Онцолсон

September, 2015

  • 10 September

    Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар: Шагнал бол шударга ёсны хэмжүүр байх ёстой

    Төрийн шагналын тухай хууль боловсруулах ажлын явцыг танилцуулаач? Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 15 дугаар захирамжаар Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажиллалаа. Энэ хугацаанд ажлын хэсэг 21 удаа уулзаж хуралдаж, нийгмийн дэд бүлгүүдийн төлөөллөөс санал авч, Иргэний танхимаар хэлэлцүүлж саналыг тусгаж ирсэн. Монгол Улсын Төрийн шагналын тухай хуулийн төсөл үндсэндээ бэлэн …

  • 9 September

    Маргааш Чингис хааны талбайд Ховдын олон ястнууд “чуулна”

    Уулс, үүлс, тарвасны өлгий болсон холын цуутай Ховд нутгийнхан энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо “Ховд аймгийг сурталчилах өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна. Маргааш нийслэлийн төв талбай болох Чингис хааны талбайд 10 цагаас аймаг сурталчилах өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа болох аж. Нээлтийн үеэр олон угсаатны өлгий болсон Ховд аймгийн 16 сумын ардын авьяастнуудын урлагийн тоглолт болохын зэрэгцээ сум тус бүр гэр барих …

  • 9 September

    Л.Гансүхийн шүүх хурал хаана болох вэ?

    Л.Гансүхэд холбогдох хэргийн шүүх хуралдаан болох гэж буйтай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаагаас дараах тодруулгыг авлаа. Л.Гансүхэд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хаана явуулах талаар  Л.Гансүх болон түүний өмгөөлөгчөөс танайд хүсэлт гаргасан гэсэн. Хэрхэн хариу өгсөн бол ? Л.Гансүх, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүх хуралдааныг нээлттэй явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд …

  • 9 September

    Орон сууцны үнийн индекс өмнөх оноос 10,1 хувиар буурчээ

    2015 оны 08-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгаагаар ОСҮИ 08-р сард 11.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт …

  • 9 September

    Шинээр томилогдсон сайд нарт тамгыг нь гардууллаа

    УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд Цэрэндашийн Оюунбаатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд Баярбаатарын Болор, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Намдагийн Батцэрэг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд Зангадын Баянсэлэнгэ, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн сайд Мөнхчулууны Зоригт, Монгол Улсын Засгийн газрын …

  • 8 September

    Сэтгүүлчдэд мөнгө өгсөн баримтыг хуурамчаар үйлдсэн байна гэжээ

    Саяхан олон нийтийн цахим сүлжээгээр нийслэлээс зохион байгуулсан Даншиг наадам болон Алдрын од үйл ажиллагааг сурвалжлахад сэтгүүлчдэд мөнгө тараасан талаар гарын үсэг бүхий баримт дэлгэгдсэн. Энэ талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдээс МСНЭ-д гомдол гаргасан байна. Мөн сүүлийн үед хэн дуртай нь МСНЭ-ийн нэрийг барьж үйл ажиллагаа явуулах, ашиг хонжоо хайх болсон талаар өнөөдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг, С.Шаравдорж …

  • 8 September

    Л.Гансүх шүүх хурлыг шоронд хийхийг эсэргүүцжээ

    Өнгөрсөн 7 хоногт экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Миний ойр дотны хүмүүсийг хэрэгт унагаж байна” гэж мэдэгдсэн. Үүний гол төлөөлөгч гэж хэлж болох хүн бол түүний ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх билээ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3,6 тэрбум төгрөг завшсан хэргээр буруутгагдан Ганц-д хоригдож байгаа. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн 2-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй …

  • 8 September

    Төсвөө алдагдалгүй болгож, өрөө хүндрэлгүй төлөх боломж бидэнд бий юу

    Эдийн засаг энэ онд таван хувийн өсөлттэй гарах төсөөлөл хийж байв. Гэвч оны эхний хагас жилээр гурван хувийн өсөлттэй гарсан. Ийнхүү доогуур гарсанд томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажил удааширсан нь нөлөөлжээ. Тухайлбал, оны эхний долоон сарын байдлаар төсвийн зарлага, санхүүжилт төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр дутуу хийгдсэн байна. Энэ нь төсвийн орлого бүрдэхгүй байгаатай холбоотой.  Засгийн газар улсын төсвийн төлөвлөсөн …

  • 8 September

    Самар зардаг бяцхан охин сургуулийн сурагч боллоо

    Монголчууд бид нэгнээ гэсэн сэтгэлтэй, бусдыг энэрч хайрлан, тусалж дэмжиж чаддаг өгөөмөр сэтгэлтэй ард түмэн юм. Бусдыг хүнд хэцүү, мөн боломж бололцоогүй болсон үед сэтгэл санаа, эд хөрөнгөөр тусалж дэмжин нэгэндээ итгэл, урам зориг хайрласаар байгаа билээ. Үүний нэг тод жишээ нь бидний өмнөх нийтлэлүүдээр уншигч танд хүргэж байсан, өдөржин самар заран сууж гэрээ тэжээдэг бяцхан охин Зулаа юм. Зулаа: Сургуульд сурмаар …

  • 8 September

    “Тоглоомчин” гишүүнийг “өргөж чадсан” Н.Энхбаяр энэ төрд “том” юм

    Нам, эрх мэдэлтнийг “ёсчлон” дагавал ам тосддогийн жишээг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “баталсан” нэгэн. Одоо тэрбээр шат ахиж бүхэл бүтэн салбарын яамыг толгойлохоор нэр нь яригдаж буй. Мэдлэг боловсрол нимгэн, энэ салбарын талаар “А” ч байхгүй хүнээр удирдуулахаар яригдаж буй хөөрхийлөлтэй энэ салбар бол “Барилга, хот байгуулалтын салбар”. “Гмшүүд дотроо ганц цалингийн зээлтэй нь”, “гэр хороололд амьдардаг”, “эгэл ардын амьдралаас урлс …

  • 7 September

    “Монголын мистер 2015” Бодибилдингийн спортын шилдгийн шилдгүүд тодорлоо

    “МОНГОЛЫН МИСТЕР-2015” 24 дэхь удаагийн бодибилдинг фитнессийн УАШТэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны бямба гарагт амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд нийт 31 клубын 105 тамирчин 13 жингийн ангилалд өрсөлдөж багийн дүнгээр 1-р байранд Чийрэг монгол, 2-р байранд Perfect body клуб, 3-р байранд Голден жим клуб шалгарлаа. Мөн тус тэмцээний үеэр МҮОХорооны Алтан Очир одонгоор Монголын мистер Б.Батсуурь, Олимпын …

  • 7 September

    Эдийн засгийн хүндрэлийн шалтгаан төсвийн алдагдал

    Эдийн засгийн хүндрэлийг иргэд аяганы хийц, халаасан дахь мөнгөөрөө мэдэрч ёстой л урд хойд хормойгоо хэсэгчлэн нөхөж цойлдож суугаа. Гэтэл өнөөдөр Сангийн яам, БОАЖНХЯ зэрэг зургаан яам  толгойлох сайдгүй, Засгийн газар бүрдээгүй байна. Ийнхүү төр засаг бүрэн эмхрээгүй тул уг хүндрэлийг даван туулах хууль, бодлого хэрэгжихгүй байгаа. Өөрөөр хэлбэл, шаварт суусан машин шиг хий эргэж буй юм. Тэгвэл манай улсын …

  • 7 September

    “Шилэрдэг” Г.Шийлэгдамба намын даргадаа “гардуулжээ”

    Үе үе алга болж үхрийн дуунаар сэрж ажилдаа ирэх болсон ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба сайдын ажлаа аваад эдүгээ бараг тавантай сураг тасран алга болжээ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн пүрэв гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяр нь намынхаа Гүйцэтгэх товчооны хурал хийх гээд Генсекээ дуудуулахад нь ажил дээрээ ч байхгүй, нам дээр ч үзэгдэхгүй хэд хоног “шилрэн” алга болсон  сураг гаргасан байна. МАХН-ын …

  • 5 September

    Хүн  хүндээ  дэм болцгоое

    Хүн болж төрнө гэдэг атга будааг  зүүний үзүүрт асгахад тогтож үлддэг  ширхэг будаатай адилхан гэж Монголчууд  ярьдаг.  Гэвч хүмүүн заяаг олоод төрсөн  боловч амьдралын эрхээр хүн бүр адил тэгш хувь заяатай байддаггүй нь харамсалтай. Хоногийн хоол, талхны мөнгөө олохын тулд  үүрийн таван жингээр босож, үдшийн бүрий болтол  хөдөлмөрлөөд  дөнгөн данган амьдралаа залгуулж яваа нэгэн байхад өдөрт хэдэн сая төгрөгийг  хоол …

  • 5 September

    “МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг фитнессийн УАШТ-ний фото

    Өнөөдөр Монголын Бодибилдингийн спорт үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан “МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг фитнессийн УАШТэмцээн Бөхийн өргөөнд болж байна. Уг тэмцээнд монголын хамгийн үе үеийн мастерууд болон шилдэгийн шилдэгүүдийг тодруулах юм. Бие бялдарын хөгжлийг гайхалтай харуулсан бөгөөд тэсвэр тэвчээр эр зоригийг шалгах тус тэмцээнд Монголын бүхий л фитнесс клубууд болон хот, орон нутгаас 13 жинд өрсөлдөхөөр тамирчид оролцож байна. Анх бодибилдингийн …