Танин мэдэхүй

March, 2014

  • 28 March

    Атилла хааны бунханыг олжээ

    Унгарын нийслэл Будапешт хотоор урсах Дунай мөрөн дээгүүр гүүр тавих барилгын суурийн ажлыг гүйцэтгэж байсан ажилчид тавдугаар зууны үеийн “Хүн” гүрний язгууртны бололтой бунхан олсон байна. Их сургуулийн түүхийн судалгааны багийхны үзэж буйгаар бунхан доторх булшны хөшөө, байр байдлыг харвал “Хүн” гүрний их хаан Атиллагийн бунхан байж магадгүй гэнэ. Будапешт хотын “Lorand Eцtvцs” их сургуулийн түүхч “Энэ бол үнэхээр итгэхийн …

  • 26 March

    Дэлхийд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас амиа алджээ

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хүний эрүүл мэндэд хамгийн их аюул занал учруулж байгаа зүйл нь агаарын бохирдол гэж мэдэгдлээ. Өнгөрөгч оны судалгаагаар агаарын бохирдлоос үүдсэн өвчнөөр дэлхийд долоон сая гаруй хүн амиа алджээ. Тэдний ихэнх нь Зүүн өмнөд Азийн ядуу болон хөгжиж буй орнуудын иргэд юм. Агаарын бохирдол зүрх, уушгийг үрэвсүүлж буй нь хүрээлэн буй орчны асуудал тулгамдаж байгааг дахин …

  • 25 March

    Шинжлэх ухаанд хайртай Монголчууддаа: Нанотехнологийн тухай

    XX зууны үйлдвэрлэлийн технологийн аугаа дэвшлүүд нь хөгжлийнхөө оргил үед нэгэнт хүрчээ. Үүнийхээ хэрээр дэлхийн хүчирхэг улсууд энэхүү шаардлагад нийцсэн шийдлүүдийг гаргахыг хүсч, түүнийгээ амьдралд хэрэгжүүлж эхлээд байна. Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн нэр томъёонд “нано” гэсэн үг хэрэглэгдэх болж, нано-шинжлэх ухаан, нанотехнологи, наноматериал гэх олон салбар үүсч эдгээр нь амьдралд нэвтрээд хэдэн арван жилийн нүүрийг үзжээ. АНУ, Япон, Хятад …

  • 24 March

    Өндөр хүмүүс намхнаасаа ухаалаг байдаг гэнэ

    Английн Эдинбургийн Их сургуулйн судлаачид хүний оюуны чадавхийг нурууны өндөртэй нь харьцуулан судлаад сонирхолтой дүгнэлт хийжээ. Тухайн хүн нь оюуны чадавхийн 70 хувийг генээрээ өвлөн авдаг бол үлдсэн хувь нь хичээл зүтгэл хөдөлмөр гэнэ. Урьд өмнө нь генийн талын судалгаанд дандаа цусан төрлийн хүмүүсийг хамруулдаг байсан бол энэ удаад хоорондоо садан төрлийн холбоогүй хүмүүсийг оролцуулжээ. 6800 гаруй хүнийг оюуны чадавхи …

  • 24 March

    Таарах эр хүнтэй учирсан эсэхийг 3 асуултаар тодорхойлж болно

    Хэрвээ бүсгүй та найз залуутайгаа тогтоосон харьцаа тань хэр зэрэг бат бөх бас хэр удаан үргэлжилэхийг мэдэхийг хүсвэл доорхи гурван асуултыг асуугаарай? -Аймшгийн кинод дуртай юу ? -Гадаад оронд ганцаараа аялж байсан уу? -Хамаг бүхнээ хаяад шинэ хүнтэй бүхнийг шинээр эхэлж чадах уу? Энгийн мэт боловч энэ гурван асуултын хариу таныхтай таарч тохирч байвал та хоёр бие биедээ тохирох төдийгүй …

  • 24 March

    Идэж болох гялгар уут бүтээжээ

    Орост гялгар уутыг орлох арга бий болжээ. Оросын өмнө зүгт орших Астрахани хотын техникийн их сургуулийн залуу эрдэмтэд хуванцар хог хаягдлаас зайлсхийх арга замыг олсон байна. Ердийн гялгар уут задарч үгүй болоход дор хаяж 40 жил шаардагддаг бөгөөд энэ нь заримдаа илүү удаан үргэлжилж 100 жил ч болох явдал байдаг. Хуванцар материалыг шатааснаас хорт бодис ялгардаг. Гялгар уутыг орлох шинэ …

  • 23 March

    Гүн ухаантанд дурласан бүсгүйн түүх

    Германы  сонгодог философийг  үндэслэгч Иммануэл Кантад дурласан бүсгүйн түүхийг  уншигчиддаа хүргэе Философи сэтгэлгээний түүхэнд Кантын үзэл баримтлал чухал байр суур эзлэдэг. Тэрээр бүх насаараа  цаг ягштал барьдаг,  зожиг, ганцаардмал  амьдралаар насыг барсан гэдэг. Кенигсберг хотынхон Кантын ажилдаа явах, ажлаасаа  гэртээ харих үеэр цагаа тааруулдаг байсан гэлцдэг. Бага наснаасаа эхлэн шинжлэх ухаанд шамдан суралцаж болсон  Кант эмэгтэйчүүдээс ямагт хол хөндий байж, …

  • 21 March

    Твиттерийг хэрхэн ашиглах вэ?

    Твиттер гэдэг бол маш олон хэрэглэгчдийн бичил блогуудыг нэгтгэсэн интернетийн нэг үнэгүй үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл бүх твиттерчүүд дундаа бичил блогуудын нэг сүлжээтэй болж хүн бүр өөрийн шинэ мэдээллүүдийг бичин твиттерт илгээж бусад нь мэдээллийн туузаараа тэдгээр мэдээллүүдийг нь хүлээн авч унших ба сонирхсон хүнийхээ бичил блогийг байнга дагаж уншиж ажиглаж байх боломжтой болсон гэсэн үг юм. Ер нь твиттерыг …

  • 21 March

    Фотошоп програмын хэрэгслүүдийн тайлбар

    Adobe photoshop from Akhyt заавар from Nergui Sumyadorj

  • 20 March

    Оддоор хооллогч

    Нар хэмээх од маань чимээгүйхэн бөхнө.  Бидний Нар оддын дотроос дундаж масстайд тооцогддог. Таван тэрбум жилийн дараа устөрөгчийн түлш нь дуусахад гаднах бүрхэвч нь сарнин одож, цөм нь агшсаар цагаан одой хэмээх дэлхий шиг хэмжээтэй улайсмал цог болж хувирна. Нарнаас арав дахин том одод бүр ч сүртэй бөхнө. Супернова тэсрэлтээр гаднах нь огторгуйд сарниж, хэдэн долоо хоногийн турш сансарт тодоос …

  • 18 March

    Улбар шар өнгө тархи сэргээдэг

     АНУ-ын хэсэг эрдэмтэн хүний бие организмыг идэвх­­жүүлж, тархи сэргээх өн­­гийг тодорхойлжээ. Ул­бар шар өнгө нь хүний идэв­­­хийг нэмэгдүүлэх учир сэрүүлэгтэй цагийг ор­луулж болно гэсэн санааг эрдэм­­­тэд тавьсан аж. Энэ өнгө нүдний “меланопсин” гэх гэрэл мэдрэмтгий пиг­мен­­тийг ялгаруулж, пиг­мент тар­хинд дохио өгдөг байна. Висконсоны их сур­гуу­лийн эрдэмтдийн хий­сэн судал­гаанд оролцсон сайн ду­рынхан цэнхэр, улбар шар өнгийг ээлжлэн хар­­жээ. Энэ үеэр тархины …

  • 18 March

    Олон улсын цахилгаан машины үзэсгэлэн болж байна

    Энэ сарын 15-ны өдөр Чежү арлын Согуйпу дүүрэг дэх үзэсгэлэнгийн танхимд цахилгаан машины олон улсын анхны үзэсгэлэн нээгджээ. Дэлхийн 11 орны автомашин үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн үйлдвэрлэж байгаа болон ирээдүйд үйлдвэрлэх цахилгаан хөнгөн тэрэг, суудлын машин, мотоцикль, дугуй зэрэг 2100 ширхэг бүтээгдэхүүнээ уг үзэсгэлэнд дэлгэгдсэн байна. Үзэсгэлэн ирэх 21-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна. эх сурвалж: mglradio.com      

  • 17 March

    Домог мэт түүхийн эзэн алдарт шарга азарга

    Зарим хүмүүс хүсээд ч энэ адуу шиг алдар нэр гавъяа шагналыг хүртэж чадаагүй юм. Хөшөөтэй, дуутай, хөрөгтэй ард түмний хайр халамжинд байдаг энэ цагийн хурдан буян алдарт ажнай шарга азаргын тухай хүргэж байна. 1.    Төрийн их баяр наадамд зургаан удаа түрүүлж, хоёр айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан энэ …

  • 16 March

    Хайр бол гормоны идэвхжлийн үр дүн

    Окситоцин буюу хайрын гормон гэж нэрлэгддэг энэхүү гормон нь секс, хүүхэд төрүүлэх, хөхөөр хооллох үед их хэмжээгээр ялгарч, хайрлах сэтгэл төрүүлдэг аж. Мөн харилцан яриа, биед хүрэх, тэврэлдэх зэрэг үед тодорхой хэмжээгээр ялгардаг. Нэг ёсондоо хайр дурлал бол гормон ялгарах үед үүсдэг мэдрэмж гэж хэлж болохоор. Окситоцин нь мөн итгэлцэл, аюулгүй байдал гэх мэт мэдрэмж төрүүлэн айдас, депресс бухимдлыг бууруулах …

  • 14 March

    “Windows ХP” үйлдлийн системийн ашиглалтын хугацаа ирэх 4 сард дуусна

    Ирэх 4 сарын 8-ны өдрөөс эхлэн АНУ-ын Микрософт компанийн  “Windows ХP” үйлдлийн системийн ашиглалтын хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан Солонгос улсад энэхүү системтийг ашиглаж буй бүх төрлийн компьютер, автомат машинууд,  үйлдлийн системээ шинээр солих шаардлага гарлаа.   Өнөөдрийн байдлаар тус улсад албан ёсны бүртгэлтэй 7 сая  2994 ширхэг компьютер “Windows ХP”үйлдлийн системийг ашиглаж байгаагаас ердөө 15.46% нь шинэчлэгдэж амжаагүй байна. …