НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж байна. Хурлаар Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөр батлах тухай, барилга бүртгэлээс хасаж шүүхийн шийдвэрийн дагуу “Үндэсний оюу” хоршоонд шилжүүлэх тухай, Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай зэрэг 5 асуудал хэлэлцэх юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн Газрын алба мэдээлэл хийлээ. НГА нь иргэн хуулийн этгээд нийт 46 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр 25 нэр төрлийн …
Нийслэл
April, 2018
-
24 April
С.Амарсайхан: Зуун айлд ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таван сардаа багтаан цэгцэл
Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн Барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлын талаар санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн дарга Ч.Гантулга “100 айл”-ыг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлаар Нийслэлийн авто зам хөгжлийн газар, НМХГ, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба, Хотын захирагчийн ажлын албаны төлөөлөлтэй уулзаж үүрэг чиглэл өглөө. НИТХ-ын …
-
24 April
Нийслэл хотын дүрэм, хаягжилтын журмын төслийг судлах ажлын хэсэг хуралдлаа
2018 оны 03 сарын 23-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын дүрэм, хаягжилтыг судлах ажлын хэсгийг НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан 11 хүний бүрээлдэхүүнтэйгээр байгуулсан. Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр хуралдан, Хотын дүрмийн төсөл дээр ажиллаж байсан “Ач холдинг” ХХК-ийн тайлан мэдээллийг сонсож, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. “Ач холдинг” компанийн менежер Л.Цоодол “Манай компаний хотын дүрмийн төслийг гүйцэтгэх тендерт оролцон …
-
20 April
С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагдаж чадвал аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ
НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ийн дэргэд Аялал жуулчлалын салбарын сургалтын төв байгуулах хүний нөөцийг чадваржуулах сургалтын төв байгуулах багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, аяллын бүтээгдэхүүний нэр төрөл, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын менежментийг сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг хангах, салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, тогтвортой …
-
20 April
Нийтийн тээвэртэй холбоотой санал, гомдол тасардаггүй
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 4 асуудал хэлэлцлээ. Хурлын эхэнд Нийслэлийн нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Нийслэлийн тээврийн газрын мэдээллийг сонслоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн өмчит нэг, хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгж 87 чиглэлд 837 тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч …
-
20 April
Нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгчийн автобус нэвтрүүлэх боломжийг судална
НИТХ-ын дарга С.Амарсайхан, Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Төлөөлөгч Б.Бямбадорж нар Экобус компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь кластерт орсон өндөр технологийн машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх зорилгоор авто угсралтын үйлдвэрээ 2014 онд ашиглалтад оруулжээ. Өнөөдөр нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусууд аюулгүй байдал хангалтгүй, импортоор орж ирсэн хуучин автобусууд байдаг. Нэг шинэ автобусыг 9 жил ашиглах боломжтой байдаг ч манай улсад …
-
19 April
“СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлэг боллоо
НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачилгаар “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагууд оролцов. Хэлэлцүүлгээр СӨХ болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо. Одоогоор манай улсын хэмжээнд 1022 сууц өмчлөгчдийн холбоод …
-
18 April
Нийслэлд шинээр сүм хийд байгуулах төсөлд иргэд, аж ахуйн нэгжийн саналыг хүлээн авч байна
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулахаар НИТХ-ын ажлын албанаас бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд журмын төсөлтэй холбогдуулан Иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг цахим хаягаар хүлээн авна. Та бүхэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад …
-
18 April
НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг сайжруулах санал хүргүүллээ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдийн саналыг тусгах зорилгоор НИТХ дахь АН-ын бүлэг саяхан “Хотын шийдэл” хэлэлцүүлгээ зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт оролцогчид болон судлаачдын багийнхан хуулийн төслийг дахин боловсруулах, сайжруулах шаардлага байгааг онцолж, хэд хэдэн санал гаргасан. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн үндсэн хуулийн шинж чанартай хууль. Гэвч шинэчилсэн найруулгын төсөл нь …
-
16 April
“Сууц өмчлөгчдийн холбоо”-ны эрх зүйн байдал хэлэлцүүлэг болно
НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачлагаар энэ сарын 19-нд “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээнд зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны дарга, Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд болон Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл оролцоно. Хэлэлцүүлгээр сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх …
-
16 April
100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлын талаар санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр ажлын хэсгийн дарга Ч.Гантулга Хангарьд ордонд бизнес эрхлэгчидтэй ээлжит уулзалтаа хийж санал солилцлоо. Өнгөрсөн хугацаанд …
-
6 April
Яармагийн шинэ гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд баригдах шинэ гүүр нь 250.2 у/м, 20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм. Шинээр барих гүүр доогуур нэвтрэх А рамп зам дээрх гүүр нь 2-10м-ийн жаазан …
-
6 April
Шөнийн гудамжийг тавдугаар сарын 4-нд нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилгыг тусгаж, Сөүлийн гудамжийг автомашингүй, “Шөнийн гудамж” болгон тохижуулсан билээ. Энэ жил Шөнийн гэрэлт гудамжийг ирэх сарын 4-нд нээх бөгөөд гэрээ байгуулж, худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд, явуулын худалдаа, байгууллагуудын материалыг энэ сарын 17-н хүртэл …
-
5 April
Ц.Байгалмаа: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлд Цагдаагийн байгууллагын саналыг дэмжинэ
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр шийдвэрлэгдсэн Цагдаагийн хэлтсүүдэд олгогдсон тусгай тоноглол бүхий 17 автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ болсны дараа тус арга хэмжээнд оролцсон НИТХ-ын төлөөлөгчдийг дүүргүүдийн Цагдаагийн хэлтсээс урьж эдгээр автомашиныг хэлтэс дээр хүлээлгэн өгөхийг хүслээ. НИТХ-ын төлөөлөгчид өөрийн сонгогдсон тойргийнхоо Цагдаагийн хэлтэст очиж дарга удирдлагуудтай нь уулзан санал хүсэлтийг сонсож, автомашиныг хүлээлгэн өгч ажлын …
-
2 April
НИТХ-ын ээлжит бус хуралдаан 78 хувийн ирцтэйгээр хуралдлаа
Өнгөрөгч баасан гараг буюу 3 сарын 30-ны өдөр НИТХ-ын ээлжит бус III хурал төлөөлөгчдийн хувийн ирцтэйгээр 11:30-17:00 цаг хүртэл хуралдлаа. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны 1 улиралд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг сонсох, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, ажлын хэсгийн танилцуулга, хэлэлцүүлэг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай …