Урлаг

May, 2023

  • 30 May

    Загвар өмсөгч С.Төгс “Шөнө дундын бүжиг”-т Цэнгэлийн дүрийг бүтээнэ

    “Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, энэхүү төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг ирэх зургаадугаар сарын 2-ний өдрөөс эхлэн “Улаанбаатар” зочид буудлын их танхимд толилуулах гэж байна. “Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж байна. Харин жүжгийн гол дүрд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, …

  • 30 May

    Олон улсын моно жүжгийн наадмаас жүжигчин Р.Янжиндулам “Гран при” шагнал хүртлээ

    Бүгд Найрамдах Умард Македон улсын Битола хотод зохиогдсон “Олон улсын моно жүжгийн 24 дэх наадам”-д Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин, СТА Р.Янжиндулам оролцож “Гра при” шагналыг 2023 оны 5-р сарын 23-ны өдөр хүртлээ. Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин, СТА Р.Янжиндулам уг фестивальд зохиолч найруулагч Ц.Баясгалан, зураач, найруулагч Б.Батдэлгэр, хөгжмийн зохиолч П.Дэлгэрсайхан нарын “Би хэн бэ” жүжгээр оролцсон байна. …

  • 26 May

    ART WEEK 2023 “Дүрслэх урлагийн долоо хоног” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол Улсын Соёлын Яам, Монголын Урчуудын Эвлэлийн Хороо хамтран зохион байгуулж буй Улаанбаатар ART WEEK “Дүрслэх урлагийн долоо хоног” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Гурав дахь удаагаа зохиогдож байгаа тус арга хэмжээнд нийт 150 гаруй бүтээлчээс өнөө цагийн монголын дүрслэх урлагийн өнгө төрхийг тодорхойлж яваа бүтээлчдийн үе үеийн төлөөлөл 43 уран бүтээлчийн ажил сонгогдож олон нийтэд уран бүтээлээ толилуулахад бэлэн боллоо. Уг …

  • 25 May

    Халхын цогт Хунтайжийн хадны бичээс Юнеско-д бүртгэгдлээ

    ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад “Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha) бүртгэгдлээ. БНФУ-ын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат …

  • 23 May

    Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын барилгын явцтай Соёлын сайд Ч.Номин, Дэд сайд М.Батбаяр нар танилцлаа.  Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралт, дэд бүтцийн ажил дуусаж дотоод тохижилтын ажил эхэлсэн байна. Ингэснээр барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн бөгөөд 2023 оны намар барилгын ажил дуусна гэж гүйцэтгэгч компани мэдээллээ. Уг театр нь 850 хүний багтаамжтай бөгөөд 330 …

  • 23 May

    “Дэлхийн циркчдийн их наадам”-д гуравдугаар байр эзэлсэн циркийн жүжигчдэд 34 сая төгрөг олгоно

    Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэг, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас дэлхийн циркчдийн их наадамд оролцсон уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. 2023 оны 1-р сард зохиогдсон …

  • 23 May

    Э.Агиймаа: Төсөөлснөөс олон хүн намайг дэмжиж байгаад баяртай байна

    “Яг түүн шиг-2023” шоуны гурав дахь дугаарын ялагчаар дуучин Э.Агиймаа тодорлоо. Өмнөх дугааруудад хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсаар ирсэн тэрээр үзэсгэлэнт Селин Дионыг тайзнаа “урлаж” ялагч болсон юм. “Яг түүн шиг 2023” шоуны гурав дахь дугаарын ялагч болсонд баяр хүргэе. Celine Dion-ийг Монголын тайзнаа авчрахад танд ямар давуу тал байв? Баярлалаа. Хоолойн тембер ойролцоо байсан болохоор дуулах учраа эрт олсон. Тиймээс …

  • 23 May

    “Cannes Film Festival”-д Монгол Улсаас анх удаа найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” кино нэр дэвшлээ

    76 дахь удаагийн “Cannes Film Festival”-д Монгол Улсаас анх удаа найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” кино нэр дэвшлээ. Найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” уран сайхны кино Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшсэн бөгөөд 5-р сарын 21-ний өдөр “Salle Debussy” театрт үзэгчдийн хүртээл боллоо. “Баавгай болохсон” уран сайхны киног  “Амигдала фильмс” болон “Urban Factory Production” компани …

  • 22 May

    УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү И.Дунаевскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс ГРАН ПРИ шагнал хүртлээ

    Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаан Москва хотноо зохион байгуулагдлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор  Олон улсын хөгжмийн “Сольвейг” төв, ОХУ-ын хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж буй уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улсууд болон Гүрж, Иран, …

  • 17 May

    Богд хааны ордон музейн засварыг Энэтхэгийн сэргээн засварлагчидтай хамтарч хийнэ

    Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хэрэгжүүлж буй соёлын хамтын ажиллагааны хүрээнд урлаг, уран бүтээл, утга зохиолын ажилтнуудын өргөн хүрээг хамарсан олон улсын фестиваль, форум зохион байгуулагдаж байгааг талууд уулзалтын эхэнд онцлон тэмдэглээд цаашид хамтарч хэрэгжүүлэх ажлын хүрээнд санал солилцов. Тухайлбал, Соёлын сайд …

  • 15 May

    П.Эрдэнэзаан: Би “Яг түүн шиг” шоунд жаргаж оролцож байна

    “Яг түүн шиг” шоуны 6 дахь улирлын хоёр дахь дугаар өчигдөр үзэгчдэд хүрч, цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг уясан билээ. Гайхалтай үзүүлбэрээр дүүрэн энэхүү дугаарын ялагчаар “UG palace”-ын тайзнаа рэппер МС Hammer-ыг “утгаар” нь авчирсан Монгол Улсын гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан тодорсон юм. МС Hammer-ыг тайзнаа “авчирч”хоёр дахь дугаарын ялагч боллоо,баяр хүргэе. Түүнийг дуурайхад сонсож өссөн тань нөлөөлсөн болов уу? Баярлалаа. Би …

  • 11 May

    “Зүрхэнд гэрэлтэнэ” кино нээлтээ хийлээ

    Харамсалтай байдлаар амиа алдсан, хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүгийн дурсгалд зориулж, хийгдсэн “Зүрхэнд гэрэлтэнэ” уран сайхны кино нийгмийн хариуцлагын хүрээнд аян болж өргөжин нээлтээ хийлээ. Ийнхүү  киноны нээлт энэ оны тавдугаар сарын 08-ны өдөр болж, нээлтэд 3000 гаруй иргэн, алба хаагч нар оролцсон юм. “Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс хамтдаа сэргийлье!” уриатай энэхүү уран бүтээлд “Цагдаагийн ерөнхий газар”, “Боловсролын ерөнхий газар” …

  • 9 May

    “The HU” хамтлаг “Монгол” уран сайхны киног үзэв

    Дэлхийд Монгол нэрээ тамгалж яваа “The HU” хамтлагийнхан эх орондоо ирээд удаагүй байгаа. Тус хамтлагийнхан ирсэн даруйдаа нээлтээ хийгээд удаагүй байгаа жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайханы “Монгол” уран сайхны киног үзээд, сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийллээ. Тэд хэлэхдээ “Монгол” уран сайхны киноны үзэл санаа, өгч буй мессеж нь тэдний уран бүтээлээрээ дамжуулан Монгол өв соёл, үүх түүхээ дэлхий дахинд таниулж, залуучуудын …

  • 4 May

    “Баян Монгол” чуулга олон улсын “Jazzahead” хөгжмийн наадамд Ази тивээс анх удаа оролцлоо

    Улсын филармонийн Төрийн шагналт “Баян Монгол” чуулга Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бремен хотод зохион байгуулагддаг дэлхийн нэр хүндтэй, олон улсын “Jazzahead” жазз хөгжмийн наадамд оролцлоо.  Уг наадамд оролцсон “Баян Монгол” чуулга нь зөвхөн Монгол Улсаас төдийгүй Ази тивээс оролцож буй анхны уран бүтээлчид болж байна.  Жазз хөгжмийн бүхий л төрөл хэлбэр, урсгал чиглэлийн уран бүтээлчдийг хамруулдаг уг наадамд …

April, 2023

  • 28 April

    “Япон хүүхэлдэйн үзэсгэлэн” нээлтээ хийлээ

    Япон сан болон Японы Элчин Сайдын Яамнаас зохион байгуулж буй “Япон Хүүхэлдэйн үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Япон хэлээр “Хүний хэлбэр” гэсэн утгыг илэрхийлдэг “НИНГЁО” гэх нэртэй уг үзэсгэлэн нь “Баяр ёслолын хүүхэлдэй”, “Урлагийн хүүхэлдэй”, “Эгэл ардын хүүхэлдэй”, “Хүүхэлдэйн соёл дэлгэрсэн нь” хэмээх 4 бүлэгт хуваагдана. Түүхийн явцад баяжиж ирсэн Японы хүүхэлдэйн соёлыг нийт 67 шилмэл үзмэрээр …