Онцолсон

September, 2015

  • 16 September

    Үйлдвэрлэлийн ослоор аавыгаа алдсан 4 настайд хүүгийн ээжид амьдрал “бэлэглэе”…, хүмүүсээ

    Хүний амьдрал жаргал, зовлон сүлэлддэг жамтай. Гэвч дэм дэмэндээ, дээс эрчиндээ явж зовлонг сөрж зогсдог нь хүмүүний амьдралын утга учир билээ. 20 гаруйхан настай сайхан охин үр нь “хорт хавдартай, найдваргүй” гэсэн эмнэлгийн тодорхойлолт, бичиг цаас барьсаар нэг эгч ирж уулзсан юм. Бүх л эмнэлэг, эмч домч, лам хараар яваад арга тасарсан энэ ээж туулсан бүхнээ ярихдаа “нулимс цувуулна.” Арга …

  • 15 September

    Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүдийн нээлттэй хаалганы өдөрлөг зохиогдож байна

    Нийслэлийн есөн дүүрэг нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэлийн төвүүд өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Нийт есөн дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийн төвүүд оролцох бөгөөд давхар улирлынхаа тайланг хамгаалах юм. Өдөрлөг гурав хоногийн хугацанд үргэлжилж өдөр өдөртөө гурав гурван дүүрэг өөсрдийн хийсэн ажил, үр дүнг удирдлагууддаа болон иргэдэд тайлагнах зорилготойгоор зохиогдож байна. Өнөөдрийн …

  • 15 September

    Өмгөөлөгчид ерөнхий шүүгчийн захирамжтай танилцлаа

    Л.Гансүх нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ шүүх бүрэлдэхүүнийг томилсон тус шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж байхгүй тул бүрэлдэхүүнээс татгалзаж байна хэмээснээс шүүх хурал түр завсарласан юм.         Шүүгдэгчдийн өмгөөлөгчид тус шүүхийн ерөнхий шүүгч М.Алдарын гаргасан захирамжтай танилцсан тул шүүх хурал дэгийн дагуу үргэлжилж …

  • 15 September

    ИЗНН-аас Р.Булгамаа, З.Ган-Очир нарт итгэл хүлээлгэж, дэд сайдын суудалд нэр дэвшүүллээ

    Засгийн газар удаан хугацааны турш “хүлээлтэнд” орсны эцэст саяхнаас л “нөхөгдөж” эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногт 6 сайд томилогдож ажлаа хүлээж авсан. Одоо дэд сайдуудын “сунгаа” явагдаж байна. ИЗНН-д энэ удаад сайдын суудал оногдоогүй. Харин 2 дэд сайдын суудал оногдсон бололтой. Тиймээс Иргэний Зориг Ногоон Намын /ИЗНН/ Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, 2 дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулсан байна. Энэ …

  • 15 September

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 5 нас хүрлээ

    Анх 5 жилийн өмнө шарилж дүүрэн ургасан дэд бүтэц гэх зүйлгүй хоосон талбайд 27 хүн 27 бээлий, 5 хүрзтэй ажлаа эхлүүлж байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эдүгээ нийслэлийн иргэдийн зорин очих дуртай газар болжээ. Орчин үеийн цаг завгүй амьдралд дэлхий нийтээрээ эрүүл амьдрах хэв маягийг чухалчилж буй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 5 жилийн бүтээн байгуулалтын ойд зориулан өнгөрсөн амралтын өдрүүдэд “ЭРҮҮЛ ОРЧИН-ЭРҮҮЛ …

  • 14 September

    Томоохон зах, худалдааны төвүүдийн ажлын цагийн хуваарийг түр өөрчиллөө

    Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурлыг энэ сарын 15-19-ний өдүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт түр зохицуулалт хийж, “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Сандэй плаза” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн захууд 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд амрахаар боллоо.  “Өгөөмөр” техникийн захын есдүгээр сарын 15-ны ажлын өдрийн …

  • 14 September

    Монголын анхны “Цахим сэтгүүлч” мэргэжлийн анги элсэлтээ авч эхэллээ

    Монголын Сайтын Холбооны санаачилгаар Отгонтэнгэр Их Сургууль дээр “Цахим сэтгүүлч” мэргэжлээр анх удаа бакалаврын зэрэг олгох 2.5 жилийн оройн ангийн элсэлт явагдаж эхэллээ. Та энэхүү ангид элсэн суралцсанаар Монгол улсын анхны Цахим сэтгүүлч мэргэжилтэй боловсон хүчин болж төгсөнө. Герман, ОХУ-д мөрдөж буй Цахим сэтгүүлзүйн дээд боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг судалж боловсруулсан сургалтын хөтөлбөр /орчин үеийн цахим сэтгүүлзүйн шаардлагад бүрэн нийцсэн …

  • 14 September

    Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойд зориулж УИХ-ын даргын хэлсэн үг

    Монгол Улсын Ерөнхийлөгч өө Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, 1990 оны Ардын Их Хурлын дарга, орлогч дарга нар аа, Улсын Бага Хурлын гишүүд, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд оролцож байгаа эрхэм хүндэт Та бүхэнд болон монголын ард түмэнд  …

  • 14 September

    УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо

    Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан 2015.09.13-ны Ням гарагт 55,3 хувийн ирцтэй эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан нээснийг мэдэгдье гэхэд хөгжимт Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд, хүндэтгэлийн хуралдаанд оролцож буй зочид, төлөөлөгчид …

  • 12 September

    “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн гурван өдөр үргэлжилнэ

    Олон ястны өлгий алс хол орших Ховд нутгийнхан “Ховд аймгийн өдрүүд” өдөрлөгийг нийслэл Улаанбаатар хотын төв Чингисийн талбайд уржигдар зохион байгуулсан. Өөрсдийн гэсэн өвөрмөц заншилтай Ховд нутгийнхан маань нийслэлчүүддээ өөрсдийн хийж бүтээсэн брэнд бүтээгдэхүүн болон урлаг соёлын арга хэмжээгээр дамжуулан авъяас билэг зан заншилаа танилцуулж байгаа юм. Өнөөдрөөс  эхлэн тэд “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаагаа нээлээ. Үзэсгэлэн худалдаа 12-14-ны өдрүүдэд Тусгаар …

  • 11 September

    Монголыг Оюутолгой биш “Оюунлиг” толгой “авч явна”

    Монголчууд улс боловсролын түвшингээр дэлхийд дээгүүрт давхидаг. Нэн ялангуяа хүн бүр суурь боловсрол эзэмшсэн гэж “цээжээ дэлддэг”. Гэвч 09 сарын 01-нд хичээлийн шинэ жил эхэлсэн өдөр гудамжинд самар зараад, гэр бүлээ тэжээлцэх гээд сууж байсан Зулаа охиноор жишээ татан бодоход ийм дүр зурагт бид хэдийнэ дасаж орхиж. “http://www.ugluu.mn/150740.html “ Сургуулийн насны хүүхэд багачууд хичээл сургуульдаа яарах биш, харин гудамжинд гуйлга гуйгаад, …

  • 11 September

    С.Батцэцэг Дэлхийн хошой аварга боллоо

    АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болж байгаа ДАШТ-ний эмэгтэй чөлөөт бөхийн 55, 58, 63, 76 кг, эрэгтэй 65 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан өчигдөр эхэлж үргэлжилж байна. Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63кг-д дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, Лондонгийн олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг нэгдүгээр тойрогт унгарын бөх Габриэлла Слейцийг 12:1, хоёрдугаар тойрогт туркийн Бусе Тосунийг 10:0, гуравдугаар тойрогт …

  • 11 September

    Олон ястан Ховдчууд Чингис хааны талбайг “эзэгнэлээ” /фото/

    Нийслэл Улаанбаатар хотноо олон ястны өлгий “Ховд аймгийн өдрүүд” болж байна. Үхрийн бөөр шиг алаг хэрнээ Ихрийн сэтгэлтэй олон ястан үндэстэн өчигдөр аймаг сурталчилах арга хэмжээний нээлтээ улсын нийслэлийн төв Чингис хааны талбайдаа сүр дуулиантайхан хийлээ. Захчин, дөрвөд, мянгад, торгууд, өөлд, урианхай, казах, халх гээд олон ястнууд үндэснийхээ хувцас хэрэглэлээр гоёж, бүжиг наадмаа хийн, идээ ундаагаа дэлгэж Улаанбаатарчуудыг “ангайлгалаа”. Чингис …

  • 11 September

    “Танай шүүх надад хамаагүй”

    Нийгэмд дуулиан дэгдээхийн хэрээр шүүх хэрхэн шийдэх нь олон түмэнд хүлээлт үүсгэж буй Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр товлосон ёсоор эхэлсэн ч хойшиллоо. Өмнө нь дөрвөн удаа хойшилж байсан шүүх хурлыг цагдан хорих 461 дүгээр ангид хийх байсныг өмгөөлөгчид нь чадлаараа эсэргүүцсээр шүүхийн танхимд хийлгэх болсон …

  • 11 September

    Өмгөөлөгч нар шүүхийг үл хүндэтгэлээ

    Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд  2015 оны 09 сарын 10-ны өдрийн 10,00 цагаас эхэлсэн боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баасандорж, Л. Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна, хүсэлтээ бичгээр гаргана гэснээр шүүх хуралдааныг орхин гарсан байна. Тэд хүсэлтээ бичгээр ч гаргаагүй байна.  Өмгөөлөгч нар  шүүх …