Гэмт хэрэг

May, 2016

  • 6 May

    Цэвдэг сэтгэлт хүчирхийлэгчдээс, цэцэг шиг охидоо “нууцгаая”

    Хорвоогийн хамгийн цэвэр ариун, эмзэг нандин бүхэнтэй зүйрлэдэг бидний жаахан охид. Хүрэхээс ч харам эмзэг турьхан, харах төдийд л хайр татах эелдэг дөлгөөн, энхрий ялдам тэр гэгээн ертөнцийг сүүдэрлэх боломжийг хэнд ч олгохгүй байх юмсан. Сүүлийн үед айлын нялх охидын амьдралд хар толбо үлдээж, харуй бүрийгээр, хүний нүднээс далд хүчирхийлэн бузарладаг хүний санаанд багтамгүй жигшүүрт хэргүүд ихээр гарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн …

  • 6 May

    Найздаа тусалсан сурагч охиныг шатаажээ

    Пакистанд сургуулийн найз охиныхоо хувийн амьдралд оролцлоо хэмээн 16 настай сурагч охиныг шатаасан хэрэг гарчээ. Найз охин нь гэрээсээ зугатан ээж аавынхаа санал болгосон бус харин өөрийн таалагддаг залуутайгаа гэрлэхээр шийдсэн явдалд хамсаатан боллоо гэж уг охиныг шийтгэсэн гэнэ. Түүнийг оргож зугатахад зарцуулагдах мөнгийг найз охин нь өгсөн юм байна. Сурагч охины амьдардаг тосгоны ахмадын зөвлөлийнхөн түүнийг маш харгисаар шийтгэжээ. …

  • 5 May

    Сэрэмжлүүлэг: Гуравдугаар ангийн охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ

    Урин дулаан цаг ирэхээр бага насны охидыг хүчирхийлэх хэрэг цөөнгүй гардаг билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 11 хороонд буюу Хонхорт гуравдугаар ангийн охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ. Хэрэг хийсэн этгээд цоо эрүүл бөгөөд өөрөө ч үр хүүхэдтэй нэгэн гэнэ. Үнэхээр гутамшигтай сонсогдож байгаа биз дээ. Айлын ууган охин, цэцэг цэврүү шиг насан дээрээ яваа бяцхан охины сэтгэлд болоод …

  • 4 May

    Залилан мэхлэгчийг эрэн сурвалжилж байна

    Сүүлийн үед бусдыг болон настай иргэд, хүүхдүүдийг залилан эд зүйлсийг нь мэхэлж авах, дээрэмдэх хэрэг гарсаар байна. Тухайлбал, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар явж иргэд аж ахуй нэгжийг хууран мэхэлж бэлэн мөнгө нэхэх зэргээр удаа дараагийн залилан мэхлэх үйлдэл гаргаж буй энэ хүнийг эрэн сурвалжилж байна. Та дээрх сэжигтэнг таньдаг, харсан бол цагдаагийн газрын 102, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 70110500 …

  • 3 May

    Судан явсан энхийг сахиулагчын 7 настай охиныг Завханы гаж донтон хамаатан нь оролджээ

    Өмнөд Суданд алба хааж байгаа энхийг сахиулагчын 7 настай охиныг 23 настай гаж донтон залуу оролдож бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэг БЗД-ийн 14-р хороо, Консулын 2…… тоотод гарчээ. Энэ бусармаг хэргийг Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн харьяат Г.Б гэгч БХИС-ын ахлагчийн курсд сурдаг залуу үйлджээ. Бүр худ ургийн холбоотой агаад хотод ирэхдээ хохирогчынд байдаг байсан гэнэ. Хохирогчын аав …

  • 2 May

    Дугуйн хулгайчыг үйлдэл дээр нь илрүүллээ

    Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2016 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 02 цагийн үед тодорхой эрхэлсэн ажилгүй 30-35 насны Д.Б нар нь тус дүүргийн 10 хороонд байршилтай авто дугуйн худалдааны грашийн хаалгыг эвдэн хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.

  • 2 May

    Согтуу жолооч ноцтой осол гаргачихаад, хэргийн газраас зугтжээ

    Амралтын өдрүүдэд  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт  дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн 616 авснаас зам тээврийн ослын  465 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 28 бүртгэгдэж,  31 хүнд хөнгөн гэмтжээ  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 5,  Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, …

  • 2 May

    Эхнэрээ хөнөөсөн эр ялаа хөнгөрүүлэхийг хүсч гомдол гаргажээ

    Хардалтын улмаас эхнэрээ хэрцгийгээр зодож хөнөөсөн харамсалтай хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарсан. Тодруулбал, ХУД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн А гэгч нь эхнэртэйгээ архидан согтуурч, улмаас цахилгааны утсаар зодож, амь насанд нь хүрсэн байдаг. Тэгвэл анхан шатны шүүхээс түүнд 17 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч тэрбээр ялаа хөнгөрүүлэхийг хүсч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандсан …

April, 2016

  • 30 April

    Т. Төгсжаргал: Ээжийн гар утасны симийг гаргаж хаяад, өөрсдөө ашиглаад зураг хөргөө хүртэл авахуулсан байгаа юм

    Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны орой Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 24 дүгээр байранд 20-25 орчим насны гурван залуу гэр рүүгээ орж явсан өндөр настанг цахилгаан шат руу орох үед нь бүлэглэн дээрэмдсэн хэрэг гарсан. Залуус дээрэм хийх үедээ цүнхээ өгөхгүй гэж тэмцсэн эмээг шатны уруу чирэн унагааж байгаа нь камерын бичлэгт бичигдэн үлдсэн байдаг. Харин орцны камерын тусламжтайгаар энэхүү …

  • 28 April

    Макаод хулгай хийсэн 7 монгол иргэнийг баривчилж, үлдсэн 7-г хайж байна

    Макаогийн Сайнт Луйсын хотноо хулгай хийсэн 7 монгол иргэнийг баривчилжээ. Энэ талаар өчигдөр Макаогийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Хулгай хийсэн Монгол иргэдийг Сант луйс хотын хэд хэдэн дэлгүүрээс хулгай хийсэн хэргээр байцааж байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг бид тун удахгүй хүргэх болно. Эх сурвалж:  Macaupostdaily

  • 27 April

    Сурагчид газ үнэртэж байгаад дэлбэрэлтэд өртжээ

    Дунд сургуулийн сурагчид газ үнэртэх хэрэг буурахгүй байна. Тухайлбал, Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн таван сурагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад дэлбэрэлтэд өртжээ. Тэднийг өчигдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хүргэсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд ашиглахаа больсон халуун усны барилгад гааз үнэрлэж байсан аж. Энэ үед нэг нь тамхи асаахаар гал гаргатал хий дэлбэрсэн байна. Хэргийг …

  • 27 April

    Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

    Өнгөрсөн өвөл монголд хатуухан өвөл болсон болохоор цаг агаарын хүнд нөхцөлөөс дайжиж нүүдэллэн явсан 5300 гаруй зээр төмөр зам дээр үхсэн гэж Оросын зэрлэг байгаль хамгаалах дэлхийн сангаас мэдээлжээ. Энэ мэдээллийг Боннд болсон нүүдэллэн амьдардаг зэрлэг амьтдыг хамгаалах тухай конвенцийн шинжлэх ухааны зөвлөлийн хуралдаан дээр монголын тал дэлгэсэн  байна. Илтгэлд дурдсанаар бол монголын төмөр зам улс орныг хоёр хэсэгт хуваасан …

  • 27 April

    Найз бүсгүйнхээ гэр бүлийг хүйс тэмтэрсэн этгээдэд ял оноолоо

    Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутагт амьдран суух, өмнө нь дотно харилцаатай байсан гэх эмэгтэй Х-д халдаж, улмаар эмэгтэйн гэрт хамт байсан бага насны хоёр хүүхдийг хүнд гэмтээж, дөрөвдүгээр ангийн дүү болон 81 настай эмээг нь сүхээр цохиж, амь насыг нь хөнөөсөн Ж.Энхтайванд Орхон аймаг дахь Сум дундын шүүхээс ял оноожээ. Тодруулбал, түүнийг танхайн сэдлээр, өөр гэмт хэргийг нуун …

  • 25 April

    “Холливуд” Амарааг зодож гэмтээжээ

    Монгол жүжигчдээс Холливудад анх удаа гарч, өөрийн авьяас билгийг хилийн чанадад гайхуулан илүү олон фэнтэй болсон жүжигчин Амарсайхан өнгөрсөн хагас сайн өдөр бусдад зодуулж, хүнд гэмтсэн гэж эх сурвалж мэдээллээ. Түүн рүү ямар ч шалтгаангүйгээр машиндаа суух гэж байхад нь халдсан бөгөөд улс төрийн шалтгаантай гэж хардаж байгаа юм байна. “Намайг Амараа гэдэг” хэмээх цуврал шторкоороо хүмүүсийг байлдан дагуулж, ардчилсан …

  • 25 April

    Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдааг буудаж хөнөөсөн хэрэг гарлаа

    -ТАЛИЙГААЧ 22-ХОН НАСТАЙ, ЦАГДААГИЙН АЛБАНД ОРООД УДААГҮЙ БАЙЖЭЭ- Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 23-ны өглөө цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан байна. Тухайн өдрийн өглөө тус сумын цагдаагийн хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнээс дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу тус сумын цагдаагийн …