Онцолсон

October, 2017

  • 25 October

    Багш нарт тусалж буй гэх өмгөөлөгч Г.Батбаярын үнэн төрх

    Өмгөөлөгч Г.Батбаярыг хууль зөрчиж, өөрийн хувийн эрх ашгийг төлөө ажилладаг болохыг уншигчид мэддэг болоод удаж байна. Гэвч ажил хаялт зарлаж, цалингаа нэмэгдүүлэх хүсэл сонирхолтой багш нар түүнийг ямар хүн бэ гэдгийг нь төдий л сайн ухаараагүй бололтой юм. Монголд хуулийн хүрээнд ажиллаж, хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж чаддаг сайн өмгөөлөгч, хуульчид олон бий. Гэтэл яагаад мэргэжлийнхээ нэр хүндийг унагаж байгаа, хэвлэлд …

  • 25 October

    ОБЕГ: Амиа алдсан 17 иргэний цогцсыг оллоо

    Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг эрэн хайх үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тухайлбал Завхан аймгийн Отгон сумын нутагт авиралт хийж байгаад цасан нурангид өртөж амиа алдсан хүмүүсийн мэдээллийг цаг тухайд нь бид өгсөн. Тиймээс өнөөдрийн эрэн хайх үйл ажиллагаа ямар шатанд явж байгаа талаар мэдээлж байна. Өчигдөр 14.30 цаг …

  • 25 October

    ОХУ-д ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэлийг их хэмжээгээр нийлүүлэх боломжтой

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн цахилгаан утас ирүүлсэнд ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевт талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ. Тэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна …

  • 25 October

    Эрлийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна

    Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Аврах ажиллагааны хээрийн штаб штаб 2811 …

  • 24 October

    Хуралдаа ирдэггүй НИТХ-ын төлөөлөгчдөөс хариуцлага нэхье

    Монголд өвөл айсуй…, энэ бол төр засгийн  илүү хариуцлагатай, хурдтай,  бодлоготой ажиллахыг шаардсан улирал, цаг үе. Нэг сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотод өвөл хаяанд ирчихээд хаалга тогжиж байхад НИТХ-ын хурлын 45 суудлаас 34 төлөөлөгчийн суудал авч, МАН-аас сонгогдсон  төлөөлөгчид удаа дараа  НИТХ-даа ирэхгүй  байна. Тэд эрх мэдэл, амбици, намын бүлэглэл, байр суурь, хувийн ашиг сонирхолоо урдаа тавьж, өөрсдийг нь …

  • 20 October

    Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдгоо””  хэзээ болих вэ?

    Нийгэм бужигнаж, донсолж  байна.  13 настай охины аллага, 5  настай бяцхан охиныг хүчиндсэн хэрэг гээд сэтгэл сэрдхийлгэм аймшигтай хэргүүд ар араасаа гарч, олон нийтийн,  эцэг эхчүүдийн  сэтгэлийг зовоож байна. Сэтгэл зовоосон энэ хэргийн тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд  сошл орчинд ар араасаа хөвөрсөөр… Бид энд нэг зүйлийг бодох, бас ойлгох хэрэгтэй цаг үед тулж ирлээ. УИХ-ын чуулган дээр УИХ-ын …

  • 20 October

    Төрөөс төрсөн тэрбумтаны тоог Л.Энх-Амгалан гишүүн нэмэх үү

    Сар гаруй хугацаанд сайдын үүрэг гүйцэтгэгчид удирдан  ажиллаж байсан салбар яамд сайдтай болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Монгол төрийн гүйцэтгэх засаглал бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Олон нийт У.Хүрэлсүхийн Засгийн газраас олон зүйлийг хүсэн хүлээж байгаа. Одоо харин  Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хүрч ажиллаж чадахыг харах үлдлээ. Үүнтэй зэрэгцэн анх яагаад Засаг унах болсон, дараа дараачийн процесс хэрхэн өрнөснийг бид …

  • 20 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдлээ

    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы  өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан бөгөөд үдээс хойшхи хуралдаанаар гишүүд нэр дэвшигчид хандан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 …

  • 19 October

    “Залуучууд, оюутны их наадам – 2017” ОХУ-ын Сочи хотод болж байна

    Бүх дэлхийн залуучууд оюутны их наадам (фестивал) ОХУ-ын Сочи хотод 10 дугаар сарын 14-ээс 22-ны өдрүүдэд болж байна. Энэ үйл ажиллагааг (ВФМС) “ОХУ-ын хүүхэд залуучудын зөвлөл” хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд Москвад энэ арга хэмжээний нээлтэнд зориулсан баярын жагсаал хэдийнэ эхэлж, улмаар Сочид их наадмын үйл ажиллагаа явагдаж эхлэв. Олимпийн хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн очиж, их наадмын зочид …

  • 16 October

    Ерөнхий сайдад Азийн хөгжлийн банк 1.2 тэрбум ам долларын санхүүжилт хийхээ мэдэгдлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын эхэнд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг …

  • 13 October

    Үйлдвэрчний Эвлэл бол улс төрчдийн тоглоомын золиос биш

    Энэ жил Монгол улсад Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Мөн удахгүй энэ байгууллагийн 4 жил тутам болдог чуулган болох гэж байна. 1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан Орос, Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар тэмцсэнээр Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсэх суурийг тавьсан түүхтэй. Өдгөө 100 жилийнхээ босгыг давж буй МҮЭ-ийн байгууллага 450 …

  • 13 October

    Сайдад нэр дэвшигчдийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзжээ

     УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр сайдад нэр дэвшигч 15 гишүүний нэрийг зарласан. Шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэх саналыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж УИХ-д өргөн барих юм. МөнАТГ-аар ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянуулахаар ханджээ.АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариуг илгээсэн байна. Шинэ Ерөнхий сайдын танхимын 15 сайд 1. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга …

  • 10 October

    Монголчууд бидэнд хуулбарласан ний+гэм хэрэгтэй гэж үү?

    Улс улсын номыг дагахгүй ээ, өвгөдийнхөө ёсыг дагана.    Мөнх хаан  Ямар ч нийгэм дотор түм буман асуудал сүлжилдэж орооцолдсон байдаг төдийгүй бас өөрийн гэсэн үндэсний онцлогтой байдаг. Тодруулж хэлбэл өнгөн дээрээ адил төстэй юм шиг харагдаад байгаа нийгмүүдийн дотоод руу нь арай гүнзгийхэн нэвтэрч ороод үзэхэд асуудлууд нь хоорондоо нарийн ялгаатай, асуудлыг тус тусад нь шийдсэн ч, цогцоор шийдсэн …

  • 9 October

    С.Амарсайхан НИТХ-ын дарга боллоо

    НИТХ өнөөдөр хуралдаж, шинэ даргыг томиллоо. Тухайлбал өнгөрсөн сарын 22-ны өдөр НИТХ-ын дарга Ц.Сандуйн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан билээ. Үүнтэй холбогдуулан НИТХ-дахь МАН-ын бүлгээс Б.Баярсайхнаныг заалнаас, С.Амарсайханыг нэр дэвшүүлэн саналын тоо тэнцсэн. Саналын тоо тэнцсэнтэй холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлэг хоёр удаа ажлын тав хоногоор завсарлага аваад буй. Өнөөдөр нэр дэвшигчдийн саналын тоо тэнцвэл холбогдох журмын дагуу шинээр …

  • 6 October

    Б.Мягмар: Эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлэх цаг болсон

    Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнгөрсөн даваа гарагт цалингаа 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж тайван жагсаал зохион байгуулсан. Өчигдөр болж өнгөрсөн УИХ-ын чуулганы үеэр холбогдох сайд нар ОУВС хөтөлбөрийн дагуу 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байсан. Уг мэдэгдэлд эрүүл мэндийн ажилчдын …