Онцолсон

November, 2016

  • 21 November

    Скайтел группийн ТУЗ-ын даргаар Сү.Батболдын хүү Б.Баттүшиг томилогджээ

    “Скайтел” группийн удирдлагад өөрчлөлт оржээ. Тухайлбал, тус группийн Гүйцэтгэх захирал Д.Болор өнгөрсөн долоо хоногт ажлаа өгсөн байна. Одоогоор түүнийг тэргүүн дэд захирал Д.Нарантуяа орлож байгаа юм. Түүнчлэн “Скайтел” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн  даргаар ажиллаж байсан П.Батсайхан мөн ажлаа өгсөн байна. Түүний оронд “Алтай холдинг” группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг ажиллах аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг “Скайтел” …

  • 19 November

    Хотын захиргаа Уриалга гаргаж иргэд байгууллагууд идэвхитэй нэгдэж байна

    2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20.00 цагаас Улаанбаатарт орж эхэлсэн цасны улмаас зарим хэсэгт одоогийн байдлаар цасны хэмжээ 20 см хүрлээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр цас үргэлжлэн орох төлөвтэй байна. Энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00.00 цагаас эхлэн Нийслэлийн хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК-ууд, Авто зам засвар арчлалт НӨҮГ зэрэг байгууллагуудын 149 ажилтан, 41 машин …

  • 18 November

    Төрийн байгууллагуудын уялдаа муугаас иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байна

    Манай улс хил гаалийн шалгалт муутай байдаг юмуу бүү мэд хориотой гэсэн бүр хилээр “нэвтэрч” байна. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдэд хортой гээд зарласан бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулахгүй байх боломж байхгүй ч юмуу бүү мэд. Ямар ч байсан хортой гээд байхад л “ачаалаад” л “зөөгөөд” байна. Энэ мэт улсын байгууллагын уялдаа холбоо муугаас болж иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Хамгийн …

  • 18 November

    Баяруудаар Эрээнийг “ивээн тэтгэхээ” зогсооё

    Баярууд ойртсоор. 40 гаран хоногийн дараа шинэ он солигдож 2017-н онтой золгох нь. Дэлхий даяар хамгийн өргөн тэмдэглэдэг баяр бол мэдээж шинэ жилийн баяр. Дараа нь бидний уламжлалт баяр цагаан сар болно. Баярууд болдогоороо л болно харин үүнд дээр нэгэн “эмзэглэмээр” зүйл бол Хятадаас хямд орж ирдэг бараа бүтээгдэхүүнийг худалдан авч эхэлнэ. Шинэ жилийн ширээн Хятад хүнсээр дүүрч, сальют, гацуур, …

  • 18 November

    Эх орноосоо “урвасан” ч Элчин сайдаар шагнадаг Монгол Улс

    -Хоёр хөршөөсөө суралцах болоогүй юу- Монгол Улс “мажийж” буйг гадна, дотныхон хэлсээр байгаа. Ихдээ л 50 жил болно гэдгийг энд тэндхийн судлаачид ч бичээд байна. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад бүгд хулгайч, луйварчин, авлигачин, оффшорчин болсон энэ үед ховдог шунахай сэтгэлгүй төрийн түшээг олно гэдэг бухал өвсөн дотроос зүү эрэхтэй адил хэцүү зүйл. Гаднын зарим устаж үгүй болсон орны жишгээс харахад төрөөс төрсөн …

  • 17 November

    С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаар томиллоо

    Өнөөдөр болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим томилгоонуудыг хийлээ. Тухайлбал, шинээр томилох 10 Элчин сайдын томилгоо юм. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нарын 10 хүнийг Элчин сайдаар томилсон бөгөөд С.Баярын хувьд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Элчин сайдаар, М.Энхсайханы хувьд Шведийн Вант Улсад Элчин сайдаар тус тус томилогдов. Ямартай ч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон МАН-ын тохиролцоогоор Англи дахь …

  • 17 November

    Далай ламын айлчлалыг цаг үеэ олоогүй гэв

    Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай лам энэ сард Монголд айлчилахаар болсонтой холбогдуулан Монголын Бурханы шашины “Шинэ төв”-өөс  мэдээлэл хийлээ. Манай улсад Далай лам 2011 оны 11 сард айлчилж байсан  билээ. Тэгвэл  энэ удаагийн албан ёсны айлчлал маргааш эхлэх юм байна. Далай ламын айлчлал 11-р сарын 18-наас 22-ны хооронд болж айлчлал өндөрлөх болно гэж Монголын Бурханы шашинтны “Шинэ төв”-ийн тэргүүн Их Хүрээ хийдийн …

  • 17 November

    Ямар ч хоббигүй хүн “архины хамааралтай” болдог аж

    Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал Монгол хүнд маш хэцүү байгаа тухай мэдээлэл газар авсаар байна. Иргэдийн дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй байгаа. Үүний томоохон жишээ нь архинд донтох юм. Дэлхий нийтийн судалгаагаар үзэхэд сэтгэц шаналалын хамгийн томоохон эмгэг болох гутралд орсон хүмүүсийн 70-с дээш хувь нь архи, тамхи, мансууруулах бодисонд донтдог байна. Архинд донтсон иргэдийн дунд хийсэн …

  • 16 November

    Засгийн газраас мэдэгдэл гаргалаа

    -Ерөнхий сайд “Эрдэнэт”-д ба Оюутолгойд- Зарим хэвлэлд “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эздийнхээ авсан “Эрдэнэт”-т очоогүй байж, Оюутолгойд омогдож омогдож ирлээ” гэж бичжээ. Сэтгүүлзүйн үүрэг, сэтгүүлзүйн ажил гэдэг утгаар нь тухайн редакцын бодлого, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхийг хүндэтгэж байна. Харин бодит үнэнээс хол зөрж, хэт улс төрийн зорилгоор зориудын гүтгэлэг тараах нь сэтгүүлзүйн үүрэг биш юм. Ийм “ажил”-ын нэгэн жишээ нь дээрх …

  • 16 November

    “Цагаан шонхор шувууг цэнгүүлэх” ёслолын арга хэмжээ зохион байгууллаа

      Дэлхийн шувуулахуйн /шувуугаар ан хийх/ өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн хүрээнд Монголын Шувуулахуйн холбоотой хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дахь Алтан Шонхорын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цагаан шонхорыг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслолын зохион байгуулав.  Анх 1994 оны 6-р сарын 6-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга, МУ-ын гавьяат хуульч, …

  • 16 November

    Боловсролыг “бараа /таваар/” болгосны уршиг…

    Манай улс зах зээлийн нийгэмд (үнэндээ бол капиталист) нийгэмд хөл тавьснаас хойш гуравдахь арван жилийн нүүрийг үзэж, нэлээд хугацааг ардаа орхисон. Энэ хугацаанд манай боловсролын салбар шинэчлэлт өөрчлөлтийн далбаан доор, байнгын хөдөлгөөн дор оршсоор ирсэн боловч ердөө ч ахиж дэвшиж сайжирахгүй нэгэн зүйл байсаар байгаа нь хүмүүжил юм. Хүмүүжил, сахилга бат гэж ярихаар л социализм, коммунизм болчихдог мэтээр ойлгох болж. …

  • 15 November

    Баянзүрх дүүргийн прокурорууд авлигын хэргээр улс төрийн албан тушаалтнуудаа “чирч” эхлэх үү

    БЗД-ийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах прокурор О, хяналтын прокурор Н нарыг албан үүргээ гүйцэтгэх явцдаа онц их хэмжээний авлига авсан хэргээр өнгөрсөн долоо хоногт буюу 2016.11.09-ний өдөр урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьжээ. АТГ-аас Эрүүгийн хуулийн 268.2 дахь хэсэгт заагдсан хүнд гэмт хэргийг үйлдсэн гэдэг үндэслэлээр хорьсон байна. Тус заалтанд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хууль бусаар хөрөнгөжих,  268.2/Хээл хахууль авах, гэсэн заалт бий. …

  • 15 November

    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хууль зөрчсөн үйлдэлтэй “эвлэрсэн үү”

    Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын ээлжит сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болов. Улмаар ирц хүрээгүй зарим тойрогт 10 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт санал хураалт явуулсан юм. Нэмэлт санал хураалтын үеэр Баянзүрх дүүргийн АН-аас нэр дэвшигчид мөнгө тараасан гэх асуудал хэвлэлээр цацагдаж, үүнийг хуулийн байгууллага шалгаж байна. Улмаар шалгагдаж байгаа зургаан хүний нэрийг түр түдгэлзүүлээд байгаа юм. …

  • 15 November

    Жинхэнэ “авьяаслаг Монгол”-ыг барууны ковер дуучдаас хаймааргүй байна

    Авъяаслаг Монголчууд шоу  үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадаж байна. Олон улсын стандарт гэж үүнийг л хэлдэг байх хэмээн шагшин магтах нь бий. Гэвч шүүгчдээс эхлээд зохион байгуулалтын зарим асуудал хэл ам таталсаар байна. Иргэд саналаа цахимаар өгч шилдгүүдийг тодруулсан. Тэгсэн ч шүүгчдийн саналаар тодруулсан Монгол авъяасыг хайж байгаа нэвтрүүлэгт барууны дууг эвлэгхэн дуулсан охин финалд шалгарчихаж байх жишээтэй. Уг нь …

  • 14 November

    УИХ-ын гишүүд 1 сая ам.доллараар улсаа худалдсан уу

    -С.Баярцогт Оюутолгойгоос авсан 1 сая ам.доллараа оффшорт нуусан уу- Эх оронч эрсийн “Дархан Монгол Ногоон Нэгдэл”-ээс доорхи постийг өөрсдийн фэйсбүүк хуудастаа байршуулжээ. “…2010 оны “Өнөөдөр” сонины 257 дугаарт мэдэгдэл хэвлүүлснээс үзвэл: “Ноён Фрийдланд Монголын төрийг худалдан авахын тулд УИХ-ын 76 гишүүн бүрт нэг, нэг сая доллар өгсөн. Үүнийг ч гишүүд хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэ үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн 21 …