Гэмт хэрэг

January, 2015

  • 9 January

    Согтуу жолоочийн буруугаас 1300 айл аж ахуй нэгж цахилгаангүй болжээ

    Өчигдөр орой Сүхбаатар дүүргийн IX хороо, Рашаантын 19 гудамжинд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан “Н” 22.00 цагийн орчимд “Агаарын дэд станц-1019”-ийг мөргөж гэмтээсэн байна. Үүнээс болж 1300 айл, аж ахуйн нэгж цахилгаангүй болжээ. Мөн цахилгаан түгээх сүлжээ компанийн урьдчилсан тооцоолсноор 24 сая төгрөгийн хохирол учраад байгаа бөгөөд гэмтлийг засварлахаар УБЦТС ТӨХК-ийн техникийн комисс, Зүүн түгээх төвийн шуурхай засварын бригад шөнийн …

  • 9 January

    Хилийн цэргийн 0184-р ангийн цэрэг амиа хорлосон гэв

    Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон цэрэг татлагад хамрагдан, Сүхбаатар аймгийн Онгон сумын Хилийн цэргийн 0184-р ангид хуваарилагдсан нэгэн залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаачийг амиа хорлосон хэмээн ар гэрт нь мэдэгдэж, зөвшөөрөлгүйгээр задлан шинжилгээнд оруулж, хайрцаг саванд хийгээд тавьсан байсныг эх сурвалж мэдээллээ. Улмаар талийгаачийг нойлийн өрөөнөөс амиа хорлосон байдалтай олдсон, шүүх шинжилгээний хариу нь ч амиа хорлосон гэж …

  • 8 January

    Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг дахин шүүх хурал маргааш болно

    “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг маргааш дахин шүүх хурал болох ажээ. Хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болох бөгөөд анхан шатны шүүхээс Ц.Алдармаад 7 жил 10 хоногийн ял оноосон. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаж, шүүхээс түүний хэргийг нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Хэргийг сануулбал, …

  • 8 January

    2014 онд гэмт хэргийн нөхцөл байдал ямар байсан бэ?

    Улсын хэмжээнд 27318 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 7,7 хувиар өссөн байна. Харин захиргааны зөрчил 681222 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 12,4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Захиргааны зөрчлийн улмаас 621628 иргэн, 50 албан тушаалтан, 1561 байгууллага, аж ахуй нэгжид нийт 5,3 тэр бум төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна. Мөн цагдаагийн байгууллагад 2014 онд 455265 гомдол, мэдээлэл, …

  • 7 January

    Хоёр эмэгтэйг хөнөөсөн алуурчныг шүүнэ

    Шархадны эцэс Хар хошуу гэдэг газарт өнгөрсөн оны 5 дугаар сард аймшигт хэрэг гарсан юм. Хэргийн талаар тодруулбал, 1994-1995 оны хоёр охиныг онц хэрцгийн аргаар хөнөөсөн байсан бөгөөд гэмт этгээд хохирочгдыг хөнөөхдөө толгойг нь тасдсан байсан юм. Эл хэргийг мөрдөн байцаах явцад 26 настай З гэгч этгээд үйлдсэн болохыг тогтоогоод байгаа билээ. Сэжигтэн З нь охидтой бааранд танилцан хэр болсон …

  • 6 January

    Төрсөн хоёр хүүхдээ хэрцгийгээр шатааж хөнөөсөн эцэгт оноосон ялыг хэвээр үлдээв

    Өнгөрсөн оны тавдугаар сард өөрийн хоёр хүүхдээ шатаан амь насыг нь хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарсан билээ. Энэ хэргийг үйлдсэн Э.Ендонд хоёр шатны шүүхээс 25 жилийн хорих ял оноогоод байсан юм. Харин Улсын дээд шүүхээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Хэргийг сануулахад Өнгөрсөн 2014 оны тавдугаар сарын …

  • 6 January

    Казахстанд хоригдож байсан хоёр монгол иргэнийг шилжүүлэн авч иржээ

    Казахстан улсын Алмата мужийн хорих ангид хоригдож байсан Монгол Улсын хоёр иргэнийг ялтан шилжүүлэх хэлэлцээрийн дагуу өнгөрсөн сард эх оронд нь авчирсан байна. Тэднийг хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг онц их хэмжээгээр бүлэглэн оруулж ирж, хадгалан борлуулсан хэрэгт буруутган Казахстаны шүүхээс 17-19 жилийн хорих ял оноогоод байжээ. Эх сурвалж: Шуурхай.мн

  • 5 January

    Г.Алтанхүүг найз охиноо зодож амь насыг нь хохироогүй гэж шүүх үзжээ

    Хамтран амьдрагчийнхаа аминд хүрсэн гэх Г.Алтанхүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Шүүх түүний хэргийг хэд хэдэн удаа хэлэлцсэний эцэст гурван жилийн ял оноожээ. Түүнд үүсгээд байсан 91.1 буюу санаатайгаар хүний амь нас хохироох  гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1 буюу бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх зүйл ангид  зааснаар буруутган тус ялыг оноожээ. Ингэснээр шүүхийн байгууллагаас Г.Алтанхүүг эхнэрийнхээ амь насанд хүрээгүй, …

  • 5 January

    Бусдын биед гэмтэл учруулаад өөрийгөө хөнөөжээ

    Өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “My car” авто засварын газар хүн хутгалуулсан хүн байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 45 настай эмэгтэй Б-г Баянгол дүүргийн 18 дугаар хороонд оршин суух Н гэгч хүйтэн мэс ашиглан гэмтээсэн байжээ. Улмаар гэмтсэн иргэнийг ГССҮТ-д хүргэсэн байна. Харин бусдын биед халдсан этгээд өөрийнхөө …

  • 5 January

    Дүрэмт хувцас өмссөн хуурамч цагдаа

    Цагдаагийн дүрэмт хувцсыг бамбай болгон иргэдэд буруу шаардлага тавьж мөнгө нэхэх гэмт хэрэг нэг бус удаа гарч байсан. Үүнтэй холбоотой нэгэн гэмт хэрэг гарсан байна. Тодруулбал, СБД-ийн 19 хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн дүрэмт хувцастай ч албан ёсны бичиг баримтгүй этгээд автомашинуудыг зогсоон шалгаж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд оршин суух 33 настай …

  • 4 January

    Г.Сарангэрэл магадланд хамрагдах хүсэлтэй

    Өнгөрөгч оны хамгийн их дуулиан шуугиан тарьсан хүмүүсийн нэгээр тодорсон Г.Сарангэрэл хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан шүүхээс 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлэн өдгөө ШШГЕГ-ын харъяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож байна. Тэрбээр 12 дугаар сарын 24-нд магадланд хамрагдах хүсэлт гаргасан ч хорих ангийн удирдлагууд нь түүний хүсэлтийг хүлээж аваагүй билээ. Учир нь, Г.Сарангэрэлийг эмэгтэйчүүдийн хорих ангид ирээд зургаан сар …

  • 4 January

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аавынхаа цогцсыг аваад буцна чинээ санаагүй нь лавтай

    Цас хүлээсэн нийслэлчүүдийг шинэ он гарахаас хэдхэн хоногийн өмнө орсон багахан цас ихэд баярлуулж, цасны сургаар цана чаргаа авцгаан хаана л гулгаж болох цанын бааз байна тийшээ зүглэцгээх болов. Үүний жишгээр бидний хэдэн найзууд ч энэ сарын 02-нд цэвэр агаар амьсгалан, чаргаар гулгахаар Хандгайтыг зорив. Өдрийн 12:00 цагийн үед биднийг очиход тэнд хүмүүс дөнгөж ирж эхэлж байгаа бололтой машин тэрэг …

  • 4 January

    Г.Алтанхүүд холбогдох хэргийг хэлэлцэнэ

    Найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэж буй Г.Алтанхүүд холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд  хэргийг хэлэлцэнэ. Уг шүүх хурал өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон байсан ч хохирогчийн өмгөөлөгч “шүүх хуралд дүгнэлт гаргасан шинжээчийг заавал оролцуулах” хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулсан юм. Дүүргийн прокурор …

  • 4 January

    Сэрэмжлүүлэг: Эд эрхтний наймаа Хятадад хүчтэй дэлгэрч байна

    Хятадын Сихиуаны оюутан  баяр тэмдэглэн баярласандаа архи ууж, танихгүй залуутай зочид буудалд ороод тасарчээ. Сэртэл дүүрэн мөстэй банн дотор орхиод түргэн рүү залга, эсвэл үхнэ гэсэн бичиг утастай нь үлдээгээд явжээ. Залгатал эмч хөдөлгөөнгүй байгаарай, нуруугаа шалга гэжээ. Хоёр бөөрийг нь зүсээд авчихсан байж. Эмэгтэй эмнэлэгт очоод бөөрний донор хүлээгээд олдолгүй нас барж. Нэг бөөр хар зах дээр 300000 доллар …

  • 2 January

    “Grey Goose” архийг хуурамчаар үйлдвэрлэн борлуулжээ

    Сонгинохайрхан дүүргийн 2-р хороонд оршин суугч, 25 настай, эмэгтэй, иргэн Б Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул ОУХ төв дээр “Grey Goose” архийг хуурамчаар үйлдвэрлэн зарж борлуулж байсныг Хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын газрын алба хаагчид илрүүлэн шалгаж эхэллээ. Иймээс иргэд та бүхэн анхаарал сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.