Нийслэл

April, 2019

  • 18 April

    Богд ууланд дахин түймэр гарлаа

    Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Богд ууланд гал гарч нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраасан билээ. Тэгвэл  өнөөдөр Богд  ууланд дахин түймэр гарсан байна. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлаас “Богд уулын оройд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө. Өнгөрсөн Бямба гарагт Богд ууланд түймэр гарч таван га талбай өртсөн. Хаврын хуурайшилтын үед …

  • 18 April

    НЗДТГ-ын Цэргийн штаб Дуурсах он жилүүд ТББ-тай хамтран ажиллана

    Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалж ирсэн түүх, уламжлалыг таниулах, эх оронч, баатарлаг дайчдын гавьяат үйлсийг мөнхжүүлэх, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Санамж бичигт НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, “Дуурсах он жилүүд” …

  • 17 April

    Багануур дүүрэгт хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын …

  • 17 April

    Иргэд амьдарч буй хороо, дүүргийнхээ хөгжилд өөрийн саналаа өгөх боломжтой

    Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбоотойгоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэдээс ухаалаг утасны аппликейшнээр авдаг боллоо. Иргэн та ухаалаг утсан дээрээ “SMART UB” аппликейшныг татан суулгаж өөрийн амьдарч буй хороо, дүүргийнхээ хөгжилд өөрийн саналаа өгөх боломжтой болж байгаа юм. Санал хураалт дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ныг дуустал явагдах юм. Орон нутгийн хөгжлийн …

  • 17 April

    Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт Сүхбаатарын талбайд боллоо

    Нийслэл хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Төрийн байгууллагын албан хаагчид болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилчид Сүхбаатарын талбай дээр Мэргэжлийн ангийн дадлага сургуулилт хийж байна. Энэ удаагийн сургалтад 36 байгууллагын 4200 алба хаагч, ажилчид хамрагдсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн …

  • 17 April

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийнэ. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 8-р хороо АТҮТ Баянзүрх салбар, Хилчингийн 55, 55/А, 55/Б, 7-р байрууд, Хууль сахиулах их сургууль, 32-р цэцэрлэг, Академи хотхон, СӨХ болон эдгээрийн ойр орчмоор 11:00-17:30 цагт: 8, 17-р хороо 016-р Цэргийн ангийн зоорь, Жимобайл, Скайтел, Тайгын булаг, Мосол, Охин хүү, Бэсрэгтрейд, Натуца, Эрхэс …

  • 17 April

    Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна

    Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  Ахуйн гал түймрийн 50 орчим хувийг ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага эзэлж байна.  Тухайлбал шар өвс шатаасны улмаас энэ сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд түймэр гарч, түймэрт 5 га талбай өртсөн бол 14-ны …

  • 16 April

    Ирэх бямба гарагт бүх нийтийн цэвэрлэгээтэй

    Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 20-ны бямба гарагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх юм байна. …

  • 16 April

    “Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний аваргууд тодорлоо

    УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор БСШУСЯ, нийслэлийн ИТХ, “Монголын шатрын холбоо” хамтран анх удаа зохион байгуулж байгаа “Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн дөрөвдүгээр сарын 06-16-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд Монгол, Индонез, Вьетнам, Филиппин, Өмнөд Солонгос, Малайз, Хонгконг улсын 90 гаруй шатарчин оролцсоноос шидэг хоёр эрэгтэй шатарчин “Дэлхийн цом”-д …

  • 16 April

    Налайхын зам засварын ажил эхэллээ

    Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам засварын ажил өнөөөдөр эхэллээ. Налайх-Чойрын уулзвараас Гачууртын уулзвар хүртэлх 20.9 км авто зам тавих ажлын гүйцэтгэгчээр “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай ажиллаж байгаа юм. Тус зам нь олон улсын стандартад нийцсэн, бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай тавигдах юм. Зам засварын ажилтай холбогдуулан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто …

  • 16 April

    “Орлогод нийцсэн орон сууц” төслийн 768 айлын хотхоны барилгын ажил эхэллээ

    Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх 768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шав тавих ёслолд өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нийслэл хотод амьдарч буй нийт өрхийн 56 хувь нь гэр хорооллын бүсэд амьдарч байна. Гэр хорооллын айл өрхүүд зах зээлийн …

  • 16 April

    Хот тохижилтын ажилд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шийдвэрлэхээр боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр  нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэрээ Хот тохижилтын газрын ажилчидтай ярилцаж, шийдвэрлүүлэх тулгамдаад буй асуудлуудыг нээлттэй хэлэлцлээ. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нэн даруй шийдэж өгөхөө илэрхийллээ. Зам талбайн үйлчлэгч Д.Түмэнжаргал хотын даргад хандаж “Миний хувьд энэ байгууллагад 2015 онд ажилд орсон. …

  • 16 April

    Иргэний үнэмлэх шаардахгүйгээр төрийн бүх үйлчилгээг хурууны хээгээр авах боломжтой болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллаж, үйлчилгээний танхимуудаар орж, иргэдтэй уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах ажлын талаар удирдлагуудад нь үүрэг чиглэл өглөө. “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн хүн ам ихээр төвлөрөн суурьшсан нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээний нэгдсэн …

  • 15 April

    Шадивлан зусланд гарсан түймрийн тархалтыг зогсоожээ

    Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, …

  • 15 April

    Хүүхдийн тоглоомын талбайд зөвшөөрөлгүйгээр байрласан ТҮЦ-ний үйл ажиллагааг зогсоожээ

    Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр  байрны урд хүүхдийн тоглоомын талбайд байрлах “Түргэн хоол” нэртэй ТҮЦ-нд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар  газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, цэвэр, бохир усны хэсгийн болон төвлөрсөн системд холбогдоогүй байранд хоол үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ.Улмаар  дүүргийн Газрын албанд газар чөлөөлүүлэх албан бичгийг хүргүүлсэн аж.