Өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж, ирээдүйд амьдралын ямар зам харгуй таныг хүлээж байгааг мэдэхийг хүсч байна уу? Ингэхийн тулд зүгээр л баруун гарынхаа алган дээрх зүрхний зураасыг /дунд, ядам, чигчий хурууг дамнан байрлаж байгааг/ ажигла. Ингээд хариултыг тулгаарай. А. Хэрэв зүрхний тань зураас дунд хуруун дороос эхлэж байвал та манлайлагч. Та амбицтай хэнээс ч хамаардаггүй, ухаантай, шийдвэр гаргах чадвартай. Мөн …
Танин мэдэхүй
May, 2015
-
29 May
Google Android авто системийг машинд суулгана
Өмнөд Солонгосын Hyundai компани өөрийн Sonata загварын машинд Google Android системийг суулгаж буй анхны үйлдвэрлэгч болж байна. 2015 оны Sonata загварын машинтай Андройд ухаалаг гар утас хэрэглэгч нь хэрэв усан замаар явах тээврийн хэрэгсэлтэй бол уг системийг үнэ төлбөргүй татан хэрэглэх боломжтой болж байгаа юм. Уг систем нь жолоочийн ухаалаг гар утастай холбогдож, хэрэглэгч Google Maps зэрэг өргөн хэрэглэгддэг аппликейшнийг …
-
28 May
“Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хэнтий аймагт зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хэнтий аймгийн Чингис хот, Дэлгэрхаан суманд зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Чингис хотод болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон олон улсын үзэсгэлэнгийн төлөөлөгч, Хэнтий аймгийн удирдлага, монгол хэл, бичгийн багш нар, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ жилийн “Бичиг соёл” үзэсгэлэнд Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хамтран …
-
28 May
Хөх толботой төрөхийн учир
Шинээр төрсөн хүүхдийн биен дээр байх хөх толбыг дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хэлэнд “Mongolian Blue Spot” гэж нэрлэсэн байдаг. Хүүхэд төрсөн цагаас өгзөг болон биеийн аль нэг хэсэгт хөх өнгийн толбо байдаг бөгөөд энэ толбо нь 3-10 жилийн дотор арилж алга болдог. Үүнийг Монголчууд хөх толбо гэж нэрлэдэг. Энэхүү хөх толбо нь Монгол, Ази гаралтай хүүхдүүдэд элбэг тохиолддог бөгөөд …
-
27 May
Жэк Ма залууст зөвлөж байна
Маш олон саад бэрхшээлийг даван туулж одоогийн амжилтандаа хүрсэн Хятадын тэрбумтан Жек Ма залуу хүмүүс хэрхэн ажиллаж амьдрах ёстой талаар өөрийн зөвлөгөөг Өмнөд Солонгост болсон нэгэн уулзалтаараа дамжуулан залууст хүргэж байна. Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ. 20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй. 30 нас хүртлээ хэн нэгнийг …
-
26 May
Архины уг гарал, гэм хор
Бадамсамбава багшид Хотол баясгалант нэрт хан хөвгүүн бээр энэ архи хэмээгдэх ундаа эрт урьд хэрхэн хаанаас гарсан учир шалтгааныг номлон соёрх хэмээн өчсөнд Багш бээр ийн номлосон болой. Эдүүгээгээс 4386 галав нөгчсний тэртээ түүнчлэн ирсэн Сарангэрэлт хэмээх бурхан ёртөнцөд залран номын хүрдийг эргүүлхүй тэр цагт Тэнгэрийн найман хаан, Асарын найман хаан, Хүмүүний хаан, Хүмүүн бус юун,Үнэр идэгч, Хэвлээр гулгагч, Лус …
-
26 May
Стив Жобсын 10 суут зарчим
2011-10-05-нд «Apple» компанийг үндэслэгч Стив Жобс үгүй болсон билээ. Гэхдээ тэр хүн IT-технологийн түүхэн дэх хамгийн агуу хүн байсан тэр чигээрээ л үлдэх болно. Өнөөдөр бид Стив Жобс ажилдаа ямар зарчмуудыг ягштал баримталдаг байсан талаар өгүүлье. 1. Төгс төгөлдөр лүү тэмүүл Стив Жобс жижиг сажиг зүйлд ч ихэд анхаардаг байлаа. Анхны iPod-ыг танилцуулахын өмнөх шөнө компаний ажилтнууд шөнөжин сууж чихэвчний …
-
25 May
Андройд утаснаас таны устгасан хувийн мэдээллийг сэргээж болдог
Та мемори картан дээрх бүх мэдээллээ устгаад Андройд утсаа зарсан ч таны текст мессеж, и-мэйл, гэрэл зургууд, тэр бүү хэл Фэйсбүүкийн нууц үг чинь хүртэл утсанд үлдсэн байх магадлалтай юм байна. Андройд үйлдлийн системтэй утсанд ”Factory Reset” хийх буюу бүх тохиргоог үйлдвэрээс анх ирсэн төлөвт нь буцаасан ч зарим мэдээлэл үлддэг гэж Кэмбрижийн Их Сургуулийн компьютер судлаачдын хийсэн саяхны судалгаанд бичжээ. …
-
22 May
Нохой зодоонч эрийн дэлхий нийтийг уйлуулсан илтгэл
WWE, WCW-ийн мэргэжлийн зодооны аварга Marc Mero-ийн дэлхий нийтийг уйлуулсан илтгэл. Манай ээж хөл бөмбөг тоглож байхад талбайн хажууд намайг дагаж гүйгээд “Марк үзүүлээд өг, үзүүлээд өг” гэж хашгирдаг байсан. Би дотроо “Өө бурхан минь дахиад уу” гэж бодон, цуг тоглож байсан хүүхэд надаас “Марк тэр танай ээж үү?” гэж асуухад нь “Үгүй ээ. Би өмнө нь харж байгаагүй юм …
-
21 May
“Бичиг соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Бичиг соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдах талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Уг хэвлэлийн хуралд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгч Б.Оргил, ОХУ-ын Буриад улсын төлөөлөгч Дугаров Баяр Сономович, ОХУ-ын Халимаг улсын төлөөлөгч Бембеев Евгений Владимирович, Бичиг Соёл, Боловсролын төвийн тэргүүн Д.Ганбаатар нар …
-
20 May
Бүхий л фронтоороо дайсантай тулалдсан
Ялалтын 70 жил – Хамтын ажиллагаа Тэмдэглэлт ойн арга хэмжээний өмнөх өдөр Горний Алтайн Улсын их сургууль дээр 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ой, 1941-1945 оны агуу их эх орны дайнд немцийн фашистуудыг бут цохиход Монголын ард түмний үзүүлсэн тусламжийн тухай сэдвийг голчилсон олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь удаагийн хуралдаан болов. Хуралдаанд Монгол улсын Үндэсний …
-
18 May
Мянганы замаар Баруун зүг аялахуй
Мянганы замаар Нийслэлээс баруун зүг аялахад 130 км яваад Төв аймгийн Лүн сумын төвийг дайрна. Лүнгээс цааш Хархорин чиглэлийн замаас салж Хангайн давааг давж 61 км яваад Булган аймгийн Баяннуур сумын төв, цааш 30 км явж, мөн аймгийн Дашинчлэн сумын төвөөр дайрч, цааш Харбухын голын төмөр бетон гүүрээр гарна. Эндээс Булган аймгийн төв орох зам салаална ( 4 жилийн өмнөх мэдээлэл …
-
16 May
Нацистууд хүртэл Катюша дуунд дуртай байв
үн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай, 60 гаруй сая хүний аминд хүрсэн дэлхийн II дайнд цэг тавин нацист Германыг бут цохисон ялалтын баярыг жил бүрийн тавдугаар сарын 9-нд тэмдэглэдэг. Энэ дайнд хамгийн их гарз хохирол амсч, нацист Германыг дарахад гол үүрэг гүйцэтгэсэн манай хойд хөрш ЗХУ-ын эрэлхэг дайчдыг зоригжуулдаг ганц дуу байсан нь “Катюша” билээ. Анх ЗХУ-ын дайчид алс дорнодод …
-
15 May
Кино үзэнгээ Англи хэл сурах ТАВАН вебсайт
Гадаад хэлийг үр дүнтэй суралцах нэг арга бол тэр хэл дээр нь кино үзэх. Зугаатай бас үр дүн сайтай аргад тооцогдоно. Эдгээр сайтууд нь Англи хэлийг бие даан суралцахад тун тохиромжтой. Film English сайтаас богино хэмжээний кинонууд сонгож суралцана Богино хэмжээний кинонуудын цуглуулга дээр нэмэх нь хичээлийн төлөвлөгөөнүүд бий. Бүх шатныханд зориулагдсан сонголтуудтай. Film Education сайт дээр хэдэн зуун кино бий …
-
14 May
Гар утасны цэнэгийг удаан барих 15 арга
Сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудын зай илүү удаан цэнэгээ барих болсон. Ялангуяа ашиглаагүй тохиолдолд 400-600 цаг буюу 16-20 хоног цэнэгээ барина. Харин ашигласан тохиолдолд 20 цаг буюу хоног хүрэхгүй хугацаанд цэнэгээ барина. Гар утсыг ашиглалгүйгээр хэрэглэнэ гэж бараг байхгүй. Баттерейний нас нь хэдэн удаа цэнэглэхээс шалтгаалдаг учир байн байн цэнэглэснээс болж амархан нурдаг. Та гар утасныхаа цэнэгийг удаан барих, баттерейг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл