НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны санаачлага, БНСУ-ын Пусан хотын хөрөнгө оруулалтаар “Sister’s village” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 104, 106, 110 дугаар цэцэрлэгүүдэд засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд тус дүүргийн 104 дүгээр цэцэрлэгийн дээврийн засвар, ариун цэврийн өрөөний дотор заслын ажлыг хийж дуусган ашиглалтанд хүлээлгэн өгсөн байна. Энэ үеэр Улаанбаатар хотод албан айлчлал хийж байгаа БНСУ-ын Пусан хотын орлогч Park Jae-Min тус …
Нийслэл
April, 2018
March, 2018
-
29 March
Томуу, томуу төст өвчин ихсэж, хүүхдийн орны ачаалал нэмэгджээ
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 26-ны байдлаар, амбулаторийн 74.079 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2921 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.9 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж төвшнөөс 0.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар тус тус их байна. Нийт өвчлөгсдийн 35.9 хувийг 0-1 нас, 30.7 хувийг 2-4 нас, 19.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа …
-
25 March
“Сэтгүүлчид ба Элчин Сайдууд” уулзалт хамтын ажиллагааны өргөн боломжийг нээлээ
Монгол Улсын Гадаад харилцааны Яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж буй “Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалт Blue Sky зочид буудлын Кристалл танхимд боллоо. Уулзалтыг нээж Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр “Эрхэм Элчин сайд нар болон сэтгүүлчид энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн зочид та бүхэндээ талархал илэрхийлж байна. Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрууд өдөр тутмын ажилдаа Монгол Улсын …
-
23 March
Албаны нохой сургагч бэлтгэх сургалт болж байна
Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн эргүүл хамгаалалтын тасгийн алба хаагчид эргүүл, харуул хамгаалалтын нохой сургагч бэлтгэх сургалтад хамрагдаж байна. Хоёр сарын турш үргэлжлэх энэхүү сургалтаар нохой сургагчид албаны нохойг өөртөө дасгах, ерөнхий дасгал, техник арга зүй зэрэгт суралцана. Албаны нохой сургагч болон нохойг сургаж, бэлтгэснээр цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд эерэг нөлөөнүүдийг үзүүлсээр байгаа юм. Сургалтыг Цагдаа, …
-
23 March
“Архив, албан хэрэг хөтлөлт” сургалт боллоо
Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын алба хаагчид болон АЕГ-ын мэргэжлийн багш нар дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад сургалт явуулжээ. Архив, албан хэрэг хөтлөлт сэдэвт сургалтыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн архивыг түшиглэн зохион байгуулсан байна. Түүнчлэн сургалтын үеэр уг хэлтсийн архивын өрөө, баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайшаан Архивын ерөнхий газраас “Талархал” гардуулжээ. …
-
20 March
100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлаар телевизийн хэлэлцүүлэг боллоо
НИТХ-ын хурлаас санаачлан Eagle телевизтэй хамтран 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх сэдвээр хэлэлцүүлэг нэвтрүүлгийг 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга, Химийн ухааны доктор /Ph.D/, дэд профессор С.Өнөржаргал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн С.Энхтөр, “Шударга ёс” ТББ-ын тэргүүн, иргэн Г.Баярсайхан нарын зочид оролцлоо. …
-
19 March
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн боллоо
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Замын цагдаагийн хэлтсээс хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөлчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан, Замын цагдаагийн албаны дарга хурандаа Д.Амарсайхан, дэд дарга хурандаа Д.Дашдорж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн захиргаа бодлого төлөвлөлтийн …
-
19 March
Найрамдал цогцолборт ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын уулзалт болов
Өчигдөр буюу Цэргийн баярын өдөр олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубуудын уулзалт амжилттай болж өнгөрлөө. Чуулганд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 89 сургуулийн 94 эко клубын 500 гаруй багш, сурагч хамрагдсан. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдыг байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд уриалан дуудаж, цаашлаад гэр бүлийнхэндээ эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсийг түгээн, …
-
17 March
Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 97 жилийн ойн мэндчилгээ
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт халуун амь, бүлээн цусаа зориулсан баатарлаг эр цэргүүд, өнөө цагт Монгол Улсынхаа энхийн манаанд төдийгүй шинэ үеийн бүтээн байгуулалтад оролцож, дэлхий дахинд энх тайвныг тогтооход ч хүчин зүтгэж байгаа эр цэргүүддээ “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баяр”-ын мэндийг Нийслэлийн удирдлагын зүгээс өргөн дэвшүүлж байна. Төрийн далбаандаа бөхийж, …
-
16 March
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цэргийн үүрэгтнүүдэд шагнал гардууллаа
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн хууль хүчний байгууллага болон Онцгой байдлын газарт ажиллаж байгаа, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий офицер, ахлагч, цэргийн үүрэгтнүүдэд Нийслэлийн төр захиргааны байгууллагын одон тэмдэг, өргөмжлөл, шагнал гардууллаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Ж.Батбаясгалан, Д.Энхтөр, Нийслэлийн засаг дарын …
-
13 March
Зам, тээврийн ослыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулна
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөнд НИТХ–ын дарга С.Амарсайхан оролцлоо. Зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, хэргийн байдал түүний шалтгаан зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлууд цаашид авах арга хэмжээний талаар ярилцав. Нийслэлийн дүүргүүд зам тээврийн ослыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна.Зам тээврийн ослын шалтгаан,нөхцөл байдал дүүргүүдийн нутаг дэвсгэр бүрт өөр байгаа учир …
-
2 March
Ц. Сандаг-Очир: Ц.Баатархүү төлөөлөгчийн ярьж байгаа зүйлийг хувийн шинжтэй ганцаарчилсан тоглолт гэж харж байна
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн өнгөрсөн сарын 27-нд болсон ээлжит хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очирын АН-аас хөндсөн асуудалтай холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлснийг хүргэж байна.
February, 2018
-
27 February
С.Мөнхчулуун:АН-ын зүгээс камерын өмнө улс төр хийсэн явдал боллоо
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс хурлын дарга С.Амарсайханыг огцруулах тухай асуудлыг хөндлөө. Харин энэ асуудалд НИХТ-ын дарга дараах тайлбарыг өглөө. Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун АН-аас хөндсөн асуудалтай холбоотойгоор өөрийн болон намын бүлгийн байр суурийг илэрхийллээ. Нээрээ л хавар болчихсон гэлтэй улс төрийн элдэв популизмууд эхэллээ. Үүний нэг нь …
-
5 February
С.Амарсайхан: 100 айлыг нүүлгэх асуудал дээр төрийн захиргааны байгууллага, иргэд нэг ойлголттой байх ёстой
НИТХ-ын дарга С.Амарсайхантай ярилцлаа. -Та НИТХ-ын дарга болоод багагүй хугацаа өнгөрлөө. Ямар ажил амжуулж байна вэ? -Хийх ажил, шийдэх асуудал асар их байна. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажлуудаас гадна иргэд оршин суугчид, төрийн алба хаагчид, аж ахуйн нэгжийн оролцоо, тэдгээрийн итгэл зүтгэл, санаачилга, хариуцлагаар хийх ажлууд бүр ч олон байна. Асуудал дагуулсан хэрнээ шийдэлгүй, аль аль талдаа ойлгомжгүй байдлаар …
January, 2018
-
26 January
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулгыг хэлэлцэж байна
НИТХ-ын ээлжит XIII хурал 53,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хэлэлцэх асуудлын жагсаалтанд орсон НИТХ-ын хороодын бүтэц өөрчлөх тухай асуудлыг хурлаар хэлэлцэхээс өмнө НИТХ-ын хурлын дэгт өөрчлөлт оруулах горимын санал дэвшүүлж санал хураасан боловч олонхийн дэмжлэг авч чадсангүй. Үүний дараа МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд …