Урлаг

May, 2020

  • 16 May

    Европын сонгодог хөгжмийн онлайн тоглолт өнөөдөр болно

    Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачлан Европын сонгодог хөгжмийн тоглолтыг дижитал орчинд буюу цахимаар толилуулахаар болжээ. Тус тоглолтыг Шуманы тунхаглалын 70 жилийн ой, Людвиг ван Бетховены 250 жилийн ойд зориулан зохион байгуулж буй юм. Тоглолтыг зохион байгуулагчид “Хүчирхэг симфони, гайхамшигт вальс, сэтгэл хөдлөм сюитууд, өрнүүн удиртгал, уянгалаг аяз хөгжим хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйл болсон эрх чөлөө, энхтайван, эв нэгдлийн төлөө …

  • 15 May

    Европын 16 киног нэг сарын турш монгол орчуулгатайгаар үнэгүй үзэх боломжтой боллоо

    Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас санаачлан 2020 оны 5-р сарын 18-наас эхлэн нэг сарын туршид Европын Кино Наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Энэхүү кино наадмаар дамжуулан бидний нийтлэг үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсны талаар өгүүлэх аж. Кино наадмын хүрээнд толилуулах бүтээлүүд нь Европын кино наадмуудаас тэргүүн шагнал …

  • 14 May

    “Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдаанд оролцохыг урьж байна

    Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ТОТАЛ МЮЗИК ХХК-тай хамтран үзэгч, сонсогч хүүхдүүдийн дунд хөгжмийн уралдааныг зарлаж байна. Зорилго: Короновирусний цар тахал дэлхий дахинд дэгдэж, хөл хорио тогтоосон энэ цаг үед гэртээ байгаа хүүхдүүдийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас билгээ хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой. Уралдааны хугацаа: Уралдаанд зориулан тоглосон бүх төрлийн хөгжмийн бүтээлийг 2 минутын хугацаанд …

  • 12 May

    “WORLD MUSIC” онлайн фестиваль зохион байгуулагдаж байна

    Монгол Улсын Консерваториас санаачлан Засгийн газар, УОК, БСШУСЯ-ны болон Соёлын өвийг сэргээн өвлүүлэгч Юнивишн ХХК хамтран “WORLD MUSIC” онлайн фестивалийг зохион байгуулж байна. Оролцогчид ардын бүжиг, орчин үеийн хөгжмийн зэмсэг болон уламжлалт урлагийн төрлүүдээс сонгон хувиараа, баг, хамт олноороо нэгдэн өөрсдийн байгаа газраасаа онлайнаар оролцох боломжтой юм. Ингэснээр хүн төрөлхтний өмнө тулгарч буй цар тахлын аюулыг эрүүл энх, эв нэгдэлтэй  даван туулахын төлөө дотоод, …

  • 7 May

    “The Voice of Mongolia” шоу Бямба, Ням гаригт үзэгчдийн хүртээл болно

    “Монгол НD” телевиз “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийг энэ долоо хоногоос эхлэн амралтын хоёр өдөр буюу Бямба, Ням гарагт үзэгчдийн хүртээл болохоор болсон байна. Өнгөрсөн хоёр долоо хоногийн дугаарт “The Knock Out” шатанд Д.Уламбаяр болон Д.Отгонбаяр шүүгч, дасгалжуулагчийн хоёр, хоёр шилдэг оролцогчид үзэгчдийн болон шүүгчдийн саналаар шалгараад байгаа билээ. Энэ долоо хоногийн Бямба гарагт шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг …

  • 6 May

    “Увертюра” хамтлаг онлайн тоглолт хийхээ зарлалаа

    Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх зургадугаар сарын 06-нд онлайн тоглолтоо хийх болсноо өнөөдөр хамтлагийнхаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.   “Увертюра” хамтлагийн онлайн тоглолт хийх болсон учир нь “Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн 5  жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Монгол өв соёлын цогцолбор” …

  • 6 May

    Австралийн нэгэн тосгон Монгол зураачийн нэрээр алдаршиж байна

    Хилийн чанадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа граффити уран бүтээлчдын нэг бол яах аргагүй Хиско буюу Х.Хоснаран билээ. Австрали улсад уран бүтээлээ туурвидаг түүний, ханан дээр зурсан өвөрмөц дизайнтай, дахин давтагдашгүй бүтээлүүд нь зөвхөн Австралид төдийгүй дэлхийн томоохон хотуудын гудамж, талбайг ч чимдэг. Тэгвэл эх орноо, эзэмшсэн мэргэжлээ дэлхийд таниулж яваа Монгол зураачийн нэрээр нэрлэсэн хотхон жуулчдын сонирхолыг …

April, 2020

  • 29 April

    Шинэ клип: Mekh ZakhQ-ийн “Work Hard”

    “Жингүйдэл”, “Ичинноров” дуугаараа залуусын цөсийг хэсэгтээ л хөөргөсөн реппер дуучин Mekh ZakhQ өөрийн YouTube Chanel сувгаараа “Work Hard” дууныхаа шинэ клипыг цацсан байна. Тэрбээр одоо АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд жилийн өмнө дэлхийн алдарт реппер Snoop Dogg-той хамтран шинэ уран бүтээл туурвиснаа хүргэж байсан билээ. https://www.youtube.com/watch?v=PcHBM0mC3D8 http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html

  • 27 April

    Реппер Гинжин Тайванийн уран бүтээлчтэй хамтран “On Me” нэртэй дуу гаргажээ

    Өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нд реппэр Гинжин Тайванийн нийслэл Тайпей хотод “Golden Music Awards” наадмын 30 дахь удаагийн үйл ажиллагаанд Монгол улсаа төлөөлөн оролцсон. Тус наадмыг Тайванийн “Грэмми Авардс” хэмээн нэрийдэх бөгөөд Хятад болон Азийн орнуудын уран бүтээлчид нэг дор цугларч, өөрсдийн бүтээлээ танилцуулдаг онцлогтой. “Golden Music Awards” наадамд оролцож байх үеэрээ реппер Гинжин Тайванийн Трап, Хип хоп урсгалын пионер реппер YZ болон Америкийн продюсер, реппер Жэй Изаак нартай хамтран “On Me” нэртэй дуу хийж, клипний зураг авалтыг Тайпей хотын …

  • 25 April

    “Бүтэн амьдрал” кинонд тоглохын тулд жүжигчин З.Онон 30 кг туржээ

    Дуучин нөхөр П.Идэржавхлангаа даган зохиолын дууны ертөнц рүү зам салсан жүжигчин З.Онон кино урлагийн карьертаа эргэн иржээ. Хэдийгээр Х-ТҮЦ продакшнаар овоглодог ч нөхөртэйгөө хамтран дуу дуулах болсноор түүний жүжигчний карьер тасалдсан гэхэд болно. Тэдний дуулсан “Чи бидэн хоёр” дуу нь олны хандалтыг ихээхэн авч, youtube хуудсанд 4.4 сая үзэлттэй болсон нь зарим зохиолын дуучдыг ажилгүй болгосон гэхэд хилсдэхгүй. Ийнхүү жүжигчний мэргэжлээсээ багагүй …

  • 3 April

    Никитон хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн тоглолт өнөөдөр болно

    Никитон хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн, лайв тоглолт өнөөдөр 20 цагаас болох ба Боловсрол суваг телевиз шууд дамжуулан хүргэх юм. Тус тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг нар урилгаар оролцож ая дуугаа ѳргѳнѳ. Түүнчлэн “Монголдоо хайртай” лайв тоглолтыг “Ard News”, “Монголдоо хайртай” фэйсбүүк хуудас шууд дамжуулан хүргэх юм. Никитон хамтлаг өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Үзэсгэлэнт бүсгүйчүүд, эрэлхэг хөвгүүд, бяцхан үрсэд нь эрүүл энхийг хүсье! Бид …

March, 2020

  • 6 March

    Уран бүтээлчид студид үзэгчгүй тоглолтоо толилуулна

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Увертюра” хамтлаг, МУСТА, дуучин Л.Чулуунбаатар, Д.Отгонжаргал, Т.Идэржавхлан, Н.Ундрал нарын хамтарсан “Studio Live” тоглолт энэ сарын 7-нд болно. Тус тоглолтыг дуу бичлэгийн “Анир” студиэс санаачлан “Анир” студийн байрнаас анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү онлайн тоглолтыг “Anir records”, “Uvertura hamtlag” гэсэн фэйсбүүк хуудас болон дээрх дуучдын өөрсдийн цахим хаягаас үзэгч танаа хүрэх юм. Сонирхуулахад, тус тоглолтод дуулагдах бүх …

January, 2020

  • 23 January

    Монголын уран зохиолын цоморлог франц хэлнээ хэвлэгдлээ

    Франц хэлт уншигчдад Азийн уран зохиолыг танилцуулдаг  “Jentayu” сэтгүүл тусгай дугаараа Монголын орчин үеийн уран зохиолд зориуллаа. Энэхүү цоморлогт манай ахмад, дунд, шинэ залуу үеийн төлөөлөл болох хорин уран бүтээлчийн шүлэг, хүүрнэл, эсээ багтсан бөгөөд ихэнх нь анх удаагаа франц хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн байна. “Jentayu” сэтгүүлийн тусгай дугаар болж Парист хэвлэгдсэн энэхүү цоморлогт эдүгээ Монголын шинэ үед ид туурвиж буй ахмад дунд …

  • 20 January

    2019 оны шилдэг театраар Улсын драмын эрдмийн театр шалгарлаа

    Монгол Улсад бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулгаар шилдгийг шалгаруулан алдаршуулах зорилгоор “Best of Mongolia” арга хэмжээг 2012 оноос  зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл  цахим санал асуулга өдгөө найм дахь  жилдээ зохион байгуулагдаж  оны шилдэг байгууллагуудыг шалгарууллаа. “Best of Mongolia-2019” цахим санал асуулгад 1500 байгууллага 70 номинацид өрсөлдсөнөөс …

  • 20 January

    “Сүлд” чуулгын уран бүтээлч Ё.Дамчаабадгар“Мөнгөн мод” цом хүртлээ

    Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас оны шилдэг тайз дэлгэцийн уран бүтээлч шалгаруулах ёслолын ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулагддаг бөгөөд соёл урлагийг хөгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, туурвисан бүтээл, түүний үр дүн, ач холбогдол, улсын болон олон улсын чанартай …