Covid-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөл хорио тогтооно гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна. Тэгвэл хөл хорио тогтоох ямар ч санал гараагүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр “Хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. Засгийн газар болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн …
Онцолсон
June, 2021
-
7 June
Б.Болдсайхан: 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр арга байхгүй
Засгийн газар хэдхэн хоногийн өмнө Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, үргэлжлүүлэн 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна. Тус вакциныг 12-17 насны хүүхдүүдэд хийхээр төлөвлөөд байгаа билээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 2-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ “ Одоогоор дэлхийд Европын холбоо болон Канад, Америк гэх мэт улсуудад 12-15 настай хүүхдүүдийг вакцинжуулаад эхэлсэн …
-
7 June
“Ододтой Бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Баттөр, Б.Халиун нар тодорлоо
Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуг “Монгол” телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болголоо. Тэгвэл гурван сарын турш үргэлжилсэн “Ододтой бүжиглэе” шоуны ялагчийг тодруулах финалын шалгаруулалт /2021.06.06/өчигдөр болж үзэгчдийн хамгийн өндөр саналаар Б.Баттөр, Б.Халиун нар шоуны ялагчаар тодорлоо. “Ододтой бүжиглэе”шоуны ялагчаар тодорсон Б.Баттөр, Б.Халиун нар шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын …
-
4 June
Хүүхдийн тусламжийн 108 утас мессеж үйлчилгээтэй боллоо
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ нь зөвхөн дуудлага хэлбэрээр буюу Call үйлчилгээ үзүүлдэг байсан бол дуудлагын бүртгэлийн программ шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад анх удаа хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд тусгай дугаарт буюу 108 утсанд “MESSAGE” хүлээн авах, илгээх үйлчилгээг нэвтрүүлж байна. Мессеж үйлчилгээгээр үнэ төлбөргүй хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхөд Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг үүрэг телефоны бүх дугаараас хандах техникийн боломжийг …
-
3 June
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Өнөөдөр Улаанбаатар хотоос Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуур анх удаа газраар тээвэрлэгдсэн чухал үйл явдал тохиолоо. Итали руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын …
-
3 June
Сергей Лавров: Монголын ард түмний агуу хүү Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардуулан өгч байгаадаа их баяртай байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-ны өдөр Монголын сансрын нисэгч, “Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг ОХУ, Монголын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлэн Александр Невскийн одонгоор шагнасан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, …
-
3 June
УОК:Хатуу хөл хорио тогтоохгүй
Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, хатуу хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдэгдлээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь вакцины эхний тунд, 64 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Үүнээс 652 мянган хүн давтан тун тариулаад 14-өөс дээш хоносон буюу дархлаажих хугацаа нь болсон иргэд байна. Энэ сарын 15 хүртэл вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэж УОК-ийн …
-
3 June
Аймгийн онцгой комиссын дарга нарт КОВИД-19-ын эсрэг вакцинжуулалтаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Б.Энхболд нар Аймгийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, улсын хэмжээнд хийж буй вакцинжуулалтын талаарх нэгдсэн мэдээлэл өгч, орон нутаг дахь дархлаажуулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, мэдээлэл солилцож, зарим үүрэг даалгаврыг өгөв. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 4, 5, 6 дугаар сарыг дархлаажуулалтын сар …
-
2 June
С.Энхболд:12-17 насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар вакцинжуулах төлөвлөлт хийж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд“Засгийн газар саяхан Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, үргэлжлүүлэн 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна.Одоогийн байдлаар 1185991 хүүхдийг вакцинжуулах бэлтгэл ажлыг …
-
2 June
Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээний дархлаажуулалтын явц, бусад асуудлын талаар товч мэдээлэл өглөө. Нийслэлийн хувьд зорилтот бүлгийн хүн амын 99.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдаад байна. Эрдэмтдийн тооцоолсноор энэ сарын …
-
2 June
С.Энхболд:25-44 насныхан коронавирусийн халдварт их өртөж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллалаа. Өнөөдөр Вероцел, Файзер вакцин хийж байгаа учраас дархлаажуулалтын цэгт ачаалал их байв. Улсын хэмжээнд иргэдийн I тунд хамрагдалт 89.8, II тунд хамрагдалт 64 хувьтай байна. Харин нийслэлийн хэмжээнд I тунд хамрагдалт 99.8, II тунд хамрагдалт 78.3 хувьтай байгаа юм. …
-
2 June
“Азанд итгэсэн” хүүхдийн баяр
Өчигдөр 6 сарын 1 буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Товчхондоо бидний нэрлэж, тэмдэглэж хэвшсэн хүүхдийн баярын өдөр. Цар тахлын нөхцөлөөс хамаараад энэ жилийн хүүхдийн баярыг хүмүүс олноор цуглаж тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан учраас айл өрх бүр, аав ээж бүхэн гэр зуураа хүүхдүүдээ баярлуулж, бэлэг сэлт авч өгөх зэргээр тэмдэглэн өнгөрүүллээ. Ийм нөхцөлд Үндэсний телевиз нэг өдрийн бүтэн эфирээ …
-
2 June
С.Амарсайхан: Он цаг болгон өөр өөрийн гэсэн шалгууртай
Ярилцлагынхаа ээлжит зочноор би Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг урилаа. Мэдээж түүнийг өдөр бүр түмэн асуулт бүчиж байдаг. Энэ удаа ч уншигчид маань сонирхсон зарим асуултууддаа хариулт авч чадах байх хэмээн найднам. -Хотын дарга байхад тань бид уулзаж байсан. Та ер нь л галаар хүрээлүүлчихсэн, асуудлаар бүчүүлчихсэн явж байдаг. Улстөрчийн хувьд таны амьдралын нэлээд эрчтэй жилүүд өрнөж байх шиг байна. …
-
1 June
Л.Оюун-Эрдэнэ: “Найрамдал-2” зусланг Хөвсгөлд аймагт барина
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Засгийн газраас томоохон шийдвэрүүд гаргасан юм. Тодруулбал, Хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглож, “Найрамдал” зуслан, Хүрээ амаржих газар, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийхээр болсон. Энэ шийдвэртэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар 43 жилийн түүхтэй Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв зэрэг …
-
1 June
Х.Баттулга: Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ юм
Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай. Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид хүртээх юм. Харин нийслэлийн 9 дүүргийн 4,224 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Энэ үйл ажиллагааг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл