Онцолсон

April, 2018

  • 11 April

    ЭЕШ-ын босго оноог 480 болгон нэмэгдүүлжээ

    Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн А/195 тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480 болгон нэмэгдүүлжээ. Харин коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоолоо. БСШУСЯ, БҮТ, холбогдох байгууллагууд хамтран судалгаа хийсний үндсэн дээр ийнхүү босго оноог нэмэгдүүлж өгснөөр …

  • 10 April

    НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид  Хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийлэлтэй “тэмцэхээ” илэрхийллээ 

    Нийгэмд үүсээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн шинжтэй гэмт хэргүүд ар араасаа гарч олон нийтийг цочроон иргэдийн дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлж, томоохон хэмжээний жагсаал зохион байгуулахад хүргэсэн. НИТХ-ын дарга С.Амарсайхан нийгэмд үүсээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Хүчирхийлэлгүй хот” аяныг нийслэлийн хэмжээнд зарлан ажиллахаа мэдэгдэж байсан. Өнөөдөр тус аяны хүрээнд НИТХ-ын  төлөөлөгч, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга  Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн …

  • 10 April

    Australian Financial Review: Монгол дахь Риотинтогийн аюулгүй байдал ганхаж байна

    Монгол дахь Риотинтогийн аюулгүй байдал ганхаж байна гэсэн гарчигтай нийтлэл “Australian Financial Review” сэтгүүлд өнөөдөр нийтлэгджээ. Айвонхоу Мйанз, Монголын засгийн газартай хийсэн гэрээнд холбогдолгүй гэх агуулгатай энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна. 2015 онд хийгдсэн Оюутолгойн 4.4 тэрбум ам.долларын гэрээний төслөөс Риотинто саасан уу? гэх асуудал маргаан үүсэх магадлалтай байна. Монголын Сангийн сайд асан Баярцогтын Швейцарийн банкны данстай холбоотой асуудал гарч эхэлснээс хойш АТГ-аас Дубайн гэх тодотголтой хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор албан тушаалтнуудыг шалгаж …

  • 10 April

    Хамгийн том тийрэлтэт хөдөлгүүр

    АНУ-ын Боинг нисэх онгоц үйлдвэрлэгч компани нь ирэх 2019 онд олон нийтэд танилцуулахаар бэлтгэж буй илүү өргөн, том хэмжээтэй “Боинг-777Х” шинэ нисэх онгоцондоо зориулан “GE9X” загварын аварга том тийрэлтэт хөдөлгүүр зохион бүтээж байна. Туршилтын ажлыг 2011 оноос эхэлсэн бол сая 2018 оны 03 дугаар сарын 13-нд Калифорни мужийн Можавийн элсэн цөлд туршилтын нислэг үйлдсэн байна. Хөдөлгүүрийн нүүрэн хэсгийн сэнс нь 3,35 метр урт ба 100 …

  • 10 April

    Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэг эх орондоо иржээ

    Авлигатай тэмцэх газар “Оюутолгойн гэрээ”-тэй холбоотой асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогт, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулан шалгаж байна. Мөн энэ хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгаж байгаа  бөгөөд түүнийг АТГ-аас мэдүүлэг ирж өгөх албан бичиг явуулсан юм. Гэвч тэрээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан,  Авилгатай тэмцэх газрын дарга,  Х.Энхжаргал  нарт  АНУ-д  амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, …

  • 9 April

    Шүүгчдээс дутахгүй хөрөнгөлөг прокурорууд

    Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй зарлаад байна. Үүний дараа Монгол Улсын шүүхийн байгууллагад ажилладаг шүүгчдийн хөрөнгө орлоготой холбоотой шуугиан дэгдээд байгаа. Тэгвэл шүүгчид гэлтгүй прокурорууд ч хөрөнгөлөг гэдгийг хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болохоор байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн прокурор О.Мөнхбаатар 281 сая төгрөгийн хадгаламжтай гэдгээ мэдүүлсэн бол Сэлэнгэ аймгийн прокурор Ж.Мөнхжаргал 218.4 сая …

  • 9 April

    Монгол бичгээ авч үлдэх нэг боломж

    Юникодын Техникийн Хорооны ээлжит хуралдаан АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотод болж, энэ удаад “Монгол бичгийн юникод стандарт”-ын тухайд тусгайлан авч хэлэлцээд, БНХАУ-ын талын боловсруулсан график код бус Монголын талын боловсруулсан саналыг үндэслэн цаашид авиан кодыг хэвээр үлдээхээр (харгалзаж үзэхээр) шийдвэрлэжээ. Гэхдээ энэ нь эцсийн шийд биш гэж үзэж байна. Манай тал ирэх 8 сард болох дараагийн хуралдаанд энэ сайжруулсан хувилбарынхаа шийдэл, …

  • 7 April

    Гурван чулууны балаг ба гавьяатын төлөөх шүгэл

    (Тэрийг л авахгүй бол үхлээ! Чингисийн одон олон ахмадыг нойргүй хонуулж байна) Монголчууд бид манжийн дарлалд 200 жил талхиулж байсан тухай түүх өгүүлдэг ба тэгж талхиулах үндсэн шалтгаан, учир холбогдлыг ч хэрдээ мэддэг, мэдэрдэг, тэр хэрээрээ тусгаар тогтнолынхоо түүхийг нандигнадаг билээ. Манжид дагаар орох тухай гэрээнд хэн хэн гарын үсэг зурсан, Өндөр Гэгээн энд ямар холбогдолтой тухай энд өгүүлэх гээгүй. …

  • 6 April

    МҮБХ: Л.Чинбат МҮБХ-ны тэргүүн гэв

    Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Чинбатад хууль ёсны гэрчилгээ, тамга гардуулсан тухай болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар гүйцэтгэх захирал, хуульчид, болон бөхчүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.  МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх тус холбооноос гаргасан  мэдэгдлийг уншиж танилцууллаа. МЭДЭГДЭЛ Удаа дараа хууль бусаар үйл ажиллагаа явуулж бөхчүүд болон олон нийтийг төөрөгдүүлж, нийгмийн сэтгэл зүйг будилаантуулж байгаа Р. Нямдорж, Б. Бат-Эрдэнэ нарын …

  • 6 April

    Ирэх сарын нэгнээс газар худалдаж авна гэдэг нь ташаа мэдээлэл гэв

    Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байна. Нийслэлийн Газрын албанаас дээрх хуулийн хугацааг сунгах хүсэлтээ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт /ГЗБГЗЗГ/ хүргүүлсэн бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байна. ГЗБГЗЗГ-аас нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил 14, улсын хэмжээнд 13 хувьтай байгааг харгалзаж Иргэнд гэр бүлийн …

  • 5 April

    Ш.Батхүү: Би таван жилийн турш эрүүгийн хэргээр шалгагдан, бүх мэдүүлгээ өгсөн

    Монгол Улсын иргэн, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү миний бие эрүүгийн хэрэгт яплагдагчаар татагдан таван жил шалгагдаж байгаа бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтоолгох шаардлагатай гэж  үзэж байна. Нэг. СТАНДАРТ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТУХАЙ Жаст групп нь 2009 онд Стандарт банкнаас 36.0 сая ам.долларын зээл авсан бөгөөд уг зээлийн үндсэн гэрээ болон барьцаа, баталгаанууд зөвхөн Стандарт банк, Жаст группын хооронд хийгдсэн юм. …

  • 5 April

    Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтэст тусгай тоноглолтой 17 авто машин гардуулан өглөө

    Өнөөдөр Сүхбаатарын талбайд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс есөн дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд тусгай тоноглолтой “Accent”маркийн 17 авто машиныг гардуулан өгөх ёслол боллоо. Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж тэргүүтэй зочид төлөөлөгчид, дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд …

  • 4 April

    Ч.Сайханбилэг: Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод ирэх долоо хоногт Монголд очно

    Авлигатай тэмцэх газар “Оюутолгойн гэрээ”-тэй холбоотой асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогт, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулан шалгаж байна. Мөн энэ хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн. Гэвч тэрээр АНУ-д байгаа учраас мөрдөн шалгах ажиллагаанд саад тулгараад байгаа юм. Тэгвэл Ч.Сайханбилэг АНУ-аас Монгол Улсын хууль хүчний …

  • 4 April

    100 айлын паспортын хэлтсийн ачааллыг дүүргүүд хуваалцана

      Монгол Улсын Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспорт захиалагчдынхаа хөлд дарагдаж, ачааллаа дийлэхгүй болчихоод удаж байна. Уг нь үүнийг шийдэх боломж тун их. Ядаж л цахимаар бүртгэлээ хийж, паспорт гарсан үед нь очоод авдаг тогтолцоог нэвтрүүлэх боломжтой тухай хэдэн сарын өмнө бичиж байснаа санаж байна. Одоо бидний хэлдгээр 100 айлын Улсын бүртгэлийн газраас гадна Мишээл, Дүнжингарав, Драгон зэрэгт байрлах Нийслэлийн үйлчилгээний газруудаар …

  • 4 April

    0.7 га газраа өмчилж чадаагүй үлдсэн нь худалдаж авна

    Инээдтэй ч юм шиг, нөгөө талаасаа дургүй хүрмээр ч юм шиг зүйлийн тухай Нийслэлийн газрын албаны дарга ярилцлагадаа дурдсан байна. Нийслэлийн хэмжээнд ахуйн зориулалтаар хашааны буюу 0.7 га газрыг үнэгүй өмчлүүлэх тухай хууль хэрэгжээд одоо тавдугаар сарын нэгний өдөр дуусгавар болох гэж байна. Үүнээс цааш газар өмчлөхөөр бол худалдаж авах шаардлагатай болох нь л дээ. Нийслэлд өмчлөөд байх газар үлдээгүйг …