Онцолсон

August, 2015

  • 10 August

    Дургүй Р.Амаржаргалыг  “дарж ” Сангийн сайдаар, дуртай Б.Наранхүүг “өргөж” Зам тээврийн сайдаар томилно гэнэ үү

    Шийдлийн Засгийн газраас зургаан суудал онгойж, үүнийг бөглөх “их тулаан” сонгуулийн өмнөх марафон болж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар Шадар сайд болох нь гэх мэдээнд бол одоо цочихоо больжээ. Бараг л томилогдсон мэт, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн суудал эзгүйрч байгаа мэтээр хүлээн авах болсон байна. АН-ынхны хувьд “давхар дээл”-тэй сайд томилж байж үлдсэн ажлаа амжуулах нь нэн чухал гэж …

  • 10 August

    Ерөнхий сайд үүрэг хариуцуулах тухай захирамж гаргалаа

    ”Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг захирамж гаргалаа. Энэхүү захирамжаар Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүргийг …

  • 8 August

    Чингисийн талбайд 600 гаруй лам сүсэгтэн олонд зориулж ном айлдлаа

    Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа Даншиг наадам-Хүрээ цам -2015 наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Даншиг наадам-Хүрээ цамд оролцохоор ирсэн 600 гаруй лам  өнөөдөр 06:00 цагаас эхлэн Чингисийн талбайд нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж  Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн …

  • 7 August

    Их, дээд сургуулиудын 2015-2016 оны сургалтын төлбөрийн нэгдсэн мэдээлэл

    Тун удахгүй их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт болно. Зарим сургуулиудын бүртгэл хэдийнэ эхэлжээ. Үүнтэй холбогдуулан бид улсын сургуулиудын  өнгөрсөн жилийн болон энэ жилийн төлбөрийн мэдээллийг бэлтгэлээ. Зарим их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, төлбөрийн хэмжээг тогтоосон бол  зарим нь төлбөрөө хэд болж нэмэгдэхийг төдийлөн сайн тогтоогүй байна. Энэ хичээлийн жилийн хувьд ЕБС-ийг 19 мянган хүүхэд төгсч байгаа нь …

  • 7 August

    Б.Саранчимэг: Мод тарьж ургуулна гэдэг маш их хөдөлмөр, арчилгаа шаарддаг ажил

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгтэй ярилцлаа – Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт хэдэн га газрыг хамран үйл ажиллагаагаа явуулж байна  вэ? – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань 975 га газрыг хамардаг, энэ нь нийслэл хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг эзэлдэг гэдгээрээ онцлогтой. Манай байгууллага байгуулагдаад 5 жил болж байна. Бид 9 сард 5 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Анх байгуулагдаж байхад  …

  • 7 August

    МАН-ын 6 сайдыг огцрууллаа

    Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тэрээр, Ардчилсан нам Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан …

  • 6 August

    90 жилийн түүхтэй ахмадын “цэцэрлэгээр” зочилсон минь

    “Мичидийн зургаан гялаан”-аар төсөөлсөн асрамжийн газрыг зорилоо “Мичидийн зургаан гялаан” гэдэг нэртэй ахмадуудын асрамжийн газрын тухай өгүүлдэг Монголын уран сайхны кино бий. Энэ киногоор төсөөлж явдаг улсын гэх тодотголтой Асрамжийн газрыг сэтгүүлч миний бие зорьж сурвалжиллаа. Улаанбаатар хотоос 2 цаг гаруй, ихэнхдээ шороон замаар давхисаар Төв аймгийн Батсүмбэр сум Ахмадын асрамжийн газар ирэв. Сумын төвөөсөө бас хэдэн км-ын зайд байдаг …

  • 6 August

    МАН-ын Шинэчлэлийн хорооноос гаргасан мэдэгдэл

    Монгол Ардын Намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга С.Бямбацогт нарт МЭДЭГДЭЛ             2014 оны эцэс хүртэл сөрөг хүчний байр суурьтайгаар ажиллаж ирсэн Монгол Ардын Нам “Эдийн засгийн хямралыг даван туулах, сонгуулийн хуулийг боловсронгуй болгож, саналыг гараар тоолдог болгох, улс төрийн намын тухай хууль болон улс орны өмнө тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх” …

  • 6 August

    Монголын сайтын холбоо  “Гэр бүлийн төгөл” байгуулна

    Монголын Сайтын Холбооноос санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл”  байгуулах зорилтот төсөл ажил хэрэг болж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагаас уг санаачилгыг дэмжиж МОСАХ-д 0.5 га газар гаргаж өгчээ. Өнгөрөгч  5-р сарын 2-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд анх санаачилж, шав тавьж байсан “Гэр бүлийн төгөл” зорилтот төсөл ийнхүү хэрэгжихээр боллоо.  2015 оны 8 сарын 6-ны …

  • 6 August

    МАН-ын дарга М.Энхболд АН-ын даргын мэдэгдэлд хариу өглөө

    МАН-ын дарга М.Энхболд АН-ын дарга З.Энхболдоос ирүүлсэн “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-г цуцлах тухай мэдэгдлийн хариуг өглөө.           Уг хариу албан бичигт “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “хангалтгүй” гэж дүгнэн цуцалж байгаа тухай Таны мэдэгдэлтэй танилцлаа. Аливаа гэрээ, түүний хэрэгжилт нь хоёр талын хүсэл зориг, хүчин чармайлтын үр …

  • 6 August

    Ерөнхийлөгч 6 сайдыг огцруулах асуудлыг дэмжихгүй гэв

    Наадмын дараа намар гэдэг. Энэ үед хадлан бордоо, тариалалт, өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайн хангаж авахгүй бол ширүүн өвөлд “бүдрэх” үе бий. Гэтэл улс төрчид зөвхөн сандал, суудлын асуудлыг шийдэхийн тулд ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, нэг нэгэндээ бичиг цаас шидэлцэн, олон толгойтой “мангас” шиг ийш тийш зүтгэн тодорхой шийдэлд хүрч чадахгүй байна. Хэд хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ерөнхийлөгчид …

  • 6 August

    Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх дулааны шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил дууслаа

    Улаанбаатар хотод инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг  хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийсэн ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх юм. Уг ажлыг  2015 оны 06 дугаар сарын 7 – ны өдрөөс эхлэн 2015 оны 08 сарын 14-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаасаа өмнө дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга …

  • 5 August

    Улсын онцгой комисс хуралдлаа

    Гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийх зорилгоор нөхцөл байдалтай нь танилцаад ирсэн Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийн танилцуулга, дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын …

  • 4 August

    Засгийн газар хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ

    Зуншлагын байдалтай холбогдуулан дараах арга хэмжээг авна Хуурайшилт гангийн улмаас  ургац алдсан үр тарианы аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээлийг улс, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч малын тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 8,6 тэрбум, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, өвс тэжээлийн цэг салбаруудад малын тэжээл нэмж байршуулахад хоёр тэрбум, зуншлага сайн байгаа аймгуудаас хадлангийн газар ашиглуулах хуваарийг баталж …