Онцолсон

November, 2017

  • 22 November

    МАН-ын даргаар У. Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдлоо

    Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын XXVIII Их хурал хоёр өдөр Соёлын төв өргөөнд хуралдаж намын шинэ даргаа сонгов. Монгол Ардын Намын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдсөнөөс Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр монголын улс төрийн ууган хүчин …

  • 21 November

    “Зөрчлийн тухай хууль”-ийг зөвшөөсөн хийгээд ажигласан тэмдэглэл

    Нэг: Уг хуулийн дээдлэн сахихын утга Хүн бүхэнд хүсэл, сэтгэл бий. Тэгэхдээ хүн бүхнийх адилгүй. Гэвч бараг бүх хүмүүст ав адилхан байдаг хүсэл сэтгэл гэж бас бий. Тэр бол хорвоод мэндэлсэн хэн ч байлаа гэсэн адилхан амар тайван, аз жаргалтай сайхан амьдрахыг, өвчин зовлонгүй эрүүл энх аж төрөхийг хүсдэг, бүгд л сайн, сайханд тэмүүлдэг. Гэвч тэр болгон санаснаар нь бэлэн …

  • 21 November

    Ж.Мөнхбатыг дагаж намаасаа гарах хүн олдохгүй

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дарга болвол би намаасаа гарч өөр нам байгуулна гэж Ж.Мөнхбат мэдэгджээ. Хүүхэд уйлахаараа, хөгшин хүн үхэхээрээ айлгадаг бол Ж.Мөнхбат харин хэнийг юугаар айлгах гэснийг хэн ч ойлгосонгүй. Тэр бол МАН аас нэг хэсгийг нь байтугай хэд гурван хүн тасдаад авч явж чадах хэмжээний хүн биш гэдгийг энэ намын нөхдүүд сайн мэднэ. Тэгж галууг дуурайж хэрээ хөлөө …

  • 20 November

    У.Хүрэлсүх намаа ялагдлаас аварна

    УИХ-д сонгогдсон гишүүдийнхээ тоогоор давамгайлан улс төрийн эрх мэдлийг атгаж буй МАН-ын 28-р их хурал өнөөдөр эхэллээ. Зарим нэг улс төр судлаач “28-р их хурлаа хийх болсон гол учир нь өдгөө МАН-ыг даргалж байгаа М.Энхболдын “хутгасан бантан”, “зуурсан жонхуу”-наас салах гэсэн дотоод хувьсгал” хэмээн үзэж байгаа юм. Энэ үнэн байх магадлалтай. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ард түмний дийлэнх олонхийн итгэлийг …

  • 20 November

    Төрийн албан тушаалуудын хямрал туйлдаа хүрсэний гол буруутан нь Ц.Сандуй

    Монгол төрийн хямрал ёстой эцэс, төгсгөл, туйлдаа хүрээд байна. Төрийн ажил албаны нэр хүнд хэрхэн шалдаа бууж, хэрхэн яаж завхарч байгааг бид өдөр болгон л харж, сонсч байна. Тэнд ч нэг газрын дарга тавин сая төгрөгтэй баригдаад л, энд ч нэг хурган даргын хуурай дүү цагдаагийн ам руу салаавч чихэж сагсалзаад л, өөр нэг даргын төрсөн дүү сэлэм эргүүлж түйвээгээд …

  • 20 November

    МАН-ын XXVIII Их хурал эхэллээ

    МАН-ын XXVIII Их хурал эхэллээ. Их хуралд 1,309 төлөөлөгч оролцох уг хурал энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 28-Их хурлаар намын даргын улс төрийн илтгэл, ерөнхий нарийн бичгийн дөрвөн жилийн ажлын тайлан, хяналтын ерөнхий хорооны тайлан,XXVII Их хурлаас хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, МАН-ын өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны тайлан, цаашдын чиглэлийн талаарх илтгэлүүдийг хэлэлцэх талаар МАН-ын …

  • 17 November

    Уул уурхайн сайд Д.Сумьяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар Налайх дүүрэгт ажиллаа

    Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар ажлаа хүлээж аваад нэг жилийн хугацаа өнгөрчээ. Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдийн санал хүсэлтийг авч, цаашид хийж хэрэгжүүлэх ажилдаа тусган ажиллах зорилгоор 2017 оны 11-р сарын 16-ны өдөр “Дүүргийн ИТХ, ЗД нэг жилийн үйл ажиллагааны тайлан” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, …

  • 17 November

    Х. Амгаланбаатар: Хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажлыг эхлүүлнэ

    МҮЭ-ийн холбооноос хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хангуулах чиглэлээр хугацаагүй кампанит ажил эхлүүлэхээр болсон талаараа мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнөөдрийн байдлаар МҮЭХ-нд 11,933 сонгуульт, идэвхтэн сонгуультан байна. Нийт 2,300 гаруй төрийн бус байгууллага нийслэл болон аймаг, орон нутагт хүний эрхийн чиглэлээр ажиллаж байна. Эдгээр гишүүдийг хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь ажил олгогчдын зүгээс ажлаас халах, дарамт шахалт …

  • 16 November

    Сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллахыг НИТХ-ын дарга С.Амарсайхан үүрэг болголоо

    НИТХ-ын хуралдаанаар хуримтлагдсан олон асуудлыг хэлэлцлээ НИТХ-ын ээлжит бус хурал өчигдөр /2017.11.15/ болж,  НИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох,  Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн агентлаг, газруудын тайлан мэдээллийг сонсож, төлөөлөгчид асуулж асууж, санал дүгнэлт хэлсний зэрэгцээгээр  2018 оны үндсэн чиглэлийн төслийг шөнийн бараг  00:00 цаг хүртэл хэлэлцлээ. Хуулиар бол Нийслэлийн ирэх оны төсвийг 12 сарын 05-ны …

  • 15 November

    Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй

    Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг тооны ухааны энгийн томъёог хүн бүр мэднэ. 5+3  болон  3+5  гэдэг тооны эцсийн хариу нь адилхан найм. Тоон ухааны энэ чанар хүмүүний амьдралыг ч тодорхойлох шинж чанартай. Жишээлбэл, Итгэл үнэмшил, амьдралын зарчим, аливаад хандах хандлага, арга барилаараа адилхан хүмүүсийг нэгнээс нь дээрдүүлж, илүү сайн гэж  ойлгоход төвөгтэй. Гэвч харамсалтай нь  нөхцөл байдал 90 …

  • 14 November

    Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төслийг нийслэл хотын хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо

    Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар  Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцэж дэмжих тогтоол гаргалаа. Түрээсийн орон сууцны асуудал бол нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуулуудын нэг. Тиймээс энэ асуудлын төслийг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчимд “Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг …

  • 13 November

    Нийслэлийн хурал гацаанаас гарч, төлөвлөгөөгөө баталлаа

    НИТХ-ын дарга Ц.Сандуй сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээн  ажлаа өгсөн нь олны анхаарлын төвд байв. Түүнийг НИТХ-ын даргын ажлыг тийм ч сайн гүйцэтгээгүйг хүн бүхэн хэлдэг. Тэргүүлэгчдийн хуралдаан бололгүй хэдэн сар хойшилж, нийслэлийн ажил нэг хэсэгтээ л гацаанд байв.  Ерөнхийдөө нийслэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэлгүйгээр нэг жил болсон, салбар бүрт асуудалтай, хэл амтай, хэзээ ч дэлбэрэхэд бэлэн болсон гэмээр ийм л иргэдийн …

  • 12 November

    Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбоо салбарын ажилтнуудын ажил хаялтыг орон даяар зохион байгуулахаар болжээ

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээрийн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэх талаар хэлэлцээрийн талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос 2017.11.13-ны өдрөөс салбарын ажилтнуудын ажил хаялтыг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг …

  • 12 November

    Хаан банкинд гарсан дээрэмд ажилчидтай нь холбоотой байж магадгүй

    Энэ сарын 08-нд зэвсэглэсэн бүлэг этгээдүүд банкны дээрэм хийх гэж оролдсон хэрэг олны анхаарлыг татаад байгаа. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр тухайн банкны ажилчид оройн 19 цагийн орчим бэлэн мөнгөө хурааж дууссаны дараа бичиг баримтаа цэгцлүүлэхээр үүргээ гүйцэтгэж байсан хамгаалагчийг заалны нөгөө талд дуудан дайчилсан байна. Энэ үеэр банкнаас хоёр ажилтан түгжээтэй байсан хаалгыг хамгаалагчид хэлэлгүй онгорхой орхиж явсны …

  • 10 November

    Багш нар ирэх даваа гарагт улс орон даяар хугацаагүй ажил хаяна

    Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭХ, өмгөөлөгч Г. Батбаяр тэргүүтэй хүмүүс багшийн цалин нэмэгдүүлэх асуудлаар өчигдөр хэвлэлийн хурал зарласан. Энэ үеэр багш нар ирэх он хүртэл ажил хаяхгүй, Засгийн газар холбогдох яамтай тохиролцоонд хүрсэн учир ирэх оноос цалингаа нэмүүлэх тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Иймд Засгийн газар холбогдох яамтай хэлэлцээрт орсны үндсэн дээр багш нарт энэ …