Ардчилсан намаас бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалийг Сүхбаатрын талбайд зохион байгуулж байна. Жагсаалд 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчид болон төрийн үйл ажиллагааг эсэргүүцэгч иргэд оролцож байна. Жагсаалд оролцож байгаа иргэдийн байр суурийг хүргэе. Иргэн Б.Дэжид Ардчилсан намд шинэ Засгийн газар УИХ-д Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар шаардлага хүргүүлсэн. Амласан амлалтуудыг бүгдийг нь биелүүлээгүй. Анх УИХ-д гарч ирэхдээ цалин тэтгэвэр …
Онцолсон
February, 2018
-
1 February
Өглөө.мн сайтын загвар шинэчлэгдлээ
Мэдээллийн технологийн салбарт шинэ эрин үе эхэлж байна. Иргэд суурин компьютероос салж, гар утсаараа интернетэд холбогдож, хүссэн сувгаа үзэж, төрөл бүрийн мэдээллийг цаг алдалгүй авдаг болжээ. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан цахим мэдээллийн хэрэгслүүд ч технологийн хувьд өөрчлөлт шинэчлэлтийн хийсээр байна. Өглөө.мн сайтын хувьд уншигчдынхаа хүсэлд нийцүүлэн, технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийсээр ирсэн билээ. Бид цаг хугацаатай уралдан мэдээ мэдээллээ түгээж, олон нийтийн мэдээллийн …
January, 2018
-
31 January
Гимилайн уулсаас олдсон далайн амьтдын чулуужсан олдворыг тойрсон төөрөгдлүүд
Миний бие хэдэн сарын өмнө нэгэн үлгэрийн ном олж уншаад төрсөн сэтгэгдлээ бичиж байна. Тэр номонд дэлхийн бүх хүнийг дөнгөж мэндэлсэн нялх үрстэй нь, бүх амьтай голтой бүхнийг үр төлтэй нь хамт усанд живүүлэн алдаг хэрцгийллийн тухай бичжээ. Гэхдээ тэрхүү хэрцгийллийн тухай их л магтан, сайшааж бичсэн байна. Нүгэл хийсэн хүмүүсийг бурхан их үерт автуулж, гэсгээн цаазалсан. Энэ нь зөв …
-
31 January
Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байхаар тохиролцож чадлаа
МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжиж эхэлсэн талаар мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар”Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ 7 төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлж, цалин хөлсийг 2019 он хүртэл царцаах,төрийн албанд нөхөн томилгоо хийхгүй, байх шийдвэрүүдийг гаргаснаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны …
-
31 January
Улаанбаатар хот химийн хорт атаканд өртлөө!
“Өглөө сэрэхгүй бүх хотоороо унтчихсан байвал яах вэ?” хэмээх өгүүллийн минь үргэлжлэл. Гэхдээ мэргэжлийн хүний мэдээлэл, үнэлэлт дүгнэлттэй. Мэргэжлийн хүн гэдэг нь миний цэргийн найз, химийн шинжлэх ухааны доктор, генерал М.Хүрлээ. Тэрээр Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад эх орноо төлөөлөн анхлан очиж ажилласан, дэлхийн 50 гаруй улсаар явж химийн зэвсэг, үй олноор хөнөөн сүйтгэх зэвсэг, технологид мэргэжлийн хяналт хийсэн, …
-
30 January
Галд өртсөн “Номин” цэцэрлэгийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа
Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт байрлах “Номин” хүүхдийн цэцэрлэгт гал гарсан мэдээлэл цахим орчимд цацагдаж эхэлсэн юм. Энэ мэдээллийн дагуу цэцэрлэгийн багш Б.Бахатгулаас нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрээр “Манай цэцэрлэгт энэ сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01:40 цагийн орчимд гал гарсан. Одоогоор галын дүгнэлт гараагүй байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Манай цэцэрлэг нийгмийн халамжийн чиглэлээр үйл …
-
30 January
Амралтын өдөр автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийнэ
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01-р сарын 25-ны өдрийн А/71 дугаарт захирамжийн дагуу нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор дараах арга хэмжээг …
-
30 January
С.Амарсайхан: Иргэн бүр ажилтай, айл өрх бүр орлоготой байж урагшлан хөгжинө
НИТХ-ын дарга С.Амарсайханы “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” төрийн ордонд болсон бизнес форумд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Энэ танхимд хуран цугласан УИХ-ын болон Засгийн газрын эрхэм хүндэт гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, төр засгийн байгууллагуудын болон олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэнд хүргэе. Улс орны маань эдийн засаг, төсөв санхүү зах зээлийн орчин …
-
30 January
Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг залруулж, хуучнаар нь мөрдүүлнэ
Засгийн газрын 100 хоног тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа хамт өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдын бодлого, зорилтынхоо талаар мэдээлэл хийв. “Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 …
-
29 January
Амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааг амжилттай хийлээ
Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар Монголд амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийжээ. Хагалгааг БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналтан дор 40 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй цагийн турш хийж амжилттай дууссан байна. Өвчтөн, донорын биеийн байдал сайн байгаа. Донор болсон 20 настай залуу ухаан орсон гэж мэдэгдсэн байна. Mонгол Улсад анх удаа хийгдэж байгаа …
-
29 January
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хариуцлага ярих ёстой гэв
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт НИТХ-ын ээлжит XVIII хурал хуралдсан. Тус хуралд НИТХ-ын 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 24 төлөөлөгч оролцсон буюу төлөөлөгчдийн ирц 53.3 хувьтайгаар хуралдсан. Хуралдааны төгсгөлд нийслэлийн иргэдийг төлөөлж сонгогдсон атлаа НИТХ-ын хуралдаа суудаггүй, шалтгаангүй хурал тасалсан төлөөлөгчдөд хандан НИТХ-ын дарга С.Амарсайхан хатуухан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. С.Амарсайхан: “Төлөөлөгчид та бид захиргааны албан …
-
27 January
Газрын гүний дулааныг ашигласан шинэ технологи танилцууллаа
Агаарын бохирдол нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Тиймээс төр засаг ч гэлтгүй, олон нийт, аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулахад анхаарлаа хандуулж, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна. Тэдний нэг бол “Монгол Түлш” ХХК юм. Монгол түлш ХХК 2012 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байгаа. Тэгвэл тэд өнөөдөр газрын гүний дулааныг ашиглаж, улирал харгалзахгүйгээр барилга, …
-
26 January
Төрийн албаны автомашиныг таних тэмдэгтэй болгож, ард биднийхээс ялгаж өгнө үү
Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж л “миний машин” гэж мэдэгдээгүй бол 0101 улсын дугаартай 2017 оны лексус 570 автомашиныг хэнийх болохыг нь мэдэхгүй өнгөрч магадгүй байлаа. Эндээс ийм санал санаачлагыг дэвшүүлж, хэрэгжүүлмээр санагдлаа. Засгийн газрын тэргүүн учраас У.Хүрэлсүхэд хандмаар байна. Энэ юу гэхээр, төрийн мэдэлд байгаа, төрийн үйлчилгээнд явдаг бүх автомашинууд хажуу хаалга, арын цонх гэх мэт аль нэг …
-
26 January
Дөнөн үхрийн аашийг давж буй тэдний ба бидний туршлага
Бид гунан үхрийг басамжилснаас болоод дөнөн үхэр айхтар хариуг нь авч байна. Гадаа хүйтэн байгаа биз. Сүүлд хэзээ ингэж хацраа хайруулж, чихээ хөлдөөж байснаа санахгүй байна. Ус гүйгээд минчигнэж лугшаад нэг л биш ээ. Тэгсэн ганц Монголд ч биш дэлхийн бүхий л улс оронд хүйтний эрч чангарч байгаа бололтой. “Гунан үхэр тэгтлээ гомдсон юм байх даа. Дөнөн үхэр ааштай юм …
-
24 January
Уучлаарай, би ийм залууст ирээдүйгээ даатгамааргүй байна. Буц даа!!!
“Нам бус ном дага залуус минь” гэсэн пост фейсбүүк хуудаснаа нэлээд олон хүний хандалт аваад байна. Постын агуулга дээрх зурагнаас харагдаж байгаа болов уу. Шууд л алдааг нь засаад явчихья. Үгүй бол “хаана ямар алдаа байна вэ” гэж өөрийгөө ирээдүй гэж боддог хэн нэгэн асууж магадгүй. ХОРОО бол ганц тоо. Хэрвээ хоёроос дээш хороо байгаа бол түүнийг Монгол хэлэнд ХОРООД гэж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл