Танин мэдэхүй

May, 2026

  • 19 May

    ГОВЬ-АЛТАЙ: 19 дүгээр зуунд хамаарах хүрэл “Буур сав”

    Говь-Алтай аймгийн орон нутаг судлах “Жангар” музейн сан хөмрөгт 19 дүгээр зуунд хамаарах хүрлээр хийсэн буур сав хадгалагдаж байна. Тодруулбал, 19 дүгээр зуунд холбогдох эл буур савыг хүрлээр хийсэн бөгөөд хавтгайдуу цөгцөн суурьтай, ар шил болон хажуу талдаа тус бүр нэжгээд бариул сэнжтэй, их биетэйгээ үргэлж оготор цорготой, цэцгэн дэлбээ мэт дэрвэгэр амсартай ажээ. Хэлбэр байдал нь завьяа, гүцтэй төстэй …

  • 18 May

    С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн

    ​Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Зохиолч, яруу найрагчаас гадна угсаатан судлаач, түүхч, орчуулагч, сэтгүүлч, улс төрч зэрэг нийгмийн олон салбарт гүйцэтгэсэн үйл хэргийнх нь тухай манай агентлаг цувралаар толилуулж буй билээ. Энэ удаа Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байсан тухай нь ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн …

  • 6 May

    Дөрөвдүгээр сард 64597 жуулчин Монголд иржээ

    Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт эрчимтэй үргэлжилж байна. Статистик мэдээллээс үзэхэд, 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсад нийт 208028 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар буюу 54260 жуулчнаар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Үүнээс зөвхөн 2026 оны дөрөвдүгээр сард 64597 жуулчин ирсэн байна. Энэ нь 2025 оны дөрөвдүгээр …

  • 5 May

    Хөл бөмбөгийн ДАШТ-1934

    2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө. Хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж …

  • 4 May

    ЗАВХАН: Отгонтэнгэр ховор жигүүртний судалгааны чухал бүс болжээ

    ​  Отгонтэнгэрийн дархан цаазат газар нь Хангайн нурууны биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй экосистемд тооцогддог. Тус дархан цаазат газрын шувуудын аймаг нь төрөл зүйл, экологи, тархалтын хувьд онцлогтой бөгөөд махан идэшт, усны, өндөр уулын бүсийн болон ховор зүйлийн шувууд зонхилон бүртгэгдсэн байна. Судалгааны дүнгээр нэн ховор болон ховор махан идэшт шувуудын 7 зүйл, нийт 81 бодгаль тэмдэглэгджээ. Үүнд …

March, 2026

  • 18 March

    Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана

    Өнөөдрийн /2026.03.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдах шийдвэрийг гаргалаа Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжих, шилдэг бүтээл, судалгааны үр дүнг үнэлэх бодит хөшүүрэг болох “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталлаа. “Байгаль, нийгмийн ухааны шагнал”, “Технологийн дэвшлийн шагнал”-ыг дагалдах мөнгөн дүн нь тус бүр 100 сая төгрөг байна. …

  • 12 March

    Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

    Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: Нэг тэрбум бэлэг сэлт яригдсан. Нийтдээ хэдэн төгрөгийн бэлэг сэлт яригдсан бэ? Л.Оюун-Эрдэнэ: Бенз автомашин бол худлаа, бөгж, цүнх авч өгсөн,  амралтын газар очсон юм билээ. Намайг огцруулахын өмнө, УИХ-ын чуулганы санал хураалтын өмнө АТГ-аас бичиг авах гээд чадаагүй. Огцорсон хойно  7 сарын 23-нд АТГ-аас манай хүүтэй холбоотой авлигын хэрэг …

February, 2026

  • 12 February

    Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа

    “Монгол хэлний тухай хууль”-ийн 8.1, 8.2, 8.3, 22.1 дэх заалтыг үндэслэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсэгт МУИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол судлалын хүрээлэн, “Хүмүүн бичиг” сонин зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, хэд хэдэн удаа хуралдан дүрмийн төслийг боловсруулжээ. Уг төслөө 2025 …

January, 2026

  • 8 January

    “Дээд амгалант” Дэмчогийн хийнд байнгын үйл ажилагаатай боллоо

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх, Дээд амгалант Дэмчогийн хийд 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн өдөр бүр тогтмол цагт лам хуврагууд буян ном айлдаж, хурал хурж байхаар болсон байна. Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийдийг үзэж харж, буян заяагаа даатгахаар хол ойроос олон зуун хүн улирал харгалзахгүй зорьдог билээ.  Хийд орчмын газар нутгийг цахилгаан эрчим хүчинд холбох, хийдрүү …

December, 2025

  • 24 December

    Ж.ЭНХСОЁЛЫН СПОРТЫН ЗАМНАЛ ӨНГӨТЭЙ БАЙНА

    НСУ-ын волейболын JIN AIR 2025-2026 оны V-Лигийн улирлын 3-р тойргийн тоглолтууд явагдаж байгаа бөгөөд Монгол улсаас KOVO-ын V-лигийн улирлын дундах шилжилтээр буюу Deadline-аар Азийн квотын сонголтоор Тэжон хотын Jung kwan jang Red Sparks багт 외국인 선수 Waegugin seonsu Foreign player–ээр сонгогдсон Жамъянпүрэвийн Энхсоёлын ITC International Transfer Certificate, тамирчны олон улсын шилжилтийн гэрчилгээг FIVB Олон улсын волейболын холбоо баталгаажуулснаар тоглох эрх …

  • 21 December

    МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

    Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны архив. 1924 он 7-р тал. ) Ардын Хувьсгалын эхэн үе буюу 1924 онд хуралдсан улсын анхдугаар хуралд Ардыг Гэгээрүүлэх яамны ажлын тухай, гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлдээ “Балчир хүүхдийг сурган хүмүүжүүлэх цэнгэлдэх цэцэрлэг байгуулах. Үүнд: манай ардыг гэгээрүүлэх яамнаас…хэрхэн бага балчруудыг асрамжлан хүмүүжүүлж өсгөх тухай дэвтэр зүйлийг зохиох, хэвлэх …

  • 21 December

    2012 оны 12 сарын 21-нд “дэлхий сөнөнө” гэж шуугиж байсныг сануулья

    Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21-ний өдөр. Манай цэнхэрхэн дэлхийг мөргөж магадгүй гэж байсан сансрын биет биднийг тойрон өнгөрч, хязгааргүй орчлонгийн хаа нэг тийш салах ёс ч хийлгүй явж одлоо. Дэлхийн хойд өргөрөгийн хамгийн урт шөнө тохиодог энэ өдөр чамгүй баялаг намтраа ийн зузаалж байх шиг. Одоогоос 13 жилийн өмнө энэ өдөр дэлхий ертөнц сүйрч хүн төрөлхтөн шинэ ертөнцтэй нүүр тулах байлаа. …

  • 18 December

    Хотын архитектурыг өөрчилсөн III – IV хороолол

      Хот гэдэг тодорхойлолтыг 1961 онд баталсан АДХ-ын тэргүүлэгчдийн зарлиг өнөөдөр өөрчлөгдсөн үгүйг хэлж мэдэхгүй юм. Юутай ч саяхан шахуу 1970-аад оны дунд хүртэл хуучин нэгэн цагт Их Хүрээ бууж байсан Нарангийн энгэрт одоогийн III-IY хорооллын суурин дээр “500 айл” гэдэг маш том гэр хороолол байв. Шинэ III-IY хороолол барихын тулд тэдгээр айлуудыг одоогийн Баянхошуу руу нүүлгэж ЗХУ-ын СОТ-1, СОТ-2, …

  • 18 December

    ХҮРЭЭНИЙ АНХНЫ ЭМНЭЛГИЙН ТҮҮХЭЭС

    Монголын нийслэл Хүрээнд орчин үеийн анагаах ухаан хөгжиж эхэлсэн түүх Богд хааны үеэс улбаатай. Түүхийн эх сурвалжуудаас үзвэл тухайн үед уламжлалт анагаах ухаан өндөр түвшинд хөгжиж, Түвдийн эмнэлэг болон уламжлалт анагаах ухааны “Манба дацан”-гийн сургууль үйл ажиллагаа явуулж байжээ. Үүний зэрэгцээ Европын анагаах ухааныг нутагшуулах, мэргэжилтэй эмч бэлтгэхэд анхаарал хандуулж байсан нь түүхэн баримтаар нотлогддог. Тухайлбал, Хаант Орос улсаас мэс …

  • 16 December

    УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

    ​ Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны “Их засаг” танхимд зохион байгууллаа. Улсын Их Хурлын …