Онцолсон

December, 2017

  • 6 December

    Өрхийн эмч, ажилтнууд засгийн газраас олгох 300 мянган төгрөгийг тэгш эрхтэй олгохыг шаардлаа

    Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2017 оны төсвийн тодотгол 2018 оны төсөвт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдүүлэхийн тулд олон жагсаал цуглаан хийсэн. Өнгөрсөн баасан гарагт Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлж зөвшилцсөн хэдий ч хэлэлцээр цаашид үргэлжлэх боломжгүй байдалд хүрсэн учир хамтын маргаан үүсгэх нөхцөл үүссэн талаар өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Засгийн …

  • 6 December

    Олон Улсын Олимпийн Хороо ОХУ-ыг 2018 оны Өвлийн Олимпод оролцуулахгүй гэв

    2018 оны Өвлийн Олимпийн 23-р наадам Өмнөд Солонгосын Пёончан хотод зохиогдохоор болсон билээ. Олимпийг угтсан томоохон тэмцээн уралдаан, арга хэмжээнүүд “Сайн байна уу? Пёончан” нэрийн дор 2 жилийн хугацаанд өрнөж байгаа. Тэгвэл Олон Улсын Олимпийн Хороо өчигдрийн хурлаараа ОХУ-ыг Өвлийн Олимпод оролцуулахгүй болсон шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Хорооны ерөнхийлөгч Томас Баах допингтой холбоотой асуудлаас болж ийм шийдвэр гаргахад хүрсэн болохыг хэлсэн. …

  • 4 December

    УИХ-ын гишүүн Д.Муратын “садар самуун”-ы хэрэг юу болов

    Өнгөрсөн 9 сард нийгэм улс төрийн “бужигнаан” дунд, УИХ-ын залуу гишүүний “хүчин”-ийн хэргийн дуулианд дарагдан чимээгүйхэн сураг алдарсан нэгэн “хэрэг” бол УИХ-ын гишүүн Д.Муратын тухай мэдээлэл юм. Тэрбээр нутгийн нэгэн бүсгүйг элдвээр өдөж хоргоон, бэлгийн харилцаанд орох санал тавьж, өөрийн нүцгэн  шалдан зургаа бүсгүй рүү илгээж, үүнийг нь илчилнэ гэсний төлөө өнөөх бүсгүйг болон аав ээжийг нь дарамтлан, бүсгүйг зодсон гэх мэдээлэл …

  • 1 December

    С.Амарсайхан:Нийслэлд явагдаж буй бүх шатны ажлыг иргэдэд ил тод нээлттэй болгоно

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Авлигатай тэмцэх газрын олон нийтийн дэд зөвлөлтэй хамтран авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гурвалсан гэрээ байгууллаа. Нийслэлд авилгаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөл байгуулагдсанаар төрийн байгууллагын үйл ажиллагааг нээлттэй, ил тод байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн хяналт оролцоог …

  • 1 December

    Б.Галаарид: Хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн форум боллоо

    Монгол, Хятадын сэтгүүлчдийн VIII форум  2017 оны арваннэгдүгээр сарын 21-23-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаант хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү форумд Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Монгол Улсын Сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч Ү.Хүрэлбаатар, МСНЭ-ийн ерөнхий нарийн бич­гийн дарга С.Алтанцэцэг, МХХ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Өдрийн сонины Ерөнхий эрхлэгчийн орлогч Ж.Сандагдорж, “Монгол ньюс” группийн ерөнхий менежер Б.Баярмагнай, …

  • 1 December

    ХДХВ, ДОХ-ын 249 тохиолдол бүртгэгдсэнээс энэ онд 23 халдвар илэрчээ

    Энэ онд ДОХ-ын 23 тохиодол шинээр илэрчээ Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Түүнчлэн энэ онд нас баралтын 5 тохиолдол бүртгэгдээд байна. …

November, 2017

  • 30 November

    Х.Баасансүрэн: Савлуур шиг амьдралд луужин шиг бай

    1.Утсан хүүхэлдэй Хэн нэгний хэлсэн хэдхэн үг чамайг зовлонд унагадаг уу? Хэн нэгний хэлсэн цөөхөн үгс чамайг жаргалд аваачдаг уу? Хэрэв тийм бол хэн дуртай нь чамайг зовоож, хэн дуртай нь чамайг жаргаадаг байх нь ээ. Чи бусдын аясаар бөмбөрч байдаг утсан хүүхэлдэй юм биш үү? Чамд өөрийн гэсэн эзэн байна уу? Чи дандаа бусдаас хамааралтай байдаг боол юм уу? …

  • 29 November

    Залруулга

    Манай сайт нь 2017 оны 6 дугаар сард “Тусгаар тогтнолын хувьчлал 3,0 Ипотек хэмээх их бизнес” хэмээх нийтлэлийг бусад эх сурвалжаас авч өөрийн сайтад гаргахдаа мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлаагүй, редакцийн зүгээс анхаарч үзэлгүй нийтэлсний улмаас “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн нэр хүндэд халдан, үйл ажиллагаанд нь сөрөг үр дагавар учруулахуйц, олон нийтэд төөрөгдөл өгөх, ташаа ойлголт төрүүлэх мэдээлэл түгээсэндээ хүлцэл …

  • 29 November

    “Хэрэглээний ёс зүйн асуудлууд” сэдэвт ЭШБХ болно

    МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУТИС-ийн БУХС, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философийн салбар төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа энэ хурлыг 2017 оны 11 сарын 30-ны өдөр МУИС-ийн Төв байрны 320 тоот хурлын танхимд 9.30-13.30 цагт зохион байгуулахаар болжээ. Хүмүүнлэг иргэний нийгэмд ёс зүйн боловсрол чухал ач холбогдолтой. Бид жил бүр ёс зүйн асуудлаар уламжлал …

  • 28 November

    Улс төр ингэж өрнөж байна

    Улс төрийн тогтвортой байдал бол Монгол улсын хөгжлийн үндсэн нөхцөл. Улс төр үндсэндээ тогтворжих, 2020 он хүртэл УИХ нь урдах ажлаа Засгийн газар нь өмнөх зүйлээ хийх боломж нөхцөл бүрдлээ. МАН 28-р их хурлаа хийж шинээр сонгогдсон дарга У.Хүрэлсүх намын бүлэг дэх 32, 33 гэдэг яриа энэ цаг мөчөөс эхлэн үгүй боллоо гэж хэлсэн. Намын даргын хувиар ингэж хэлсэн нь …

  • 27 November

    С.Амарсайхан: Төсвийн үр өгөөжийг сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай

    НИТХ-аас холбогдох хуулийн дагуу 12 сарын 05-ны өдрийн дотор Нийслэлийн төсвийг батлана. Төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Батболд НИТХ-д оруулан хэлэлцүүлдэг журамтай. Өнөөдөр НИТХ-ын II ээлжит бус хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар Нийслэлийн төсвийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тус хурлыг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэлийн төсвийн үр өгөөжийг сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай байна. Олон …

  • 27 November

    “Иргэний андгай өргөх ёслол” төрийн ордонд боллоо

    Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласа 11 сарын 26-ны өдрийг тохиолдуулан  МЗХ-аас санаачлан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил 15 дахь жилдээ болж 2017 онд 16 нас хүрч буй 64 мянган залуусын төлөөлөл болсон, сурлага, хөдөлмөр, урлаг, спортын амжилтаараа тэргүүлсэн 850 шинэ …

  • 25 November

    НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа

    НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1-т заасны дагуу нийслэлийн төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Төсвийн тодотголоор нийслэлийн төсвийн орлого 2017 онд батлагдсан дүнгээс 12 тэрбум 227.4 сая төгрөгөөр буурч, 686.4 тэрбум төгрөг, хотын …

  • 23 November

    Зөрчлийн шинэ хуулийн агуулга, хэрэгжилтэнд анхаарч өгөөч Ц.Нямдорж сайдаа

    Зөрчлийн шинэ хуулийг та хир мэдэх вэ? Аливаа хуулийг хэрэгжүүлэхийн өмнө нэг талаас тухайн хуулийг олон нийтэд сурталчлан тайлбарлан таниулах, нөгөө талаас тухайн хуулийг хэрэгжүүлэх, сахиулах үүрэгтэй байгууллагуудын ажилтнууд буюу цагдаа, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарыг сургалтанд хамруулан мэргэжүүлэх шаардлагатай. Ингэж гэмээнэ тус хуулийн агуулгыг олон нийт ойлгож, хэрэгжүүлэх сахиулах ажилтнуудад ажиллахад дөхөмтэй байдаг. Гэтэл 2017 оны 7 сарын 01-ний …

  • 22 November

    Ричард Гир: Монголчууд бахархмаар баян түүхтэй хүмүүс

    Холливудын нэртэй жүжигчин Жулия Робертстой “Хөөрхөн хүүхэн” уран сайхны кинонд хамтарч тоглосон Америкийн жүжигчин Ричард Гир манай эх оронд шинэ киноны судалгааны ажлаар хүрэлцэн ирээд байгаа билээ. Өмнө нь Монголд ирж байсан тэрээр сэтгэгдлээ хуваалцахдаа “Монгол бол гайхалтай орон. Монголчууд бахархмаар баян түүхтэй хүмүүс. Тэд үүнийгээ санаж, сэрж, өнөөгийн хямралтай байдлаасаа гарахын тулд өөр орнуудын туслалцааг авах хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн Монгол хямралтай …