Нийслэл

September, 2015

  • 29 September

    Чингэлтэй дүүрэг: “Ахмадын өдөр” өдөрлөг боллоо

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Ахмадын өдөр”-ийг 25 дахь жилдээ зохион байгуулав. Ахмадын баяр өдөрлөгийн нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга …

  • 28 September

    Д.Амарбаясгалан: Нийслэлийн татварыг тэг хувиар тогтоох саналтай байгаа

      УИХ-аас Нийслэл хо­тын албан татварын тухай хуулийг зургадугаар сард ба­талж, ирэх сарын 1-нээс  хэрэг­жүүлэхээр болсон. Энэ дагуу Нийслэлийн ИТХ-аас уг хуу­лийг хэрэгжүүлэх жур­мыг батлах ёстой. Гэвч нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад буй.  Энэ талаар тус бүлгийн дар­га Д.Амарбаясгалангаас тод­руул­лаа.  -УИХ-аас уг хуулийг хэ­рэг­жүүлэх журам батлах үүргийг нийслэлийн ИТХ-д өгсөн. Гэвч танай на­мын бүлэг уг асууд­лаар завсар­лага авлаа. …

  • 28 September

    Нийслэлийн 376 жилийн ойг угтан хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг үүрэг болголоо

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр удирдан явууллаа. Хуралдаанаар өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн 9 дүүргийн 21 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл …

  • 28 September

    Чингэлтэй дүүрэг: Тусгаар тогтнолын талбайд ахмадуудаа хүндэтгэх өдөрлөг болно

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран  Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Ахмадын өдөр”-ийг 25 дахь жилдээ зохион байгуулж байна. 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 10-ныг хүртэл Чингэлтэй дүүргийн 13079 ахмад настанд хуваарийн дагуу хүндэтгэл үзүүлэх юм. Үүний эхлэл болгож Тусгаар тогтнолын талбай дээр 9 дүгээр сарын 28-ны өдөр 11.00-17.00 цагийн …

  • 28 September

    “Стелла Жапан” компанид Аялал жуулчлалын төлөөлөгчийн газар ажиллуулах эрх олголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл Токио хотын даргын урилгаар 9-р сарын 23-26-ны өдрүүдэд тус хотод ажиллалаа. Айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй, албаны төлөөлөгчид Токио хотод зохиогдож буй ЖАТА-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн “Монголыг сурталчлах өдөрлөг”-т оролцож Япон улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, жуулчдыг татах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулсан юм . Мөн Азийн …

  • 28 September

    “ХОТЫН НОГООН ХӨГЖИЛ” сэдэвт хуралдаанд оролцогчдын хамтарсан мэдэгдэл

    Улаанбаатар хот, 9 дүгээр сарын 22, 2015 он 2015 оны 9-р сарын 21-22-ны өдрүүдэд  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хуралдсан Зүүн хойд Азийн Хотын дарга нарын Форумын «Хотын ногоон хөгжил» сэдэвт хуралдаанд оролцогчид бид энэхүү цаг үеэ олсон санаачилга гаргаж, хурлыг сайн зохион байгуулан, биднийг найрсгаар хүлээн авсан Улаанбаатар хотын Захиргаанд чин сэтгэлээсээ талархаж байна. Зүүн хойд Азийн Хотын дарга …

  • 26 September

    Амралтын өдрүүдэд хаах зам

    Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор 09.25-09.27-ны хооронд дараах байршлуудад түр хугацаанд зам хаана гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

  • 25 September

    Хамгийн шилдэг ногоон байгууллага өнөөдөр тодорно

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн дөрөвдүгээр сард 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласан билээ. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийнхэн тохижилт сайтай 6408 байгууллагыг инээмсэглэсэн дүрс бүхий наалтаар урамшуулсан бол 3568 аж ахуйн нэгжид “гахай” өгчээ. Уралдааны үеэр 19 мянган аж ахуйн нэгж, байгууллага нийт 45 тэрбум төгрөгөөр орчноо тохижуулж, 33.4 га талбайд шинээр …

  • 25 September

    Амралтын өдрүүдэд дараах замууд хаалттай байна

    Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор 2015.09.25-2015.09.27-ны хооронд дараах байршлуудад түр хугацаанд зам хаана гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. № Байршил Хийгдэх ажил Гүйцэтгэгч компани Зам хаах хугацаа 1 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөөний авто замыг сэтлэх Дулааны шугам татах УСУГазар 2015.09.25-ны 23:00 цагаас 2015.09.26-ны 06:00 цаг 2 Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн амны авто зам Бохир усны …

  • 25 September

    Чингэлтэй дүүрэг: Зарим иргэний эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэв

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар 9 дүгээр сарын 24-нд 3 дугаар хорооны иргэн Ц.Лханаажав, 4 дүгээр хорооны иргэн Г.Нямаа, 6 дугаар хорооны иргэн Ү.Жадамба, 7 дугаар хорооны иргэн Б.Доржготов, Г.Үүрийнтуяа нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлж, батламж гардууллаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. Засаг даргын Тамгын …

  • 25 September

    Цахим газар өмчлөлд сонгогдсон иргэдийн өргөдлийг хүлээн авч байна

    Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын 09-нд дууссан бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт сонгогдсон …

  • 25 September

    “Улаанбаатар Арт Фейр – 2015” үзэсгэлэн эхэллээ

    Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёлын аялал жуулчлал, соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, олон нийтэд урлагийн боловсрол олгох зорилгоор энэхүү арга хэмжээг энэ сарын 25-наас 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд  зохион байгуулж байна. Урлагийн нийслэл Улаанбаатар уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү …

  • 24 September

    ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

    Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: – Дүүргийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай – Заяа хотхон хоршооны хүсэлтийн тухай – 3 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Алтанцэцэгийн хүсэлтийн тухай тус тус хэлэлцэж тогтоол шийдвэр гаргалаа.

  • 24 September

    Чингэлтэй дүүрэг: Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн албан хаагчидтай уулзлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагчидтай 9 дүгээр сарын 23-ны өдөр уулзлаа. Тус хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа О.Амарсанаа 2015 онд Чингэлтэй дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс иргэдийг урьдчилан сэргийлсэн болон тулгамдсан хүндрэл бэрхшээлийн талаар товч танилцуулга хийв.  Дүүргийн Засаг дарга Д.Ганболд албан хаагчдад хандаж хэлсэн үгэндээ “Иргэдийг гэмт …

  • 24 September

    НИТХ-ын ээлжит хуралдаан түр хойшлогдлоо

    НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан өнөөдөр эхэлж, хуралдаанаар “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”, нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох, НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын зүгээс эхний хоёр асуудлаар завсарлага авлаа. Ингэснээр НИТХ-ын ээлжит хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний Мягмар гараг хүртэл түр хойшлогдлоо гэж …