Нийслэл

April, 2026

  • 23 April

    “Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна

    Улаанбаатар хотод 1966, 1988, 1994, 2003, 2009, 2023 онд тохиосон хүчтэй үерүүд давтагдах магадлал ихэссэн гэх судалгаа гарсан. Тухайлбал, 2023 оны их үер нь сүүлийн 50 жилд тохиосон хамгийн хүчтэй үерүүдийн нэг болсон юм. Иймд үерийн эрсдэлээс сэргийлэх, инженерийн дэд бүтцийг шинэчлэх зорилгоор 366.2 км урт үерийн хамгаалалтын суваг, 23 км урт үерийн хамгаалалтын даланг шинээр барихаар төлөвлөж буй. Эдгээр …

  • 23 April

    “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хоног үлдлээ

    “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цагт хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 13 мянга гаруй иргэн оролцохоор бүртгүүлээд байна. Энэ жилийн хувьд хагас болон бүтэн марафонд гүйх оролцогчдын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бүртгэлийг марафон болохоос гурван долоо хоногийн …

  • 23 April

    Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна

    Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн. Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал, 220/110-ын КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын явц 95 хувь; Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувь; Үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажил 82 хувь; …

  • 22 April

    ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛД НИЙСЛЭЛИЙН ЗҮГЭЭС 250 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ШААРДЛАГАТАЙ БӨГӨӨД ҮҮНИЙГ ҮНЭТ ЦААС ГАРГАХ ЗАМААР ШИЙДВЭРЛЭНЭ

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж, есөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хот 2027 онд дотоодын үнэт цаас гаргаж, шаардлагатай томоохон төслүүдийг санхүүжүүлэх тухай асуудлыг онцлон хэлэлцэв. Уг саналыг НИТХ-ын Ээлжит VII хуралдаанд хэлэлцүүлэхээр дэмжлээ. Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бодлогын баримт бичгийн хүрээнд нийслэл 2027 онд нийт 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт …

  • 22 April

    “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

    Өнөөдрийн /2026.04.22/-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийг хуулт хяналтын байгууллагаас шалгаж дуустал тодорхой хугацаагаар зогсоож байгааг шийдвэрлэлээ.“Туулын хурдны зам” төслийн асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд буй. Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар тэдний дэвшүүлэн тавьсан үндэслэлүүдийг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэн хүлээж …

  • 2 April

    Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

    Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээний хүрээнд “Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдав. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Шинэ технологи, инновац нь зөвхөн судалгаа, лабораторийн үр дүнгээр …

  • 2 April

    Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо 450-500 байна

    Элсэлтийн ерөнхий шалгалт хоёр сарын дараа эхэлнэ. 2026-2027 оны хичээлийн жилд томоохон их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам, элсэлтийн шалгалтын босго оноог шинэчлэн тогтоожээ. Боловсролын яамаас Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 450-500 байхаар тогтоосон байна. Түүнчлэн дээд боловсролын сургалтын байгууллагын орон нутаг дахь харьяа салбар сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд дэд бакалавр болон бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт …

  • 2 April

    Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо

    Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд (AI) суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тус чатбот нь өмнө нь монгол, англи, хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг байсан бол энэ оны гуравдугаар сард нэмэлт хөгжүүлэлт хийснээр бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой боллоо. Ингэснээр гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын …

March, 2026

  • 31 March

    Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

    Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж байна. Тэрбээр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар хурдтай, шуурхай ажиллана гэдгээ илэрхийлсэн. Гэвч бодит байдал дээр Засгийн газар солигдох бүрт сайд нар дагалдан солигдож, түүнийг дагасан улс төрийн томилгоонууд өрнөдөг. Шинэ баг бүрэлдэхэд дор хаяж 2-3 сар ажлын уялдаа, туршлага суух хугацаа шаардагддаг …

  • 25 March

    Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

    Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгахаар тогтлоо Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 75 дугаар захирамжаар байгуулсан “Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит …

  • 25 March

    Дээрэлхэлтийг зогсоох дэлхийн туршлага

    Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт нь Монголд төдийгүй дэлхийн олон улсад олон нийтийн санааг зовоосон нийгмийн ноцтой асуудал болон хувирчээ. ЮНЕСКО-гийн мэдээлэлд дурдсанаар, жил бүр дэлхийн улс орнуудад 246 сая хүүхэд янз бүрийн хэлбэрээр дээрэлхэлтэд өртөж байна. Ийм төрлийн хүчирхийллийн улмаас сурагчид хичээл номондоо төвлөрч чадахгүй болж, хичээлээ олон хоногоор тасалж, нийгмийн идэвх нь эрс сулардаг тул олон сая …

  • 11 March

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр 41 байршилд 4216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх юм. Мөн он дамжин хэрэгжиж …

  • 11 March

    “Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна

    Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх “Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатыг хоёр багц болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс багц 1-ийн тендерийг ирэх тавдугаар сарын 1-нд нээх бол багц 2-ын тендерийг энэ оны дөрөвдүгээр улиралд зарлахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд багц 1 тендерийн материал хүлээн авч байна. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нээсэн …

February, 2026

  • 27 February

    Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

    Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газар болон БНЭУ-ын Kalpataru Projects International Limited (KPIL) компани Монгол Улсад хэрэгжүүлэх усны томоохон төслүүдэд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд үе шаттай үргэлжилж байна. Эхний ээлжид төслийн байршлыг сонгох урьдчилсан судалгааг гүйцэтгэж, геологи, газрын хэлбэршил, ус хуримтлуулах …

  • 27 February

    Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана

    Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглаж түлш худалдан авахаар болсон. Уг асуудлаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа. Тэрбээр “Гуравдугаар сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглана. Хотула аппликейшнд …