Онцолсон

March, 2016

  • 22 March

    Шуурхай мэдээ: Яг одоо АТГ Н.Энхбаяраас байцаалт авч байна

     Яг одоо Төрийн ордон дотор Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаяраас байцаалт авч байгаа гэх мэдээлэл ирлээ. Үүний дараа түүнийг баривчилж магадгүй байдал үүссэн байж болзошгүй. Тиймээс ч МАХН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны гадаа цуглаж, намын удирдлагууд нь асуудлыг тодруулахаар ордон руу нэвтэрсэн байдалтай байна.  үргэлжлүүлэн шуурхай мэдээллэх болно Х. Баяраа

  • 22 March

    Үрээ голсон Монголын Хатан Ухаантнууд хаана яваад байна аа

    Дөнгөж дөрөвхөн настай нялхаараа хүүхэд амьдаараа зэрлэг нохойд идүүлж, бүхэл бүтэн есөн цаг бяцхан биедээ тэсэмгүй их өвчин шаналлыг мэдэрч тарчилсаар хорвоог орхилоо. Өсвөр насны охин найзынхаа эхэд янхан, биеэ үнэлэгч гэж доромжлуулан амиа хорлохыг завдав. Ой гаранхан настай бяцхан охин өвлийн тэсгим хүйтэнд эхдээ гологдон орцонд хаягдаж нас барлаа. Өчигдөрхөн зочид буудлын өрөөнд ой дөрвөн сартай охиныг эх нь …

  • 21 March

    “Монгол” хэмээн овоглуулахын тулд 15 000 000 төгрөг ирээдүйд төлнө

    Монгол улсын өрийн хэмжээ хэрээс хэтэрч иргэд ихээхэн бухимдах болсон. Удирдаж чадахгүй бол олон улсаас тусламж хүсье, олон улсын нэртэй аудит оруулая гэх мэтээр бухимдлаа илэрхийлэх иргэд олширсоор. Амьдрал ядуураад инфляци өсч, дотоодын нийт бүтээгдэхүүний нэгж өртөг буурч, аж ахуй нэгжүүд дампуурч, ажилгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөж байгаа энэ үед эдийн засаг хүчээ алдаж байгааг учир мэдэх үе үеийн …

  • 21 March

    Мүүнийн “урхинд өртөгсөд”-ийн үнэн төрх

    Сүүлийн хэдэн сарын турш манайхны ярьж, бичих болсон гол сэдвүүдийн нэг нь яах аргагүй Мүүнийн шашин байлаа. Хэдийгээр манайд төдийгүй дэлхийн олон улс оронд түгэн дэлгэрсэн энэхүү шашны урсгалын хөгжил, үйл ажиллагааны чиглэл, гишүүдийн үзэл санааны онцлог төдийлөн шинэлэг сэдэв бус боловч хэн хүний анхаарлыг татахуйц үйл явдал богино хугацаанд өрнөөд амжив. Гэвч энд хэн нэг олны танил эрхмийн шашин …

  • 21 March

    Хүнсээр дамжуулан өөрсдийгөө хордуулсаар байх уу

    Таны амаар орж биед шингэж байгаа бүхий л зүйлийг хагас зуун жилийн өмнө өөрсдөө 100 хувь үйлдвэрлэж иддэг байлаа. Малын махаар төрөл бүрийн хоол бэлтгэж, гурилын хэрэглээ өндөртэй, цагаан идээ байр суурь өндөртэй, малын гаралтай тос гэх мэт бүх зүлийн гарал үүсэл нь тодорхой байдаг байлаа. Гэтэл сүүлийн 20-25 жилийн дотор л байдал эсэргээрээ бүрэн эргэсэн. Хаана, хэн, хэзээ үйлдвэрлэсэн …

  • 17 March

    Д.Авирмэд: Эрүүл мэндийн салбарын эзэнгүйдлийн хохирлыг хүүхдүүд үүрч байна /видео/

    Монголын Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэд эрүүл мэндийн салбарын эзэнгүйдлийн хохирлыг хүүхдүүд  үүрч байгааг хэллээ. 2015 оны 3 сараас эхлэн нийт 24 мянган хүн улаанбурхан өвчнөөр өвдөж сүүлийн 1-2 сарын дотор 17 хүүхэд харамсалтайгаар нас бараад байгаа тухай мэдээг даваа гарагт Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбоо олон нийтэд мэдээллэсэн билээ. Холбооны тэргүүн Д.Авирмэд халдварт өвчин …

  • 17 March

    Монгол уламжлалын тухай мэдээлэл

    Аягаа хөмөрч тавьдаггүй Араг сандайлж суудаггүй Алга хоосон ташдаггүй Амьтан тамалж зовоодоггүй Авдар сав онгорхой хаядаггүй Арцны галыг үлээж унтраадаггүй Архадын ёроол хоосолдоггүй Аянчин гийчинг ад үздэггүй Босгон дээр суудаггүй Болсон идээнээс өнгөрдөггүй Багана хоорондуур гардаггүй Бүс малгайгаа сольдоггүй Бурхан шүтээн рүү хөл жийдэггүй Буруу гараар хүнд юм өгдөггүй Буцааж тус нэхдэггүй Буйран дээрээ гишгэдэггүй Буурлын минь ёс жаяг ийм …

  • 17 March

    Улс орноо удирдаж чадахгүй бол… “НҮБ”-ээс тусламж хүсье Иргэдээ!

    1990-ээд он гарсаар ардчилал гэсэн нэрэн дор аз жаргалгүйгээр амьдрах болсон. Нийгмийн болох болохгүйг хүн бүр харж байгаа энэ үед ямар нэгэн үйл ажиллагаа, данс нь нийгмийн хамгийн том шүүмжлэгчид болох иргэдийн нүднээ илхэн болсон. Иргэн бүр улс орноо сайн сайхан байлгахын төлөө болж бүтэхгүй бүртэй дуу хоолойгоо нийлүүлэн тэмцдэг. Нийгэмд болохгүй байгаа маш олон зүйлс байгааг олон нийтийн цахим …

  • 17 March

    Цас зудтай хөдөө орон нутгийнханд Засгийн газрын авто баазын хамт олон хандив өргөжээ

    Монгол орон даяар  цас зудны аюул учирч, мал бүхий иргэд байгалийн гамшигтай нүүр талж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа төр засгийн байгууллагууд болон ТББ-ууд цас зудны байдалтай байгаа хөдөө орон нутагт хандив тусламжийн гараа сунгаж байгаа таатай мэдээллүүд гарах боллоо. Тэдгээр байгууллагын нэг бол Засгийн газрын Авто баазын хамт олон юм. Тус авто баазын хамт олны зүгээс …

  • 16 March

    М.Баярмагнайг 100 сая төгрөг залилсаныг шүүх тогтоожээ

    “Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай нутаг нэгтнээсээ 100 сая төгрөг залилсан гэх мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтийн дунд дуулиан тарьсан. Тодруулбал, түүнийг хоёр жилийн өмнө нутгийн дүүгээсээ 100 сая төгрөг зээлчихээд өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй, зугатаасаар байгаа гэсэн юм. Тэгвэл уг хэргийг саяхан Хан-Уул дүүргийн тойргийн шүүхэд хэлэлцжээ. Анхан шатны шүүхээс М.Баярмагнайг иргэн Д.Цогтбаатараас авсан “100 сая төгрөгөө эргүүлэн төлж, хохирлыг нь барагдуул” …

  • 16 March

    Сонгинохайрхан дүүрэгт “гал гарлаа”

    Гал, усны гашуун зовлон хэлж ирдэггүй. Гэнэт л тохиолдох гай  гамшийн үед хүн урьдчилсан бэлтгэлтэй, овсгоо самбаатай байж өөрийн болоод өрөөлийн амь насыг авардаг билээ. Тэгвэл Монгол Улсын Шадар сайдын зүгээс “Галын аюулаас урьдчилсан сэргийлэх сургалт, гал түймэр унтраах тактикийн сургууль”-ийг зохион байгууллах удирдамжыг баталсан байна. Энэ дагуу өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, …

  • 16 March

    Хүүхдийн номны агуулгад шалгалт хийв

    Сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдэд зориулсан ном, зурагт хуудасны агуулга хүүхдийн бие бялдар, нас сэтгэхүйн хувьд тохиромжгүй байна гэсэн гомдол тус газарт удаа дараа ирсэн учир ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотод байрлах номын худалдааны дэлгүүрүүд болох “Мажестик”, “Интерном”, “Мирном”, “Аз орчлон” дэлгүүрүүдийн …

  • 15 March

    Малчны зээлийн хүү 10 хувь боллоо

    Монголын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн хүүг жилийн 10 хувь болгон бууруулж байгаа талаар ХХАА-н Сайд Р.Бурмаа, Төрийн банкны удирдлагууд мэдээлэл хийлээ. Мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэг техник технологийг нэвтрүүлэн экспортыг дэмжих, малчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах ажлыг эхлүүлсэн. ХХАА-н Сайд Р.Бурмаа …

  • 15 March

    Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын 1400 км-ийн цаанаас илгээсэн бэлэг юу байв…

    МУГЖ С.Жавхлан Т.Баясгалан нар 13 жилийн дараа эргэн нэгджээ. Тэдний нийлж тоглолт хийх болсныг зарим үзэгчид “С.Жавхлан, Т.Баясгалан нарыг нийлтэл хямарч дээ Монгол минь” хэмээн шоглон бичиж, сошиэл ертөнцөд наргиан бий болгож байна. Дуу хуурын аялгуунд монголчууд уярахдаа бүх гэм нүгэл, жаргал зовлонг нэгээхэн хэсэг мартаж чаддаг. Энэ хямралын үед тийм л итгэл урмыг бэлэглэхээр С.Жавхлан Т.Баясгалан нар нэгдээ бизээ. …

  • 15 March

    Таван орны шилдэг Шатарчид Улаанбаатар хотноо өрсөлдөж байна

    Дэлхийн Монголчууд Глобал сангаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр Чингис зочид буудалд нээлтээ хийлээ. Монгол, Тува, Өвөр Монгол, Халимаг, Буриад улсуудын шилдэг шатарчид “Монгол Туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээнд” ийнхүү өрсөлдөж байна. Тодруулбал, уг наадамд Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриадын шилдэг нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчид, монголын шилдэг 4 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин …