Sustainable development гэх нэр томъёо дэлхий нийтийн анхаарлын төвд орох болсон бөгөөд монголчууд ч үүнийг нь нутагшуулахын тулд Тогтвортой хөгжил гэж орчуулаад хэсэг “үзсэн”. 2012 онд НҮБ-ын тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар тулгамдаад байгаа асуудлуудаа хэлэлцэж, тогтвортой хөгжилд хүрэх, ядуурдлыг бууруулах чухал арга хэрэгсэл болох ногоон …

  • 15 May

    Паспорт дээрээ сунгалт хийлгэсэн иргэд хохирогч болох уу?

    Монгол Улсын иргэн Казахстан улсын хил дээр гадаад паспортын асуудлаас болоод буцжээ. Энэ бол тус иргэний бус харин Монголын төрийн байгууллагын гутамшиг юм. Сунгалт хийлгэсэн паспорттой гадагшаа явж болохгүй гэдгийг иргэндээ сануулсан бол хэн ч “сунгалт” нэртэй хэдэн тоо бичсэн паспорт бариад хил давахыг хүсэхгүй шүү дээ. Гэвч төрийн байгууллага энэ асуудалд анхаарлаа хандуулсангүй, хойрго хандсанаас болоод иргэд нь гадны …

  • 14 May

    Түүхч  Д.Өлзийбаатарын төрийн гурван өндөрлөгт хандан бичсэн  ил захидал 

    Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатарын төрийн гурван өндөрлөгт хандан илгээсэн ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр  1911 оны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд зориулсан хөшөөт цогцолбор байгуулахыг хүсчээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар танаа Эрхэм та бүгдийн мөхөс миний захидлыг толилон таалах өдрийн түмэн амгаланг …

  • 14 May

    Богд хааны ордон музейн газрын 2.3 га нь хувийн эзэмшилд очжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Богд хааны ордон музейн газраас аж, ахуйн нэгжүүдэд олгосон гэсэн иргэдийн гомдолтой газар дээр нь очиж танилцав. Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цолцолбор бөгөөд Монгол Улсын хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейд тооцогддог юм. Гэсэн ч удаа дараагийн тогтоол шийдвэрээр музейн эзэмшил газраас хувийн аж, …

  • 14 May

    Зөвшөөрөл байхгүй бол мянган сайхан арга хэмжээ байгаад ч хэрэггүй

    Спортын тайлбарлагчид хамтран Fifa fan festival нэртэй арга хэмжээг нэгэн телевизтэй хамтран зохион байгуулахаар болж. Үүний тулд байнга асуудал дагуулж байдаг “Богд хааны музей”-ын хэсэгхэн газар дээр газар шорооны ажил эхлүүлсэн нь иргэдийн бухимдалтай тулгарлаа. Залуус шинийг сэдэж, Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа энэ зуныг хөгжилдөн өнгөрүүлэх нь зүй ёсны хэрэг. Хэн ч үүнтэй маргаж, хэн ч үүнийг …

  • 11 May

    Б.Мягмар: Эрүүл мэндийн салбарынхан ажилтай ядуус болж хувираад байна

    Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн Газраас эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдүүлэхийг шаардсан ажил хаялтын өмнөх суултыг өнөөдөр Сүхбаатарын талбайд хийлээ. Тус суултад Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хорооны зохицуулагч Д.Бямбаа нар нэгдсэн юм. Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны …

  • 11 May

    Тэд хуучин шигээ төрд салаавч өгөхөөр завдав…

    С.Баярыг суллажээ. Ч.Сайханбилэгийг ч бас. Гэхдээ гадаадад гарах эрхийг нь хаасан гэж тайлбарлаж байна. Монгол улс шорон уу? Өнгөрсөн 4 дүгээр сарын 5-ны хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч УИХ-д хатуу сануулга өгөөд байсан юм. Тэрээр 18200 иргэнтэй уулзахад, 1225 иргэн санал, хүсэлт, шаардлагаа биечлэн хэлж, 1650 иргэн бичгээр 1875 өргөдөл болон санал, хүсэлтээ ирүүллээ. Ард иргэдийнхээ илэрхийлж байгаа …

  • 11 May

    Оюутолгойгоос татвар авахаа больчихвол яасан юм бэ, угаасаа ямар төлөх биш

    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, албан байгууллага хэн ч бай татвар төлөх л учиртай. Гэтэл хууль ёсны дагуу татвар төлөхөөс зайлсхийж, Татварын ерөнхий газраас тавьсан актыг үргэлж эсэргүүцэж, гомдоллож байдаг нэгэн том эрх, дархтай байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад удаж байна. Энэ бол Оюутолгой юм. Татварын байгууллагаас тус компанид 150 сая ам.долларын татварын акт тавьсан. Гэвч …

  • 10 May

    Кил Кан Муг: Дөрөвдүгээр сард 500 иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлж, ЭСЯ-нд виз мэдүүлсэн байна

    Сүүлийн жилүүдэд БНСУ-ыг  зорчих иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх залилан нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ын яамны нарийн бичгийн дарга, Кил Кан Муг “Сүүлийн үед иргэд виз мэдүүлэхдээ бүрдүүлэн өгдөг бичиг баримтыг …

  • 10 May

    С.Зоригийн аллагыг илрүүлэх ээлжит “жүжиг”

    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.ЖАМЪЯН С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч, гүйцэтгэгчдийг 18 жил эрж хайгаад, гүйцэтгэгч хэмээн гурван хүнд Эрүүгийн хуулийн дээд хэмжээ оноон хорьчихоод байгаа. Гэтэл захиалагч байдаггүй. Хамгийн сүүлд нөгөөх С.Зоригийн гэргий Б.Булганыг яллагдагчаар татлаа гээд таг чиг болсон. Гэхдээ Б.Булганыг хорьж саатуулаагүй, дураар нь явуулж байгаа гэсэн. Өдөр тутмын хэдэн сонин “С.Зоригийн аллагыг зохион байгуулсан гэж Б.Булганыг …

  • 10 May

    ТЕГ сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлаар Ц.Нямдорж сайдаас тайлбар авсан гэв

    Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж татагдаж, улмаар Тагнуулын Ерөнхий газарт очиж байцаалт өгсөн тухай эх сурвалж мэдээлж байна. Нийслэлийн прокурорын газраас “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар …