Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан Монголын нийт ард түмэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдугаар их хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан нь Монгол орны …
Онцолсон
November, 2016
-
25 November
Хувалз шиг хувийн цэцэрлэгүүд
Гэвч үнэндээ энэ хичээлийн жилд хувь, хувьсгалынх нийлсэн 1357 цэцэрлэгт “эрийнхээ сайнд” арай ядан толгойгоо шургуулж амжсан 241 мянга гаруй хүүхдийн ард хэдэн зуу, мянган бүлтийсэн нүд зурагт, гар утсаар хань хийн гэртээ үлдсэнийг бид мэднэ. Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас нэг хэсэг биш, нэлээд олон хүүхдийн сурч, хөгжих эрх ийнхүү зөрчигдөж байхад энэ орон зайн дээр хувийн бизнес хийн, ашиг хонжоо …
-
24 November
Иргэд төрөөс хөрсөн доорхи “эрдэнэсээ” зөв ашиглаж ядуурлаас гарч болохыг сануулж байна
Эдийн засаг хямарлаа, идэж уух хомсдлоо, улс орны хөгжил буруу байна гэх мэт мэдээллийг бид өдөр бүр авч байна. Үүний эсрэг имй ажил хийлээ гэхээсээ илүү хоорондоо гомдлын, өшөрхсөн өнгө аястай хатуу үг чулуудан байгаа дарга нар олон. Үүнийг нь үзэн суугаа иргэдийн бухимдал дээд цэгтээ тулсан. Ер нь иргэд энэ төрийг удирдаж байгаа “нөхдүүдээс” нэг их зүйлийг хүсээгүй. Аятайхан …
-
24 November
Гишүүдийг эргүүлэн татах хуулийг иргэд санаачлаад байна яах уу ГИШҮҮДЭЭ
Засаг барьж байгаа намын үзэмжээр дөрвөн жилийн цикльтэй амьдарч байгаа иргэд бол Монгол улсын иргэд. Хөгжил, тэмүүлэл ярихаас илүү тэр тэгэж идээд, би тэрийг нь хараад гэж ирээд л телевиз, сонин, сайтуудаар хэрэлдэхээс өөр зүйлгүй. Хэрүүл нь бүүр дээд цэгтээ тулаад “хэн ч үнэн үг хэлсэн тоохгүй”, “худал үг хэлсэн ч итгэхгүй” болтлоо иргэд залхаж байна. Манай иргэд ч ихээхэн …
-
24 November
Монголоос найман дипломатч, хоёр “лүд” гаргалаа
Амьд явсан хүн сонин л юм үздэг юм байна. М.Энхболдынхны томилгоо гадаадад суух элчингүүдээр үргэлжилж байна. Саяхан 10 Элчин сайдыг бөөндөөд баталчихлаа. Хүмүүсийн ам тааруу байна. Очиж очиж “С.Баяр, М.Энхсайхан хоёроос өөр Элчин сайд болчихоор хүн олдсонгүй юу даа” гээд нулимж байна. Хүмүүсийн зэвүүцлийг энэ хоёр хүн яагаад тэгтлээ хүргэж байгааг жаахан тодруулъя. Энэ хоёр эрхэм Монголд Ерөнхий сайд, сайд, …
-
23 November
Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев Чингис хааны удам гэнэ
Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг Чингис хааны удам болохыг Казахстаны эрдэмтэд тогтоосон гэнэ. Тус улсын генетикийн судлаачид нэгэн гайхалтай үр дүнд хүрсэн нь улсынхаа Ерөнхийлөгчийг Чингис хаантай генетикийн хувьд хамааралтай болохыг нотолсон явдал гэнэ. Ер нь Казахстаны эрдэмтэд Нурсултан Назарбаевыг Чингис хааны удам гэдгийг нотлох гэж байнга судалгаа шинжилгээ хийдэг аж. Тэгвэл сүүлийн үед Чингис хааныг казах хүн байсан гэх зэргээр …
-
23 November
Нүүрсний бизнес дахин унах эрсдэл ойрхон байна
Монголчууд бид аливаа асуудалд судалгаа тооцоотой хандахаас илүүтэй сураг чимээг “үнэн” мэтээр ойлгодог ард түмэн. Нэг хэсэг дэлхийн зах дээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний үнэ өсөхөд бид төр засгийн түвшинд арабын хаад шиг загнаж, уул уурхайн баялагаас олсон орлогыг нийгмийн халамжид тараасан. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш эргэж унахад бид амаа барьсан удаатай. Тэгвэл энэ …
-
23 November
С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч хаачив?
С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг шүүхэд шилжжээ. Прокуророос шүүхэд шилжүүлснийг өнгөрсөн долоо хоногт зарлав. 18 жилийн турш “нам жим” байсан энэ хэрэг шийдэгдэх шатандаа орлоо гэсэн үг. Энэ сайн хэрэг. С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн эзнийг олох зөвхөн ар гэрийнхнийх нь бус Монголын ард түмний хүсэл бий. Тийм ч учраас 1998 оны тэр хар өдрөөс хойш энэ хэргийн талаар элдэв …
-
22 November
Цас цэвэрлэх “тусгай хүчин” бэлэн байна
Хүйтний эрч чангарч нийслэлд хүндхэн нөхцөл байдалтайгаа тэмцэж байна. Хөдөө орон нутагт аймаг бүрийн засаг дарга нар арга хэмжээ авч ажиллаж байна. Гэхдээ нэг их дээрдсэн зүйл алга. Энэ их цас бидэнд “олны хүч оломгүй далай” гэдгийг мэдрүүлж байна. Нийслэлд орсон энэ их цаснаар замын түгжрэл дээд цэгтээ тулж, шинэ тутам бэлтгэгдэж байгаа жолоочдын “жинхэнэ шалгалт” болж байх шиг. Явж …
-
22 November
Допингийн цуурхалын сүүдэрт хэн нуугдаж байна вэ?
Дэлхий дахин дахь шуугианы мөрөөр Рио-де Жанейрогийн олимпийн тогтололтонд оролцох Оросын тамирчдын баг бүрэлдэхүүнтэй холбоотой хорхойсож, тачаадсан шуугиан дэгдсэн. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яг олмпийн тогтлолтын өмнө WADA дөрвөн жилийн турш допингийн бэлдмэлийн хэрэглээг хориглож, хязгаарлах үйл ажиллагааг зохион байгуулсан мэтээр цуурцгаав. Тэрээр далайн чинад руу юу юугүй нисэхээр бэлтгэж байсан хөнгөн атлетикийн тамирчдын олимпид оролцох эрхийг гэв гэнэт хасав. …
-
22 November
Хүйтэрсэн үед хүрэлцээгүй байдаг хөлдүү автобусан дээрээ микронуудыг “хүч” нэмье НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭЭН
Энэ жилийн 08 сарын 01 өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд микро автобуснуудыг явуулахыг хориглосон. Намар байсан болоод ч тэрүү нэг их мэдэрсэн шинжгүй том оврын автобусандаа чихэлдсээр л байлаа. Гэтэл эрс хүйтэрсэн эдгээр өдрүүдэд автобуснынх нь тоо хүрэлцэхгүй, хүнээ багтааж дийлэхгүй байна. Иргэд нийтийн тээврийн том оврын автобус хүлээж 30-45 минут гадаа зогсох нь энүүхэнд. Даарахаас үүдэлтэй өвчин эмгэг тусахад …
-
22 November
Хятад Улс Монгол Улсаас шаардав
БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан өнгөрөгч 20-ны өдөр XIV Далай Ламын Монгол Улсад хийж буй айлчлалын тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Далайн Ламын бүлэглэлийн Хятадыг хагалан бутаргах мөн чанарыг таньж, айлчлалаас гарах сөрөг үр дагаврыг арилгахыг Монгол Улсаас шаардаж байна” гэв. “XIV Далай Лам ойрын үед Монгол улсад айлчилж буй мэдээлэл явж байна. Үүнийг Хятад улс хэрхэн үзэж …
-
21 November
Шоуны дарга нарыг томилдог бус “сонгодог” байя
Монгол улсад дарга болох гэсэн хүсэлтэй хэдэн мянган иргэн бий. Нэг үгээр хурган даргын амтанд орсон гэхүүдээ. Дарга хүн өглөө ажилдаа ирэхээс үдэш хүртэл хүн хүлээн авч уулзаж асуудал шийдвэрлэх ажил хийнэ. Энэ нь зохих газарт нь уламжлах, зохих дарга нарт нь үүрэг өгөхөөс эхэлнэ. Байгууллагын арга хэмжээнд бэлтгэгдсэн зүйлд зориулсан үг хэлэх, тууз хайчлах, үүрэг чиглэл өгнө. Нэг үгээр …
-
21 November
Скайтел группийн ТУЗ-ын даргаар Сү.Батболдын хүү Б.Баттүшиг томилогджээ
“Скайтел” группийн удирдлагад өөрчлөлт оржээ. Тухайлбал, тус группийн Гүйцэтгэх захирал Д.Болор өнгөрсөн долоо хоногт ажлаа өгсөн байна. Одоогоор түүнийг тэргүүн дэд захирал Д.Нарантуяа орлож байгаа юм. Түүнчлэн “Скайтел” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан П.Батсайхан мөн ажлаа өгсөн байна. Түүний оронд “Алтай холдинг” группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг ажиллах аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг “Скайтел” …
-
19 November
Хотын захиргаа Уриалга гаргаж иргэд байгууллагууд идэвхитэй нэгдэж байна
2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20.00 цагаас Улаанбаатарт орж эхэлсэн цасны улмаас зарим хэсэгт одоогийн байдлаар цасны хэмжээ 20 см хүрлээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр цас үргэлжлэн орох төлөвтэй байна. Энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00.00 цагаас эхлэн Нийслэлийн хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК-ууд, Авто зам засвар арчлалт НӨҮГ зэрэг байгууллагуудын 149 ажилтан, 41 машин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл