Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Их Хуралд тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Миний Монголын элэг нэгт …
Онцолсон
June, 2021
-
25 June
Д.Амарбаясгалан: Ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг улс төрийн хүчин байх зорилгоо улам бэхжүүлэн ажиллах болно
МАН-ын Бага хурлын XI хуралдаан 08.00 цагт цахим болон танхимаар хуралдаж дууслаа. Энэ удаагийн хуралдаанаар МАН-ын дүрмийн 20.3.7 заалтын дагуу Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын санал буюу 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо. Мөн уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүхийг МАН-ын дарга, гишүүнчлэлээс түдгэлзүүлэв. Тэрбээр энэ үеэр “Хөх тэнгэрийн тааллаар, намынхаа гишүүдийн дэмжлэгээр …
-
24 June
Баянгол дүүргийн ИТХ-аас “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүллээ
Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавируст халдвар /Ковид-19/Монгол улсад анх бүртгэгдсэнээс хойш 2021 оны зургаадугаар сарын 24-ны байдлаар батлагдсан тохиолдлын тоо 102669 хүрлээ. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нийт албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэтгэлээрээ эмчилье” аяныг санаачлан эхлүүллээ. Баянгол дүүрэг бусад дүүргүүдтэй харьцуулахад хамгийн олон өвчтөн хүлээн авах ор дэлгэн ажиллуулж …
-
24 June
Итали улс анх удаа газраар тээвэрлэсэн МОНГОЛ ноолуурыг хүлээн авлаа
Энэ сарын 2-нд Улаанбаатараас Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуурыг анх удаа газраар тээвэрлэсэн чухал үйл явдал тохиосон. Тэгвэл олон улс хоорондын ачаа тээвэр төлөвлөсөн хугацаандаа Итали улсад амжилттай хүрч, тус улсын “Коломбо”, “Фалконери” компани захиалсан ноолуураа хүлээн авчээ. “Ханбогд кашмер” компани урьд нь Итали руу өмнөд хөршөөр дамжуулан 90-100 хоногийн хугацаанд ноолуураа экспортолж …
-
24 June
“Эрдэнэт Мeдипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч , бүс дундын эмнэлэг болгоно
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2015 онд “Эрдэнэт Медипас” төв эмнэлгийг байгуулж, улмаар хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлжээ. Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахлын амаргүй үeд зориулалтын дагуу ашиглах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр /2021.06.24/ холбогдох …
-
24 June
УОК:Хот хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагт Онцгой байдлын ерөнхий газрын “Соёмбо” танхимаас цахимаар боллоо. Хуралдаанд Коронавируст халдвар/Ковид-19/-ын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн С.Энхболд, “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Шуурхай штабын дарга,хурандаа Ц.Ганзориг нар …
-
23 June
Т.Бэгзсүрэн:Нас баралт долдугаар сарын эхээр оргил үедээ хүрэх төлөв ажиглагдаж байна
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонслоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын өнөөгийн байдал, хариу арга хэмжээ, вакцинжуулалт, түүний үр нөлөө, нөөцийн бэлэн байдал, халдварын прогноз, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хүүхэд болон жирэмсэн …
-
23 June
Ө.Билгүүн:Угаарын хий мэдрэгчийг иргэд өвлийн улиралд хэрэглээд, бусад үед унтраачхаад байна
Энэ зун хур бороо их орсноос болж цаг агаар сэрүүсч, нөхцөл байдлаас шалтгаалан иргэд гэр, байшиндаа гал түлж байна. Галлагаа хийсний дараа түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхийг татсанаар угаарын хийнд хордсон иргэдийн дуудлага цөөнгүй бүртгэгдсэн. Иймд иргэд та бүхэн угаарын хорт хийнээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэлтэй танилцан, учирч болзошгүй аюулаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай. Сүүлийн өдрүүдэд …
-
22 June
Т.Энхтуяа:Халдварын тохиолдол ихэссэнээр ачаалал маш их нэмэгдсэн
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын захиргааны шинэ байранд яаралтай ор дэлгэх үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгсөн билээ. Яармагт баригдсан захиргааны шинэ байранд ор дэлгэснээр эмнэлгийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай, ор хүлээж буй өвчтөнүүдийг хүлээн авах боломжтой болох юм. Энэ хүрээнд өчигдрөөс эхлэн тус байранд 145 ор дэлгэн “Яаралтай тусламжийн түр төв”-ийг байгуулж буй юм. Тиймээс нийслэлийн …
-
22 June
COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгаж, эрүүл мэндийн салбарынхандаа тусалцгаая
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, эрүүл мэндийн салбарынхны хүчин чадал хүрэлцэхгүй байгаа энэ үед иргэн та өөрийн боломжоороо эрүүл мэндийн салбар, улс эх орондоо туслаарай. Үүний тул та амны хаалт зүүх, зай барих, гараа угаах зэрэг энгийн зөвлөмжөөс гадна хөл хөдөлгөөн ихтэй газраар зорчихдоо ухаалаг гар утсандаа COVID-19 ERSDEL системийг суулгаж, BLUETOOTH-ээ асаалттай байлгахад хангалттай. Хүн бүр COVID-19 ERSDEL системийг гар …
-
22 June
Хотын захиргааны шинэ байранд 145 ортой “Яаралтай тусламжийн төв”-ийг байгуулж байна
Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой “Яаралтай тусламжийн төв”-ийг байгуулж байна. Энэхүү Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм. Шадар …
-
21 June
Ц.Чинбаяр:Улсын хэмжээнд 1600 гаруй жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвар авсан
“Аса” станц нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Хүний гавьяат эмч Ц.Чинбаяр оролцож, халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Хүний гавьяат эмч Ц.Чинбаяр: ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэх хүнд болон маш хүнд хүний тоо нэмэгдэж байгаа учраас нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн үед халдвар авсан жирэмсэн эхчүүд маш их хүндэрч байна. Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний …
-
21 June
2268 хүнд (covid-19) халдвар илэрч, 11 иргэн нас барлаа
Cүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11295 сорьцод шинжилгээ хийхэд 2268 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 95819 боллоо. Батлагдсан нийт тохиолдлын дийлэнх хувийг 20-40 насны залуус эзэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Халдвар авагсдын 81,2 хувь нь буюу 1404 нь нийслэлд, хөдөө орон нутагт 864 тохиолдол бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт 355 хүн эмнэлгээс …
-
19 June
С.Амарсайхан: Хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, 1500 орчим ор дэлгэнэ
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дүүргүүдийн Засаг дарга нар болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай өргөтгөсөн уулзалт хийж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар хэлэлцлээ. Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болох эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, Корона вирусийн халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудал энэ үеэр хөндөгдөж байв. Дүүрэг бүрт Явуулын амбулатори …
-
19 June
Л.Энх-Амгалан:Энэ жил ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40420 шалгуулагчдад бүгдэд нь боломж олгоно
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх долдугаар сард зохиогдох Элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах, халдвар авсан хүүхдүүдийг шалгалтад хамруулах эсэх асуудлаар “Аса” станц нэвтрүүлэгт оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан“ Энэ жил улсын хэмжээнд 40420 хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Сүүлийн хоёр хоногт Боловсролын үнэлгээний төвийн зарим нэг албан тушаалтны хариуцлагагүй, ойлгомжгүй мэдэгдэл хийснээс болж …