Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 оны ээлжит хуралдаан 2015 оны есдүгээр сарын 21-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо. Хуралдаанд Зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэбат, дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн зохион байгуулагч, зөвлөлийн гишүүн И.Цэвэгмид, Эрүүл мэндийн төвийн …
Нийслэл
September, 2015
-
23 September
Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын А/509 дүгээр захирамжаар нийслэлийн хэмжээнд 12 салбар комисс байгуулагдаж, төрийн болон хувийн хэвшлийн нийт 1609 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад үзлэг явуулж байна. Улсын үзлэг батлагдсан хуваарийн дагуу 2015.10.30-ныг дуустал явагдах бөгөөд 2015.09.16-ны өдрийн байдлаар нийт байгууллагын 40 хувь нь үзлэгт хамрагдсан байна. …
-
23 September
Маргааш нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан болно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр буюу Пүрэв гарагт 09 цагаас Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч …
-
23 September
Цахим газар өмчлөлд сонгогдсон иргэдийн өргөдөл хүлээн авах хугацааг сунгалаа
Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын 09-нд дууссан бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт сонгогдсон …
-
22 September
Улаанбаатар- Сөүл хотууд бодлогын түвшинд хамтран ажиллах мэдэгдэл гаргалаа
Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вонсүн тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр Улаанбаатар-Сөүл хотын туршлага хуваалцах чуулга уулзалт болж талууд бодлогын түвшинд хамтран ажиллах мэдэгдэл гаргаж, хоёр хотын агентлагууд, мэргэжилтнүүдийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тодруулбал нийслэлийн Засаг даргын Хот …
-
22 September
Сөүл хотын дарга Пак ВонСүн МУИС-ийн хүндэт доктор боллоо
Сөүл хотын дарга Пак Вонсүнд өнөөдөр МУИС-ийн хүндэт доктор олголоо. Сөүл хотын Захирагчаар 2006 оноос эхлэн сонгогдон ажиллаж байгаа Пак Вонсүн нь оюутан цагаасаа эхлэн ардчилал хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч байжээ. Тэрээр 1956 онд төрсөн. 1980-аад оноос эхлэн төрийн албанд ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 онд Сөүл хотын Захирагчаар сонгогдон 2 дахь удаагаа улиран ажиллаж байгаа юм байна. Түүнд “Хүндэд …
-
22 September
Чингэлтэй дүүрэг: Ажлын хэсгийнхэнд Тусгаар тогтнол хүндэтгэлийн цом гардууллаа
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд , Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү нар Чингэлтэй хайрханы хүндэтгэл, Иргэдийн баярын арга хэмжээг зохион байгуулсан Ажлын хэсгийхнийг 9 дүгээр сарын 20-нд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Уг ажлын хэсгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат даргалсан юм. Тусгаар тогтнол хүндэтгэлийн цомыг …
-
22 September
Зүүн Хойд Азийн хотуудын “Хотын ногоон хөгжил” форум өнөөдөр өндөрлөнө
2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 22, МЯГМАР Хаана: Гадаад Хэргийн Яам, «Зөвшилцөл» танхим 08:30 – 09:00 Бүртгэл ХУРАЛДААН 4 ХОТ СУУРИН ГАЗРЫН ЦЭВЭР, ТОГТВОРТОЙ ЭРЧИМ ХҮЧ Модератор: Р.Бадамдамдин, Монголын салхины эрчим хүчний холбооны Ерөнхийлөгч 09:00 – 09:20 Говьд нарны эрчим хүчийг үйлдвэрлэх боломж; Зүүн Хойд Азийн Супер Грид Др. Н.Энэбиш, Сэргээгдэх эрчим хүчний ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний яам 09:20 …
-
22 September
Сөүлийн өдрүүд Улаанбаатарт үргэлжилж байна
Улаанбаатар-Сөүл хотууд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод Сөүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Сөүлийн өдөрт зориулан Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Сөүлийн өдөр” гэрэл зургын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зургаан зуун гаруй жилийн түүхтэй Сөүл хотын өнөөгийн байдлыг бүхэлд нь харуулсан энэхүү гэрэл зургын үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл гарах юм. Мөн өчигдөр Сөүлийн өдрүүд урлагийн тоглолт Соёлын …
-
21 September
“Дарь-Эх” цогцолборын нээлт боллоо
Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа бөгөөд үүний нэг нь “Дарь-Эх” цогцолбор юм. Тус дүүргийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа энэхүү бүтээн байгуулалтын ажил нь гурван жил үргэлжилж, 2018 он гэхэд бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын 2015 оны бүтээн байгуулалтын ажил 90 …
-
21 September
“Туркменистан улсын соёлын өдрүүд” болно
Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередовын 2015 оны зургадугаар сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр “Туркменистан Улсын соёлын өдрүүд” манай улсад 2015 оны 09 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ онд манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 23 жилийн ой тохиож байгаа бөгөөд анх удаа Туркменистан Улс өөрийн соёлын өдрүүдээ …
-
21 September
Сөүл хотын дарга Пак Вонсүн Улаанбаатар хотод айлчилж байна
Улаанбаатар-Сөүл хотууд эгч дүүсийн найрамдалт харилцаатай хот болсны 20 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сөүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга Пак ВонСүн тэргүүтэй 110 гаруй төлөөлөгчид Улаанбаатар хотноо айлчилж байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сөүл хотын дарга, төлөөлөгчдийг хүлээн …
-
21 September
СХД-ийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр авто зам барина
Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах, шинээр суурьшиж байгаа гэр хорооллыг хотын төвтэй холбох, нийтийн тээврийн үйлчилгээг гэр хороололд хүргэх, зорчигчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг багасгах зорилгоор энэ онд дараахь дөрвөн байршилд авто зам шинээр барихаар төлөвлөж байна. Үүнд: Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хорооны нутагт 0.89 км авто зам Баянзүрх дүүрэг, Нарны замыг …
-
21 September
Нийслэлийн Засаг дарга Зүүн Хойд Азийн хотуудын “Хотын ногоон хөгжил” форумыг нээж үг хэллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Зүүн Хойд Азийн хотуудын “Хотын ногоон хөгжил” форум Улаанбаатар хотод өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх форумыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нээж үг хэллээ. Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн хотын дарга нарын “Хотын …
-
21 September
“Хан-Уул дүүргийн үндсэн дүрэм”-ийг боловсруулах уулзалт зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүрэг Нийслэлдээ анхлан өөрийн гэсэн дүрэмтэй болох зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгынхоо хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Шууд Ардчилал Хүрээлэнтэй хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг үзэглэсэн юм. Энэхүү санамж бичгийг байгуулсанаар Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Иргэний оролцооны бодлого” боловсруулах хүрээнд иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг төлөвлөн ажиллаж байгаа аж. Түүнчлэн Хан-Уул дүүрэг хороодын иргэний танхимаараа дамжуулан иргэдийн санаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл