Онцолсон

May, 2018

  • 1 May

    С.Баярцогтыг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа

    Нийслэлийн прокурорын газраас Б.Ариунсангийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналуудыг өнөөдөр буюу 2018.05.01-ний өдөр ирүүлсэнийг хүлээн авч: 90/1-дугаартай шүүгчийн захирамжаар С.Баярцогтод өмнө авсан 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 15 хоног хүртэл хугацаагаар сунгаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, 91/1-дугаартай шүүгчийн захирамжаар …

April, 2018

  • 30 April

    Арилжааны банкуудын мөнгө хүүлэлтийг зогсоовол чанаргүй зээл буурна

    Чанаргүй зээл гэж юу вэ. Тун энгийнээр тайлбарлахад, банкнаас авсан зээлээ төлөхгүйгээр 90-ээд дээш хоног болсон бол чанаргүйд тооцдог байна. Тэгвэл монголын арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн буюу чанаргүй зээл хоёр их наяд төгрөгт хүрээд байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Чанаргүй зээл өсч байгаа нь иргэдийн гар дээрх орлого буурсантай шууд холбоотой гэж нэг талаас тайлбарлаж болно. Гэвч  банкуудын …

  • 30 April

    Транспэрэнси Интернэшнл: Монгол Улсын авлигатай тэмцэх газар аюулд өртөөд байна

    Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай холбогдон үүсээд байгаа асуудлаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь орчуулан нийтлэв. Саяхан Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулахыг завдсан алхам хийсэнтэй холбогдуулан “Транпэрэнси Интернэшнл” байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс орон даяарх авлигын эсрэг явуулж буй хүчин чармайлтыг нурааж, тус улсын хамгийн дээд …

  • 30 April

    Гёте сургуулийн асуудлыг шударгаар шүүж өгөхийг сурагчдын эцэг эхчүүд хүлээж байна

    Одоогоос 16 жилийн өмнө хоёр эмэгтэй хамтран бизнес эрхэлжээ. Ингэхдээ нэг нь гадаад улсад сургуульд сурч, боловсрол эзэмшсэн туршлага чадвар дээрээ суурилан оюуны хөрөнгө оруулалт хийж хувийн дунд сургууль байгуулж, нөгөө нь тус сургуулийн сурагчдын хичээлийн байрыг гаргаж тэд хамтран ажиллажээ. Ингэж л анх Гёте сургуулийг байгуулсан П.Хажидмаа 30, Ц.Оюун гэх хоёр эмэгтэй 2003 онд банкнаас 10 жилийн хугацаатай зээл …

  • 25 April

    Г.Сарангэрэл, Г.Батбаяр, Х.Тэмүүжин нарын найруулсан жүжгийн хоёрдугаар үзэгдэл эхэлж байна

    Энэ сарын 18-19-нд шилжих шөнө хэсэг охид өөрийн бэлэг эрхтэндээ хар тамхи нууж улсын хилээр нэвтэрсэн гэх хэргээр хуулийнханд баригдав. Тэдний дунд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний “амраг” гэгдэж байсан Г.Сарангэрэл байсан нь олны анхаарлыг татлаа. Тэгвэл дуулианы эзэн Г.Сарангэрэл бидэнд хэрхэн танигдаж байв. Тэр явдлыг эргэн санавал, 2014 оны гуравдугаар сарын 2-ны 22.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр …

  • 25 April

    С. Эрдэнэбат: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400 мянган төгрөг болгох шаардлагатай

      Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохыг Засгийн газраас шаардаж 5 дугаар сарын 1-нд улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат” Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос ирэх сарын 01-нд орон даяар жагсаал зохион байгуулах болсноо албан …

  • 25 April

    Улаанбаатарыг сонирхож буй дэлхийн анхаарал татсан уулзалт

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт хаана болох вэ гэсэн таамгийг дэлхийн хэвлэлүүд бичээд эхэллээ. Ким Жон Ун өөрийн тусгай хамгаалалт бүхий галт тэргээр айлчлал хийдэг. Тэгэхээр Хятад, Монгол улсад уулзалт болох магадлал өндөр байгаа юм. Ким саяхан Хятад улсад айлчлал хийсэн учраас Монгол Улсад дэлхийн анхаарал татаж буй уулзалт болох магадлал нэмэгдсээр байна. …

  • 25 April

    268 мянган тонн нүүрс алдагдсан хэргийг шалгана

    Өмнөговь аймгаас урд хөрш рүү 268 мянган тонн нүүрсийг хулгайн замаар гаргасан гэх асуудал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус аймагт ажиллаж байхад чихэнд нь хүрэв. Нийт тооцоогоор 268 мянган тонн нүүрсийг хэн хууль бусаар хулгайгаар урагш гаргаж, ашиг олсон асуудлыг хуулийн байгууллагад шалгуулж, холбогдох албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг Ерөнхий сайд даалгажээ. Түүнчлэн тэрбээр энэ асуудлыг биечлэн шалгах үүргийг Сангийн сайдад өгсөн …

  • 24 April

    С.Амарсайхан: Зуун айлд ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таван сардаа багтаан цэгцэл

    Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн Барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлын талаар санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн дарга Ч.Гантулга “100 айл”-ыг  нүүлгэн шилжүүлэх тухай асуудлаар Нийслэлийн авто зам хөгжлийн газар, НМХГ, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба, Хотын захирагчийн ажлын албаны төлөөлөлтэй уулзаж үүрэг чиглэл өглөө. НИТХ-ын …

  • 24 April

    АТГ-ын даргаар хүссэн хүн бүрийг томилох боломжгүй

    АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл энэхүү мэдэгдлийн дараагаас Авлигатай Тэмцэх Газрын даргаар хэн томилогдох бол гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаж эхлээд байгаа. Тухайлбал АТГ-ын даргаар томилогдох хүсэлтэй байгаа хүмүүсийн нэг бол Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүнээр ажиллаж байсан, одоогийн АТГ-ын дэргэдэх олон нийтийн …

  • 24 April

    Хуулийнхан Б.Гарамгайбаатарыг таван жил шалгасан ч гэм бурууг нь тогтоож чадсангүй

    УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, түүний хүү Г.Тэнгис нарт холбогдох хэргийг хуулийн байгууллага таван жилийн өмнө шалгаж эхэлсэн байдаг. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нь өөрийн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны санхүүжилттэй Халзанбүргэдэй, Солонготын давааны чиглэлийн зам тавих нэрээр 43.6 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, өөрийн хүүгийн “Монроуд” компанид шилжүүлсэн хэрэгт буруутгагдсан юм. Халзанбүргэдэй болон Солонготын давааны зам чанарын шаардлага …

  • 23 April

    У.Хүрэлсүхийн Засгийн газраас хоёр сайдыг сугална

    УИХ дахь АН-ын бүлгээс У.Хүрэлсүхийн танхимын хоёр сайдыг огцруулах бичгийг өргөн бариад байна. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах бичгийг өргөн барьжээ. Тэднийг огцруулах уу, үгүй юу гэдгийг олонх шийднэ. Одоогоор УИХ дахь МАН-ын бүлгийн “33 бүлэг” У.Хүрэлсүхийн талд байгаа. Гэхдээ асуудал хэрхэхийг тааж хэлэхэд бэрх болсон. Өөрөөр хэлбэл УИХ дахь МАН-ын бүлгийн тулаан …

  • 23 April

    Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны  шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?

    “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор Да.Ганболд гэх энэ эрхмийг бид халзан Ганболд гэх нэрээр нь мэддэг. Түүний гэр бүлийн хүнийг Ц.Оюун гэдэг бөгөөд тэртээ 2002 онд Гёте сургуулийг найзынхаа хамт үүсгэн байгуулж байсан. Найзтайгаа хамтран ажиллах гэрээ нь дуусгавар болсон тул Ц.Оюун нь шинээр “Дойче шоуле” буюу Герман сургуулийг үүсгэн байгуулж,  найз П.Хажидмаа нь Гёте сургуулиа өөр …

  • 23 April

    Бид яаж амьдраад байгаа юм бэ?

    Аливаа улс орон үндэстнийг бүрдүүлдэг ард түмэн буюу олон нийт хэрхэн яаж амьдарч байгаа болон тэдний сэтгэлгээний дархлаа хийгээд хандлага нь улс орны хѳгжлийн түвшинг илэрхийлдэг. Үргэлж л ядуу байгаадаа бухимддаг хэрнээ ѳѳрийгѳѳ ерѳѳсѳѳ ч буруутгадаггүй, “болохгүй, бүтэхгүй байнаа” гэж үргэлж шүүмжилж гомдоллох хэрнээ эвлэлдэн нэгдэхийн оронд ямагт хагаралдан бутарч байдаг, ѳѳрѳѳ огтоос хичээхгүй хэрнээ ѳѳрийгѳѳ зовоолгүй гэнэт баяжихыг мѳрѳѳддѳг …

  • 23 April

    ТЕГ: Интернет ТРОЛЛ-оос болгоомжил !!!

    Троллинг буюу интернэт тролл нь цахим сүлжээний харилцааны соёлын хэм хэмжээг зөрчиж бусдын харилцаа, танин мэдэхүй, мэдлэгийн солилцоо, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах, ярианы сэдвээс хазайж уншигчдын сэтгэл хөдлөлийг ашиглан талцуулж, маргаан үүсгэж буй үйлдлийг хэлнэ. Троллинг бүр өөрийн онцлог шинж чанартай, үйлдэх зорилго, шалтгаан нь ялгаатай байдаг бөгөөд хувь хүн, олон нийт, хэсэг бүлэг хүмүүс рүү чиглэдгээрээ онцлогтой. Троллингийг …