Нийслэл

May, 2016

  • 20 May

    Ё.Гэрэлчулуун: Нийслэлийн сонгуулийн хороо хуулийн дагуу ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшүүлэх тогтоол гаргасан талаар мэдээлсэн. Зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа  илэрхийлж, гомдол гаргасан. …

  • 20 May

    Нийслэлд хүүхдийн 22 зуслан үйл ажиллагаа явуулна

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Ногоон бүсийн хүүхдийн зуслангийн бэлтгэл ажлыг хангах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс төрийн болон байгууллагын дэргэдэх 6, хувийн хэвшлийн 16, огт үйл ажиллагаа явуулахгүй …

  • 20 May

    НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан:  Налайх хотод Үйлдвэр технологийн парк барихаар төлөвлөгдөн ажил нь эхлээд байна

    Өчигдөр өглөө 11:00 цагт Хангарьд ордонд 2012-2016 оны НИТХ хаалтын чуулган буюу Хүндэтгэлийн чуулганаа хийлээ. 1992 онд анхны НИТХ хуралдаж байснаас хойш 24 жилийн  дараа  ийнхүү 6 дах удаагийн ИТХ- өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлээд байгаа ажээ. Энэ удаагийн хүндэтгэлийн чуулганд үе үеийн НИТХ-ыг удирдаж байсан дарга нарыг урьж оролцуулж  хүндэтгэл үзүүлснээрээ  онцлогтой боллоо.  Мөн үе үеийн НИТХ-ын хуралд сонгогчдож явсан …

  • 19 May

    ‎Автомашиных‬ нь ‪‎толин‬ дээр ‪‎дугаар‬ ‪бичих‬ ‪‎үйлчилгээ‬ ‪‎үргэлжилж‬ ‪байна‬

    Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс авто машины эд анги, түүний дотор толь, батерей зэрэг зүйлийг хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн зөвшөөрлийн дагуу автомашины толь болон, түүний хавтсан дээр үнэ төлбөргүйгээр улсын дугаарыг нь бичих үйлчилгээг энэ сарын 14-ны өдрөөс эхлүүлээд байна. Ингэхдээ толин дээр мөнгөн аяган дээр бичвэр хийдэг халаагч бичвэрийн үзгээр дугаарыг нь бичиж буй юм байна. …

  • 19 May

    Хүй долоон худагт “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг тэмдэглэнэ

    “Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд …

  • 19 May

    Замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбарыг суурилуулна

    2016 онд хотод замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбарыг нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гол болон туслах замуудад суурилуулахаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Авто замын газартай гэрээ байгуулаад байна. Дээрх чиг заасан мэдээлэх самбарыг Нийслэлийн Авто замын газар, Замын цагдаагийн газар хамтран зөвшилцсөний үндсэн дээр байрлалыг тодорхойлон байршуулж байна. Одоогоор Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварт …

  • 19 May

    Нийслэлийн 7 байршилд авто замын эргэлтийн талбайг засварлана

    Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/368 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээний хүрээнд нийслэлийн 7 байршилд авто замын эргэлтийн талбай засварлах ажлын жагсаалтыг хавсралтаар батлав. Батлагдсан   төсөл, арга хэмжээнд шаардлагатай 136 сая 257 мянган төгрөгийг нийслэлийн замын сангийн магадлашгүй ажлын зардлаас зарцуулан гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын …

  • 19 May

    Аж ахуйн нэгжүүд орчноо тохижуулж байна

    “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд инженер хангамж, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хянах 22 ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгүүд нийслэлийн 13 гудамж, нийтийн эзэмшлийн зам дагуу байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн тохижилтонд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа юм. Чингисийн өргөн чөлөөнд байрлаж буй аж ахуйн нэгжүүд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу гадна, дотор тохижилтоо сайжруулж байна. “Эм Ай …

  • 18 May

    Шинэ байрны эзэд түлхүүрээ гардлаа

        Засгийн газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа II” хорооллын 350 айлын орон сууцанд хамрагдсан иргэдэд батламж, байрны түлхүүрийг нь гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, ТОСК-ийн захирал А.Гантулга болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Ийнхүү 350 айлын төлөөлөл болсон 15 иргэнд байрны түлхүүр, батламж гардуулах ёслолын эхэнд …

  • 18 May

    Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн хурлаар зориулалтын автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж үйл ажиллагаа явуулдаг  аж ахуйн нэгжүүдэд  иргэдийн гомдлын дагуу шалгалт хийсэн талаар мэдээлэл өглөө. Шалгалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Автозамын газраас хамтран явуулжээ. Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн зөвшөөрлөөр …

  • 18 May

    Чингисийн өргөн чөлөөг Их Монгол Улсын гудамжтай холболоо

    Удирдлагын академийн өмнөх зам  Чингисийн өргөн чөлөөг Их монгол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг шууд холбосон гол судал болжээ. Өмнө нь Удирдлагын хөгжлийн академиас зүүн тийш шороон замтай байсан юм. Тэгвэл одоо Оргил худалдааны төвийн уулвараас Маршал таун хүртэл  0.7 км дөрвөн эгнээ шинэ зам болжээ.  Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх энэ зам ашиглалтад орсноор Чингисийн өргөн чөлөө, Гандийн гудамж, Баянмонгол хороолол …

  • 18 May

    Зуслангийн замд ойрын 15-20 жилд нүх ч гарахгүй гэв

    Өнгөрсөн жил Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын зуслан хүртэл 16.3 км зам, 50 мерт урт хос гүүрийг барьж ашиглалтад оруулсан. Энэ жил дээрх замын өнгөн хучилтыг хийх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар Шадивлангийн салдаг уулзвараас Санзайн уулзвар хүртэлх хучилтыг хийж байна. Дээрх чиглэлийн замыг тавихад зорчих хэсгийг бүхэлд нь хаах ямар ч боломжгүй. Зөвхөн нэг урсгалыг хаах байдлаар өргөтгөсөн гэдгийг нийслэлийн Авто …

  • 18 May

    Дахин төлөвлөлтөөр хашааны газраа чөлөөлсөн 50 айл тохилог орон сууцандаа орлоо

    Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч Гангар инвест ХХК иргэдтэйгээ тохиролцон чөлөөлсөн газар дээрээ 168 айлын тохижлог орон сууцны барилгыг сүндэрлүүлж, …

  • 18 May

    Нийтийн эзэмшлийн талбайд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулна

    Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд энэ онд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулахаар төлөвлөөд байна. Одоогоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Олимпийн гудамжинд 12 хогийн сав, Жамьян гүний гудамжинд 6 хогийн сав, 6 сандал, Гэндэнгийн гудамжинд 6 хогийн сав, 6 сандал тус тус шинээр байршуулав. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжинд шинэ хогийн сав, сандлуудыг нэмж …

  • 17 May

    Зуслангийн замын өнгө хучилтыг хөдөлгөөн хаахгүйгээр хийж байна

    Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх нийт 16,35 километр автозамыг өнгөрсөн онд өргөтгөж шинэчлэн ашиглалтад оруулсан. Ингэхдээ Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замыг суурь хучилтаар зорчих хэсгийг нээсэн юм. Тэгвэл Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замын өнгө хучилтын ажил эхлээд байна. Уг ажлыг Төгс зам ХХК  гүйцэтгэж буй бөгөөд зам барилгын ажлыг иргэдэд хүндрэл, төвөг багатай үргэлжлүүлэх үүднээс  …